Wednesday, June 8, 2011

SUMMER SCHOOL FOR CHEMICAL ECOLOGY
























Уур амьсгалын эрс өөрчлөлт, орчны нөлөө, амьд биесийн харилцан үйлчлэл, уялдааг судлах нь өнөө цагт чухал болжээ. Тиймээс Монголын ШУА, ХБНГУ-н Макс Планк Нийгэмлэгээс Химийн Экологийн партнер Лабораторийг УБ хотноо байгуулж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд бидний хамтран зохион байгуулж буй зуны сургалтад таныг урьж байна. Хоёр долоо хоногийн турш барууны их сургуулийн зиндааны лекц, хэвлэлийн семинар, хээрийн дадлага, лаб туршилт, шинээр нэвтэрч буй багаж төхөөрөмж, судлагааны арга барилд суралцах сонирхолтой залуу судлаач, багш оюутануудад бидний хаалга нээлттэй.
Топ судлаачид, профессорууд айлчлан ирж англи хэл дээр сургалт явуулна.
Утас:99530007 эмайл: contact_ub@yahoo.com

Thursday, March 3, 2011

30тай залуу ямар тэрэг унах вэ?





























Хэн нэгэн хүний тухай хэрхэн хамгийн хурднаар төсөөлөл авч болох вэ? Ганцхан хараад л хэн нэгний дотоод сэтгэл зүйн хөрөг бий болгож чадах чухам тэр зүйл юу вэ? Мэдээж хэрэг эхнэр хүүхэд, дансан дахь мөнгө, албан тушаалын аль нь ч биш харин түүний хөлөглөж байгаа унаа юм. Эзнээ тодорхойлох гол зүйл нь түүний автомашин бөгөөд хэн нэгнийг хараад унадаг машины нь тухай бас мэдэж авч болно.

Нэгэн залуу байна... Дунд шатны менежер, байдаг л залуу... Дээд сургуулиа онц төгссөн, бизнесс эхлээгүй эсвэл ерөөсөө төсвөөс эсвэл төслөөс мөнгө идэж чадаагүй/чадахгүй ч цалингаараа амьдардаг хүн. Харин хаа очиж гайгүй авдаг ч хамгийн гоёо мөрөөдөл нь л болоx сольж унах спорт машинтай болоx гэдэг түүний хувьд арай л ахадсан даваа, одоохондоо...

Гэр, ажил, дэлгүүр, сургууль хооронд эхнэр хүүхэд, эд хогшил зөөх, цагаан сараар бултаараа суугаад золгохоор явах багтаамжтай хонины номхон бороос гадна амралтын өдрөөр гав ганцаараа салхи татуулан давхих нэг сайхан унаа хэрэгтэй байдаг ч эхнэр байраа засна, хүүхдүүд Playstation авна, хадмууд хөдөө сүү цагаан идээ, сааль сааманд гарна гэх учраас одоохондоо энэ тухай мөрөөдөхөөс цаашгүй яваа залуу....
Тиймээс, хаа явж машин тэрэг гайгүй сайн мэддэг тэр залуу Subaru Forester STi сонгожээ.

Үнэхээр Forester STi бол практик хэрэгцээ болон спортын хамгийн сайхан зохицол юм. Япон инженерүүд нэр алдраа түгээсэн Impreza STi загварын хурд хүч, динамикийг Forester-ийн практик байдал, тав тухтай хамт нэгэн дээвэрт шингээсэн юм. Тиймээс залуу эхнэртээ "Хонгор минь зай багтаамж хангалттай, хүүхдүүдээ суулгаад аялахад яг таарна. Дээр нь хүүхнүүд унахад сонин хөөрхөн загвартай байгаа биздээ..." гээд л... Харин орой ни хэдэн найзтайгаа пиводож суухдаа "Манийх нь тэрэг 2500-тай турбо хөдөлгүүртэй шт! Бас Brembo-ийн тормос систем, 6 шаттай механик араатай гээд бодчих, за!" гээд л...
Энэ машин 30 гарсан залууд яг таарна, эхнэртэй, хүүхэдтэй бас хадамтай...

Чихээд суухад бүгдээрээ машинд багтана гэсэн үг биш, бүгдэд таалагдана гэсэн үг юм. Хатуувтар болов ч тухтай байхаар тохиргоо хийсэн амортизатортой юм чинь лагерь орох замд машин дотор эвгүйцэхгүй гэсэн үг!

Ийм тэрэгтэй болсон хүн гэнэт гэрийн ажилд аймаар дуртай болдог нэг том дутагдалтай тал бий гэнэ... Юу гэвэл маргааш идэх талх дуусчихсан эсвэл өглөөний цайны сүүгүй болчихсон байхад дээр нь хөлбөмбөгийн ямар ч гоёо тоглолт гарч байсан год үсрээд дэлгүүр гүйх гээд байдаг болно. Гэхдээ ойрхон байгаа ТҮЦ биш, хамгийн холийн гайгүй дэлгүүр лүү шүү!

Учир нь оройдоо зам сэлүүхэн дээр нь ганцаараа барьж яваа тул жинхэнэ ид шидийг нь үздэг алтан боломж энэ юм. Аз нь гийгээд дохион дээр BMW X5 зогсож байвал талханд гүйхийн жаргал гэдэг тэр буюу! Дохион дээрээс хоцорч гарах нь энэ уралдаанд хамгийн чухал бөгөөд, яахав гэнэт гар утас дуугараад л аймаар чухал юм яриа биз, тээ... Тэгээд хоцорч гараад хажуугаар нь шуугиад өнгөрнө. Харин талxанд гарсанаа мартчихгүйн тулд ихэд хичээх хэрэгтэй дээ...

Ер нь Subaru Forester STi - бол жинхэнэ эрэгчин автомашин. Байдаг л Forester-уудтай харьцуулбал урлагийн бүтээл ч гэж хэлж болохоор... Спорт бампер, босго, R18 тай дугуй, капот дээр үнэн зэрлэг харагдах агаар сорогч, арын спойлер зэрэг нь "Замаас холд!" гэж хэлэхтэй адил харагдана.
Мэдээж аймаар үзүүлэлтүүдтэй, эрэмгий төрхтэй бас содноос содон өнгөтэй автомашин авсан хүн чинь түүнийгээ ажлынхаа хэдэн баагийд завсарлагааны үед өнгөтөөр ярьж өгөх гэж авсан байгаа даа. Ганц удаа ч биш нилээд хэдэн удаа хүн цуглуулж, дээр нь жаахан хоцрох л болох нь. 2500, турботой мотор нь 265 морины хүчээ яаж үзүүлдэг, 6 шаттай механик араа, STi амортизатор яаж ажилдаг, МОМО спорт жолооний хүрд ямархуу барьцтай, эсвэл Brembo тормос, бага профилтай спорт резинтэй 18тай галзуу гоёо обудтайгаа нийлээд ямар харагддагийг, спорт суудалтай жолоодох ямар байдаг ч юм уу... За, тэгээд дохион дээр ямар ямар тэргийг яаж тоосонд булсанаа ярьж бас болно шт, хэхэ...

Ийм Forester-ийн эзэн ажлийн цагаар өөр юм хийх гээд байдаг тал бий... Янз бүрийн авто сэтгүүл, интэpнэтийн сайтуудыг нэг нэгэнгүй онгичож зарим нэг нэмэлт тоноглол, сэлбэг тавих юм бол хайртай машин нь улам сайн, хүчтэй болж, өөрөө төвөггүйхэн гэрлэн дохионы уралдааны аврага болохоо мэдэрчихсэн сууж байдаг аж. Гэхдээ үүнийгээ хийдэггүй гол шалтгаан нь эдгээр нэмэлтүүд чамгуй үнэтэй тул гэрийн санхүүгээс хонхойтол авахаас гадна хадам ээждээ шинээр авч тавьсан яндан нь эвдэрхий аятай ягаад ингэж дотор муухайртал айхтар хүнгэнэдгийг тайлбарлаж хэлж чадахгүйд оршино.

Ямар ч машинд дутагдалтай тал бий... Тэр тусмаа Forester STI нэг аймаар том дутагдалтай, хайгаад байх ч хэрэггүй. Тэр нь хянах самбарийн доороос цухуйж харагдах бөгөөд харсан хүн болгон Өө! Хуучин япон тэрэг уначихаж гэж хэлдэг.

Таньдаг герман

Олон үндэстний хувьд ажил, мэргэжил, боловсрол, сонирхолын хүрээнээсээ шалтгаалан эдэлж хэрэглэх, аашилж аяглах нь өөр, болж өгвөл downsizing хийхгүй ээ гэдэг нь нийтлэг.

Энэ тал дээрээ германчууд их сонин... Нөгөө л цаг барьдаг, дүрэм журмыг ягштал биелүүлдэг энэ тэрийг дахиж хэлэх гэсэнгүй. Хэн ч байсан юмыг хэдээр авсанаа биш хэр хямд авсанаа л гайхуулна. Хэн ч байсан Volkswagen Golf тэргээ дуртайяа унана...

VW Golf бол дэлхийн автомашины үйлдвэрлэлийн хамгийн амжилттай төслүүдийн нэг. Тэртээ 1974 онд анхны VW Golf Typ17 загвар худалдаанд гарч 9 жилийн дотор 7 сая илүү борлогдсоноос хойш 6 дахь үеийин загвар нь гарч нийт 20 сая ширхэг үйлдвэрлэгдсэн гэдэг (холбооы улсын статистик сонирхвоос шинээр худалдан авсан 4 автомашины нэг нь VW Golf байна).
Image
974 Volkswagen Golf Typ 17

Энэ яадаг ид шидтэй тэрэг юм бол? Энгийн боловч найдвартай ажиллагаатай, бөх бат, тохь тухтай, бензин түлшинд хэмнэлттэй, хямд, аюулгүй байдал, жолоодлого сайн. Зүгээр л сайн автомашин, яг танил герман шиг.

VW Golf дотроо их олон янз. Хамгийн сонирхолтой нь GTI, R32 аль нь ч биш харин 1.4 TSI (turbo spark injection)! Ердөө 1390см3 эзэлхүүнтэй хөдөлгүүрээс 122 морьны хүч гаргах мөртлөө 100км зам туулахад хамгийн багадаа 4.8л бензин зарцуулна гэдэг сайн, маш сайн! Хотын хөдөлгөөнд 6 дугаар араатай явсан ч болно, бас сайн.

Driver's car биш боловч гэрлэн дохионоос хөдлөх, улмаар хурд авах, эрчтэй спорт жолоодоход мэдээж Subaru мэтийг гүйцэхгүй боловч өөрийн ангилалдаа бүү хэл бусад Golf-уудаа ч дагуулахгүй жигтэйхэн хөнгөн хөлтэй. Энэ бүхний нууц нь 1.4-тэй бяцхан хөдөлгүүрт турбо (GT загварт kompressor буюу supercharger хамт) угсарсаных.
Image
Volkswagen Turbo Spark Injection engine, 1.4cc, 122hp, 200nm

Гүйцэтгэлыг харах юм бол хянах самбар, урд хэсэг тэгш хэмтэй хийгдсэний дээр бүх товч, унтраалгууд байх ёстой газраа яг олсон, элдэв заалт хэмжүүрүүд жолоочийн харааны түвшинд байрлах бөгөөд эмх цэгцтэй харагдана. Жижиг сажиг юм хийх татуурга, тавиур хангалттайгаас гадна шар айрагны бөглөө онгойлгогч хүртэл бий, герман! герман!
Image
Ганц муу тал нь салонд хэрэглэсэн хуванцарууд нь тэмтрэх хүрэхэд таатай зөөлөн бүрээстэй боловч элэгдэж арилах гээд байдаг гэм бий. Харин зай талбайн хувьд хангалттайгаас гадна арын суудал зайтай гэж жигтэйхэн, яаж болгосон юм бол... Сандлаа буулгаад 100 айлаас баахан юм зөөхөд асуудал огт байхгүй шүү!

Ер нь гол төлөв ганцаараа эсвэл хоюул явах болсон тул овор хэмжээ том, арчилгаа зардал ихтэй "хэцүү нэртүүд"-ээ хэрэгтэй үед нь унаад энэ мэт биеээр жижиг ч бэлчээр том автомашины хэрэглээг дэмжих цаг нэгэнт болсон санагддаг.

Thursday, January 20, 2011

Сайн дурын уран сайханч

Сайн дурын уран сайханч

Нэг л биш ээ... Монголд мэргэжилтэн хүн мэргэжлээрээ ажиллах боломж ховор бололтой. Аль ч салбарт ус агаар мэт хэрэгтэй чадварлаг мэргэжилтэн, судлаач, эксперт түвшний ажилтнууд нь гол төлөв өөр ажил хийж явах бөгөөд оронд нь сонирхогчид эсвэл дарга даамлын хамаатан садан тухлана.

Тэр тусмаа улсын байгууллагууд, яам, тусгай газар, агентлаг, төрийн аппаратад том жижиг дарга түшмэлийн эхнэр, хүүхэд, хамаатан саднаар дүүрсэн эсхүл аль нэг намын мэдлэггүй, туршлагагүй, мэргэжлийн бус хүмүүс эсвэл улс төрийн албан тушаалтнууд өрөө тасалгаа тэр бүү хэл байшин дүүрэн.

Их сургуульд сурч байсан хамгийн сурлага муутай нэгэн багш, нөгөө нь мэргэжлийн хяналт гэх мэт мэргэжлийн өндөр ур чадвар шаардах хариуцлагатай албанд ажиллаж байх юм...

Хүн хөгжиж сайжрана гэж байх ч, үнэхээр ажил мэргэжилдээ дургүй, арай гэж төгссөн, өөрийн нь хэлсэнээр эдийн засгаар сурах гээд тэнцээгүй тул яаж сургуульгүй суухав гээд биологийн ангид орсон хүн их сургуулийн багш болчихсон олон оюутанаар, ирээдүйн боловсон хүчнээр маань тоглож байна... Аан, тийм! Удахгүй доктор хамгаалах гэж байгаа гэнэ лээ... Хамгаалчихвал профессор цол нь энүүхэнд.

Мэргэжлийн хяналтад ажиллаж байгаа хүн бол тухайн чиглэлээр эксперт байх ёстой гэж боддог, гэтэл гартаа пипэтт барьж үзээгүй, судлагааний ажил мэдэхгүй мөртлөө хяналтийн Лаб.д ажиллаж байгаа нь нэг биш бүүр нилээд олон. Дарханий Хонгор сум хордсон уу хордоогүй юу одоо болтол хэлж чадахгүй байгаа хүмүүс шүү дээ...

Өнөөдрийн мэдээгээр Мэргэжлийн хяналтын төв лабораторийн дарга нь хятад сүү хортой эсэхийг шинжилж мэдэхгүй гэдгээ хэллээ... Чадахгүйгээ үнэнээр өчсөнд баярлаж байгаа ч харамсав, түгшив бас уур хүрэв.

Хичнээн сайн, бүр мэргэшсэн, өөр олон салбарт ажиллах чадвартай, боловсролтой, олон нийтэд болон салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс ажилгүй эсвэл ажлаа хийж чадахгүй байна вэ? Тэдний оронд юу ч мэдэхгүй, юм мэдэхгүйгээ мэддэггүй дээгүүр харц, их зантай албаний сүржин нэр томъёо, үг хэллэг, хууль дүрмээр бамбай хийсэн нь олон.

Тийм хүмүүс чинь дороо ажилтан авахдаа өөрөөсөө дор амьтанг олж тавьдаг, тэгэхгүй бол өөрөөс нь илүү гарчих гэж зовоодог гэнэ.

Мэдээж ховор боловч энгийн үгээр хэлбэл сайн мэргэжилтэн байгаа нь сайшаалтай, харамсалтай нь мэдлэг мэргэжлээрээ сайн, авьяаслаг хүнээс жийрхдэг, чадвартай мэргэжилтэнүүдээ боодог дардаг нь үнэхээр хэцүү юм билээ...

...Манай нэртэй нэг эмнэлэг... Барууны нэг улсад мэс заслын сувилагчийн мэргэшүүлэх сургалтад эмнэлгийн аж ахуйн хариуцсан дарга яваад ирж. Сувилагч яваад ирсэн бол тэр хүнд мэргэжлийн хувьд мэдээж та бидэнд хичнээн хэрэгтэй байх байсан бол??

Сайн дурын уран сайханч, үндэсний цөөхүүл найрал хөгжимтэй дуулна. Тэр хэн бэ?

Сэтгэгдэлүүд:

1. Scince believer (зочин) | 2008-09-28 18:35:02
Tovch buguud todorhoi l yum. Hun buhen medne. gehdee humuus yu ch heldeggui. tegeed l duugai yavna. tegeed duusna. Ulsiin ih hurliin gishuud, odoo oron nutsgt ner devdhij nui humuusee l har ldaa. Saya bas TV-r Gundalai emchee geed mergejilgui hund setguulch ni saimhaaraad l bna. Za bolyo. Im l baidlaar bid hol yavahgui ee
2. biochemiker | 2008-09-28 21:05:33
Uuniig zasah ug ni ih amarhan baih yostoi, Uneheer ajlaa hiideg meddeg huniig galiin shugam deer tavih heregtei. Sain erdemteniig darga bolgoh bish, laboratoryd, heden shijignesen zaluustai ni ajilluulaad sain zohion baiguulagch, manager, udirdah chadvar turshlagatai ni darga daamlaa hiigeed l... Ingevel sanaagaar amarhan butchihej bolmoor ch mongold ehelj esvel udaan ajillasan ni esvel nas ahmadaaraa turii baridag neg zovlon bii... Shal hamaagui baij zagaan saraar zolgosongui gd end tend yariad yavdag ahmad sudlaach neg baij bilee... Ug ni bi nasaar duu l bolohoos adilhan mergejil, erdmiin zereg adil ch yagaad ch yum bagsh maani bolood ooriigoo orgomjilchihson. Odoo haa yavdag yum bol doo...
3. Unemshil naidvar (зочин) | 2008-10-05 18:37:57
Ug n unen yum, ajiliin chadvar uraldaan temzeen der shig l yalgaraad todorood hargdmaar. Tegeed hojson chadvartai n medali avdagtai adil ajil deer bair suudal awch yumiig sain hiij chaddag chadvaraaraa ooriigoo bolon busadiig zohion baiguulaad udirdaad avaad yavmaar. Gevch Mongol-d neg eruul il tod uraldaan, chadvar shalgasan system dutagdaad baikh shig baina. Ene systemiig tegeed oorsdoo l todruulj bii bolgokh yostoi baikh daa. Ajil ajiliin ur dun ba huviin harilzaa, hamaatan sadanii hoorond yalgaa gargaj, salgaj chaddag, yalgaj salgaj handdag buur undsen oyun uhaanii bodoltiin undsen asuudal baina. Ingej yalgaj bodoj chaddag humuus l ajilaa hariuzlagatai hiij, ajil deer zuv dargaa songoj, demjij chadna.
4. debe | 2008-10-09 10:43:07
hehe
mongold mergejilten l beldeh heregtei bgaamdaa
tegeed l baahan ediin zasagch boltsgoogood l tegesnee tedend n ajil oldohgui hereggui heregtei sonin yum hiigeed l
5. biochemiker | 2008-10-09 18:49:07
Mongold nariin mergejliin humuus hangalttai bii... Mongold odoo tusgai dund mergejliin ajiltanuud heregtei... Sain mechatronic, electronic, sain suvilagch, sain barilgachin gd l...
6. Zochin (зочин) | 2008-10-29 05:47:44
Bas sain shal ugaadag humuus MGL unheer hergtei shuu deed surguul togschood delguuriin languun deer makh zaraad yahiin, harin MGL beltgegdej garsan nariin meregjiliin humuus ni ihevchilen gadaadad tom tom sudlagaanii hurleelenguuded nariin sudlagaad hiigeed l dooroo bag burduuleed ajilaad yavj bgaa chadaltai zaluus ih bn shuu. Sursan medsenee zaagaad og husseneer chin ajilah nohtsoliig hangaad ogii gevel nutagtaa ochij studentuuded jaahanch gesen yum helj oghiiimsoon...
7. Фонтана (зочин) | 2008-11-18 18:49:12
Сарын өмнө Хятадаас 1 профессор ирээд буцлаа. Тэгээд тэр хүн хэлж байна. Манай Хятадад Өндөр хөгжилтэй оронд доктор хамгаалсан хүнийг шууд албан тушаалд томилох буюу судалгааны Грантыг нь хангалттай өгдөг гэж хэллээ. Манайд хамгийн хоцорсон хүн нь удирдаад байх шиг байна. Нэг хууль байвал зүгээр юм шиг санагдсан шүү.
8. biochemiker | 2008-11-19 00:39:46
Hunii nooz hangalttai hyatad metiin ulsad gadaadad hamgaalsan huniig terguund uzeh shalguur baij boloh taltai... Mongol met jijig orond gadaad dotood gehguigeer hamgiin sain mergejiltenee demjih heregtei gej boddog. Udirdlagiin huvid uneheer ajliig yavuuldag, huniig ajilluulj chaddag... Mongo tosol olj irdeg avhaaljtai hun baih heregtei. Mergejiltenuud mergejliin ajlaa l sian hiivel hamgiin ur duntei
9. Фонтана (зочин) | 2008-11-24 01:38:26
Миний бодлоор жишээ нь, мэргэжилтнүүдийг сайн ажиллуулахын тулд сонгон шалгаруулалтын дүрэм нь тодорхой баймаар байна. МУИС-ийн захирлыг асуудлыг хөндлөнгөөс харж байхад шалгуур нь тодорхой бус юм шиг санагдсан. Шалгалт авсан ч гэх шиг, ямар дээд сургуульд элсэж байгаа биш. Сайд нь шууд томилдог байиаар юм.
10. Болжмор | 2008-11-24 01:43:31
Яг л аалзны тор шиг, бүгд хоорондоо холбоотой. Нөгөө хэд нь ч гэсэн албатай юм шиг тулгана. Үгүй гэх хэцүү урд хойчын ач тус, энээ тэрээг бодно. Сайн сайн мэргэжилтэнүүдээ гадагшаа алдсан хойноо л нэг юу билээ гэж ухаарна. Бүтэц нь нэг л бишээ
11. mon_rose | 2008-11-24 01:49:12
ter unen baih shuu,
12. Fontana (зочин) | 2008-11-24 01:49:56
Boljmor-t
Yunii butets gene ee ?
13. Болжмор | 2008-11-24 01:54:09
Бүтэц зохион байгуулалт...
14. Fontana (зочин) | 2008-11-24 01:56:35
Bi bodohdoo Mongolini shinjleh uhaan bolowsroliin togtoltsoog dahin neg ergen harah heregtei baih. Gehdee uuniig hiih ugni hetsuu bish baih. Tolgoigoo owtgoh hereggui, busad ornii materialiig ehleed mongoloor orchuulaad tegeed batalchihmaar sanagdah yum. Boldogson bol.
15. alchemist | 2008-11-24 02:39:52
chiham uneniig tsoohon ugeer uneheer saihan bichij ah, yag unen shde, baahan doctor uu, unendee neg ch research article unshij uzeegui doctor uud zondoo l bgaa shde, guitsetgeh alba bur deer neg ih zantai ajilaa hiij meddeggui hun suuchihsan, ai ene buhniig soliod uneheer chadaltai humuusee tavichihsan bol hichneen ih ajil butej, uls ornii hogjil todii hereer l uragshlah bsn bh da
16. Fontana (зочин) | 2008-11-24 11:16:29
Tiimee unen shuu Alchemist.
Deerees ni Bolowsrol, Shinjleh uhaan tehnologiin tuhai huulid oorchlolt oruulaad zuragtaar zarlachihmaar yum. Za humuusee ingej yawah bolloo shuu geed ? Tegehgui bol uneheer hetsuu. Bi l law huuhdee Mongold deed surguulid oruulahgui. Manai Ih hurliin gishuud herwee huswel ed chadna sh dee. Yamaand 35 terbum ogch bolood baigaa yum chini.
17. biochemiker | 2008-11-24 20:23:11
ih deed surguuliin olonh bagsh nar tuiliin muu baigaa! Chadvarlag sain sudlaachaas ichij nerelhelguigeer urij hicheel zaalgaj baih heregtei! Oyutanuud ch gesen mergejil medleg muutai bagshiig hoogood gargadag baih heregtei yum sht... Daanch heg hun yum bolgoniig chaddag, esvel heg ail yum bolgontoi baih gesen nuudelchnii setgelgeegeer ajillah yum doo...
18. Fontana (зочин) | 2008-11-24 21:20:01
Ulsiin ih deed surguuliudiig hodoo nuulgeh huuliig manai erhem gishuud gargawal manai deed bolowsrol uneheer hurdatstai hogjino.
19. biochemiker | 2008-11-25 20:43:14
Campus barij hotiin zah ruu gargah tolovlogoo yarigdaj baihiig sonsson...
20. alchemist | 2008-11-25 22:57:49
mgl n bolovsrol n system delhiinhees hotsroogui gej yaridag da, minii bodloor asar hotsorchihson um shigee, uzej bgaa zarim nomnuud gadnii nomiig modon ugeer orchuulchihsan, tegeed shineer garch bgaa nomnuud ni huuchin hediigee l reference bolgoson nomnuud uzdeg shde, chadaltai sain bagsh nar bgaa, gehdee l MUIS g togsood end irehed minii suuri uneheer gologdoj bsn, research paper gej yu bdgiig ch medehgui hun bsn um chin argagui shde

ih surguuliig nuulgej campus barij hotiin zahad gargah saihan l hereg, gol ni odoo system dee joohon oorchlolt hiimeer um shigee, jishee ni oros hel bn, oros heliig ehnii jild suuri bolgoj uzdeg, baahan text tseejleed togsood l martdag, ternii orond buh l journal uud english eer garch bgaa um chin english g ni ahiuhan uzuulj, research paper unshuuldag ch um uu
21. Fontana (зочин) | 2008-11-26 13:23:57
Alchemist tanii heldeg tumen zow. Nadad heden jiliin omno Japanii 1 professor ingej helj bilee. Japanii Ih deed surguuli, Mafi 2 yag adilhan gej bilee. Horwoo yu ch bolj baisan ted zowhon hiih yostoi ajilaa hiideg gej baisan. Manai ih deed surguuliin bagsh nar mash ih HEL AMTAI. Yayaya, unen aimaar. Surguuliin durmiig gadaad ulsiin jishgeer hiih geheer nogoo heden bagsh nar ni orgodol eswel hel am hiigeed eroosoo amar zaya uzuulehgui. Tegeheer Zahirluud ni tedneesee aigaad oligtoi ajil hiij chaddaggui. Harin huwiin surguuliud ih amar. Zahiral ni ingene l gesen bol nogooduul ni shuud ZA l gene. Minii dandaa bodoj yawdag zuil bol Busad ondor hogjiltei ornii ih surguuliig shuud mongold huulah yawdal. Jishee ni, Chemeistry nom bichij yah yum. Tertee tergui MIT-d uzej baigaa surah bichgiig shuud orchuulah heregtei. Mongolchuud Chemistry nom bichij baina gehed bi uneheer gaihdag. Yamar chemistry salbart Nobeliin shagnal awsan bish. Japanii ih deed surguuliin Bachelort uzej baigaa surah bichgiin 70 huwi ni dandaa orchuulgiin nom baidag gesen. Yagaad orchuulgiin nom heregledeg we geheer Amerikuud sain nom bicheed baihad bid tednees sain nom hiine gej yu baisan yum gedeg gesen.
22. solo (зочин) | 2008-12-06 05:46:21
Tanii bichseniig unshaad yg uneniig helhed uuriiguu ih golloo. Bi chini odoo MUIS-iin Biologiig tugssun hun shuu dee. Tegeed bas Biochemist uhaantai. Deerees ni neg ih udahgui Ph.D hamgaalah gej baigaa geed l ...
Minii meddeg chaddag geed baih zuil tun hovor, yaj ch surguulia tugssiin, shinjilgeenii baiguullagad u ch hiij baisiin ergeed bodhoor neg l bishee... Bodood baihnee yagaad zaaval hamgaalah geed zutgeed baina ve? :-) huuchin ajlaasaa huugdchihgui tetgevert gartlaa ajillay gehdee l hehe, ineedtei baigaa biz. End yaj iij baigaad 1 hamgaalsan bolood l butsah baih, harin deer bichsen zuilsiig unshaad butsaj ochood u hiih talaaraa bodoj uzlee. Yr ni ih burheg bainaa. Bagshlay geheer nadaar hicheel zaalgah oyutnuud uruvdultei, meregjilee uurchluy geheer surhad zartsuulsan ene olon jil hairan, tegeed nuguu uldehiig hussen baiguullagadaa ergej orood gai ch bolohgui, gavyaa ch baiguulahgui (ene heden ugiig uur hunees ish tatav)tiim l neg ajiltan boloh baih daa gej...
23. Parfume | 2009-02-21 20:44:31
Энэ үнэхээр эмзэг сэдэв шүү. Яавал аятайхан шийдэгдэх бол
24. blue fire (зочин) | 2010-04-04 12:39:13
hi biochemiker,
chamtai yostoi sanal neg baina. ShU er ni mongold heregtei yumuu gej boddog baigaad odoo ch bur bodoo bolij dee. Harival ogt uur ajil hiih biz. Chi er ni neg forum baiguulna baigaa, zavaaraa butehgui yumnii talaar baga ch gesen hel amaa biluudvel, gehdee yadaj sanaa negtei humuus baidgaa medej avah ni heregtei yum daa. gruss!
25. biochemiker | 2010-04-13 17:48:12
Монголд шинжлэх ухааны байгууллага, их сургуульд ажлын байр олох тун амархан боловч хэвийн ажиллахад хүндрэлтэй. Олон учир шалтгааны нэг нь энд өгүүлж байгаа асуудал. Тиймээс монгол гаралтай судлаачид, эрдэмтэд ямар шугмаар хаана юу хийж явдаг, хэрхэн амьдардаг талаар удахгүй бичих санаатай ноороглож байна...
26. Univeristy Innovation (зочин) | 2010-05-08 12:29:03
Би сэтгэгдлээ бичихийг хүслээ. Олон гадаадын профессоруудаас энэ тухай асууж байлаа. Эхлээд гадаадад төгссөн хүнийг шууд өндөр албанд томилох тухай хууль эрхзүйн орчинг бий болгох хэрэгтэй юм байна. Чадалтай хүн л их сургуулийг удирдана. Үүнийг нийт ард түмнээрээ хэлэлцүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд удирдлага өөр болохоор ажил сайжирна. Компани ч гэсэн адилхан. Компанийн ажил доголдоод ирэхээр захирлыг нь сольдог. Энэ цагт л тэр компани ашигтай ажилладаг. Ер нь хилийн дээс алхаж үзээгүй хүн их дээд сургууль удирдаж байна шүү (үүнийг Эрээн очиж үзсэнээр нь ойлгож болохгүй). Дараа нь их дээд сургуулийн удирдлагыг "Univerise best song" шиг ард түмнээр хэлэцүүлээд өндөр оноо авсан хүнийг томилдог болбол их ч сайхан удирдагчид гарч ирнэ дээ. Монголын нөхцөлд бизнесийн байгууллагад ажиллаж байсан хүнийг захирлаар нь тавьбал их зүгээр шийдвэр байж магадгүй. Мөнгө олж ирж чадахгүй, тоног төхөөрөмж олж ирж чадахгүй, багш оюутныхаа нийгмийн асуудлыг шийдэж чадахгүй байгаа хүнийг захирлаас огцруулах нь уг нь зүйн хэрэг юм. Сургуульд хэрэгтэй юмыг нь хийж өгдөг хүн л их сургуулийн удирдлагад ажиллах ёстой бусуу.
27. Вафль | 2010-05-10 16:25:15
яахын аргагүй үнэн дээ.
28. mon-108 (зочин) | 2010-05-10 17:08:25
Manaid bolovson huchnii bodlogo baigaa nertei bolovch uneheer baidaggui ni haramsaltai. Yag UB-n architecture shig. Khen ch haana ch yamar ch ajil hiij bolno, Herev chamd mongo esvel hen negen alban tushaaltan tataas baidag bol. PC-deer zovhon hozor togoloh, ajliin tsagaar NET-r hesehees ooriig medehgui darga, ajillagsadaar onoodriin Mongoliin toriin baiguullaguud duuren baigaa ni haramsaltai...
29. biochemiker | 2010-06-06 18:54:16
сэтгэгдэл бичсэн хүн бүхэнд баярлалаа!

Biochemiker

Biochemiker

Би судлаач хүн л дээ... байгалийн ухааны салбарт ажиллаад 10 жил өнгөрч. МУИС төгсөж байсан маань саяхан мэт. Одоо нэлээд нэр хүндтэй судлагааны нийгэмлэгийн харьяа хүрээлэнд ажилдаг юм.

Хийдэг ажил маань их хачин (хүмүүс дандаа ингэж хэлнэ). Ургамлын неиробиолог гээд нэрлэчихэж болохоор... Учир нь аливаа ургамлын тухай өрөөсгөл ойлголт олон оронд тархсан байдагтай холбоотой. Ус чийг хөрс гэрэл байвал л ургачихдаг гэж боддог энэ амьд биес бидний бодож байгаагаас хамаагуй нарийн бүтэц зохион байгуулалт тэр тусмаа хэлтэй болохыг саяханаас л мэдэж авчээ бид нар... Тиймээс миний ажил бол тэр хэлийг судлаx... Одоогийн байдлаар манай судлаачид аливаа ургамал өвчин тусаx, бэртэж гэмтэхдээ юу гэж хэлдэгийг сайтар мэдэж авчихаад л байгаа. Тэр бүү хэл ургамлууд гадаад хэлээр ч гэсэн ярьдагийг олж мэдээд байгаа, сониноос!!! Гайхаж байна уу? Тэгвэл ямар нэг хортон шавьж, мал амьтанаас өөрийгөө болон бусдыгаа хамгаалахдаа хэлдэг хэдэн гадаад үгтэй юм байна лээ, хэхэ...

Миний сонирхон судладаг бас нэг сэдэв бол шавьж. Эвгүй муухайг нь гайхаад л няц гишгэж байж л санаа амардаг хүмүүсийн хувьд бас л хачин сэдэв... Хөөрхий тэр бяцхан амьтад чинь гэдэс дотор нь өвдөнө, гүйлгэнэ, хоолны хордлого болно. Зөндөө асуудалтай! Бас хүүхэд багачууд шиг амттай идэх юманд их дуртай!

Хачин судлагаанууд байна, хэнд хэрэгтэй юм гээд олон хун асуух байх л даа... Герман хэлээр бол Spitzenforschung гэж хэлдэг манай судлагаа магадгүй 50 жилийн дараа хэрэглээнд орж хүмүүс ойлгох байх гэж бид ярьдаг юм. Ийм л юмыг газар газраас цугларсан 100 гаруй эрдэмтэн судлаач нартай хамт судладаг хүн байна аа...

Сэтгэгдэлүүд:

1. alchemist | 2008-09-10 03:21:20
goy blog bn, chinii mergejliin talaar joohon medeelel bgaa shu hehe, sonirholtoi um bilee, ter amitan bolon urgamliin gen iin utas d boon medeelel bdg, teriig buur unshdag gee biz dee, sonirholtoi blog bn, ter sudlaach geed blog bas iimerhuu um bichsen bsn, ta 2 neg hun uu ugui yu?
sonirholtoi sudalgaaniihaa talaar bicheerei, shavij ene ter, aygui sonirholtoi sedev bn shu
2. biochemiker (зочин) | 2008-09-18 00:05:07
alchemist-d DANKE, chi bas manai mergejiliin hun u? zochilj bgaarai sonirholtoi yum bichij bnaa hehe...chi minii blogiin anhanii zochin bolson bn!!!
3. Гэрэлтуяа (зочин) | 2008-10-14 19:43:48
Сонирхолтой блог байна аа. Та судалгаа болон өөр олон мэдээ, мэдээлэл тавьж байгаарай. Амжилт
4. biochemiker | 2008-10-15 00:53:45
Gereltuyad talarhlaa... Todorhoi neg sedveer sonirhoj baigaa bol suuliin ueiin medee, ololtiig lavlaj uzeh materialuudiin hamt ch sonirhuulahad tatgalzah zuilgui shu!
5. Moonrider | 2008-10-15 00:57:56
Сонирхолтой юм оо.
6. iZero4 (зочин) | 2008-11-20 15:04:29
Өглөө эртхэн ирээд хүмүүс бага байгаа дээр тогтмол орж өөрийгөө ертөнцтэй update хийдэг хэд хэдэн сайтууд дээр таны blog мөн нэмэгдлээ (^-^)
Ургамалын нейробиологийн хувьд ч миний мэдлэг The Happening киногоор л хязгаарлаж байна. Гэхдээ ялтачгүй тун чухал, сонирхолтой салбар л да. Энтомологийн хувьд ч адил.
Харин дээрхийг уншиж байтал нэг зүйлийг саналаа. Аливаа амьтдыг иерархийн хувьд авч үзвэл хүн өөрсдийг өө оргил цэг мэт авч үздэг ч хааяа би бодохдоо ер нь аливаа систем хамгийн оптимальный хувилбар аа олж өөрийн функийг биелүүлдэг, энэ тохиолдолд хоорондоо эвцэлдэж үржиж өөрийн төрлийн чанарыг сайжруулах явдал. Тэгэж бодвол оргилд хүн биш харин хамгийн энгийн, хамгийн эффективный систем болох вирус байгаа юм шиг. Галзуу simple, perfect программ зөвхөн бусад болхи системийн ресурсийг ашиглаад өөрийгөө хийдэг. За тегеед эгэл биетэн, бактери, шавьж энэ тэр нь вирусын доохон, маниасаа лаг дээгүүр, хөгжингүй, Бурханы бүтээл болж орших байх. Яахав вирусээс дээр систем гэвэл нанобот л байхдаа.

За баахан элдэв юум биччихлээ.
7. танхил | 2008-12-05 23:55:09
сайн уу? би нэг юм асууж болох уу? Зурвас бичий за
Хэрэгтэй зүйлсээ уншдаг болохоор би өөрийнхөө блогийг холбочихсон ш дээ. Баярлаж байгаа шүү. Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй!
9. biochemiker | 2009-01-02 23:40:14
Вирусыг вирус л дийлнэ... Хорыг хороор гэж үг бий...
10. Freelance | 2009-01-02 23:46:03
Бактери вирусыг дийлэхгүй юу?
11. batsaihan (зочин) | 2009-01-07 13:53:08
Таны ажилд амжилт хүсье. Биологи бол гайхамшигтай шинжлэх ухаан. Дахин дахин шинэ нээлт хийгээрэй. Дахин амжилт...
12. batsaihan (зочин) | 2009-01-07 13:53:10
Таны ажилд амжилт хүсье. Биологи бол гайхамшигтай шинжлэх ухаан. Дахин дахин шинэ нээлт хийгээрэй. Дахин амжилт...
13. biochemiker | 2009-01-08 18:49:51
за баярлал оо!
14. Parfume | 2009-02-19 22:33:20
Хүүш, юун эгдүүтэйн.Ургамлууд тэгээд ямар ямар хэлээр яридийн бол, мэдэхийсааааан. Би бага байхдаа шоргоолжний гэр бүлийн тухай нэг ном билүү юу ч байлаа юм уншчаад шоргоолж шиг жижигхэн болж байгаад бүх өрөөгөөр нь орж, тэд нарын яаж амьдарч байгааг нь харахийсан гэж мөрөөддөг байжилээ