Thursday, January 20, 2011

Biochemiker

Biochemiker

Би судлаач хүн л дээ... байгалийн ухааны салбарт ажиллаад 10 жил өнгөрч. МУИС төгсөж байсан маань саяхан мэт. Одоо нэлээд нэр хүндтэй судлагааны нийгэмлэгийн харьяа хүрээлэнд ажилдаг юм.

Хийдэг ажил маань их хачин (хүмүүс дандаа ингэж хэлнэ). Ургамлын неиробиолог гээд нэрлэчихэж болохоор... Учир нь аливаа ургамлын тухай өрөөсгөл ойлголт олон оронд тархсан байдагтай холбоотой. Ус чийг хөрс гэрэл байвал л ургачихдаг гэж боддог энэ амьд биес бидний бодож байгаагаас хамаагуй нарийн бүтэц зохион байгуулалт тэр тусмаа хэлтэй болохыг саяханаас л мэдэж авчээ бид нар... Тиймээс миний ажил бол тэр хэлийг судлаx... Одоогийн байдлаар манай судлаачид аливаа ургамал өвчин тусаx, бэртэж гэмтэхдээ юу гэж хэлдэгийг сайтар мэдэж авчихаад л байгаа. Тэр бүү хэл ургамлууд гадаад хэлээр ч гэсэн ярьдагийг олж мэдээд байгаа, сониноос!!! Гайхаж байна уу? Тэгвэл ямар нэг хортон шавьж, мал амьтанаас өөрийгөө болон бусдыгаа хамгаалахдаа хэлдэг хэдэн гадаад үгтэй юм байна лээ, хэхэ...

Миний сонирхон судладаг бас нэг сэдэв бол шавьж. Эвгүй муухайг нь гайхаад л няц гишгэж байж л санаа амардаг хүмүүсийн хувьд бас л хачин сэдэв... Хөөрхий тэр бяцхан амьтад чинь гэдэс дотор нь өвдөнө, гүйлгэнэ, хоолны хордлого болно. Зөндөө асуудалтай! Бас хүүхэд багачууд шиг амттай идэх юманд их дуртай!

Хачин судлагаанууд байна, хэнд хэрэгтэй юм гээд олон хун асуух байх л даа... Герман хэлээр бол Spitzenforschung гэж хэлдэг манай судлагаа магадгүй 50 жилийн дараа хэрэглээнд орж хүмүүс ойлгох байх гэж бид ярьдаг юм. Ийм л юмыг газар газраас цугларсан 100 гаруй эрдэмтэн судлаач нартай хамт судладаг хүн байна аа...

Сэтгэгдэлүүд:

1. alchemist | 2008-09-10 03:21:20
goy blog bn, chinii mergejliin talaar joohon medeelel bgaa shu hehe, sonirholtoi um bilee, ter amitan bolon urgamliin gen iin utas d boon medeelel bdg, teriig buur unshdag gee biz dee, sonirholtoi blog bn, ter sudlaach geed blog bas iimerhuu um bichsen bsn, ta 2 neg hun uu ugui yu?
sonirholtoi sudalgaaniihaa talaar bicheerei, shavij ene ter, aygui sonirholtoi sedev bn shu
2. biochemiker (зочин) | 2008-09-18 00:05:07
alchemist-d DANKE, chi bas manai mergejiliin hun u? zochilj bgaarai sonirholtoi yum bichij bnaa hehe...chi minii blogiin anhanii zochin bolson bn!!!
3. Гэрэлтуяа (зочин) | 2008-10-14 19:43:48
Сонирхолтой блог байна аа. Та судалгаа болон өөр олон мэдээ, мэдээлэл тавьж байгаарай. Амжилт
4. biochemiker | 2008-10-15 00:53:45
Gereltuyad talarhlaa... Todorhoi neg sedveer sonirhoj baigaa bol suuliin ueiin medee, ololtiig lavlaj uzeh materialuudiin hamt ch sonirhuulahad tatgalzah zuilgui shu!
5. Moonrider | 2008-10-15 00:57:56
Сонирхолтой юм оо.
6. iZero4 (зочин) | 2008-11-20 15:04:29
Өглөө эртхэн ирээд хүмүүс бага байгаа дээр тогтмол орж өөрийгөө ертөнцтэй update хийдэг хэд хэдэн сайтууд дээр таны blog мөн нэмэгдлээ (^-^)
Ургамалын нейробиологийн хувьд ч миний мэдлэг The Happening киногоор л хязгаарлаж байна. Гэхдээ ялтачгүй тун чухал, сонирхолтой салбар л да. Энтомологийн хувьд ч адил.
Харин дээрхийг уншиж байтал нэг зүйлийг саналаа. Аливаа амьтдыг иерархийн хувьд авч үзвэл хүн өөрсдийг өө оргил цэг мэт авч үздэг ч хааяа би бодохдоо ер нь аливаа систем хамгийн оптимальный хувилбар аа олж өөрийн функийг биелүүлдэг, энэ тохиолдолд хоорондоо эвцэлдэж үржиж өөрийн төрлийн чанарыг сайжруулах явдал. Тэгэж бодвол оргилд хүн биш харин хамгийн энгийн, хамгийн эффективный систем болох вирус байгаа юм шиг. Галзуу simple, perfect программ зөвхөн бусад болхи системийн ресурсийг ашиглаад өөрийгөө хийдэг. За тегеед эгэл биетэн, бактери, шавьж энэ тэр нь вирусын доохон, маниасаа лаг дээгүүр, хөгжингүй, Бурханы бүтээл болж орших байх. Яахав вирусээс дээр систем гэвэл нанобот л байхдаа.

За баахан элдэв юум биччихлээ.
7. танхил | 2008-12-05 23:55:09
сайн уу? би нэг юм асууж болох уу? Зурвас бичий за
Хэрэгтэй зүйлсээ уншдаг болохоор би өөрийнхөө блогийг холбочихсон ш дээ. Баярлаж байгаа шүү. Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй!
9. biochemiker | 2009-01-02 23:40:14
Вирусыг вирус л дийлнэ... Хорыг хороор гэж үг бий...
10. Freelance | 2009-01-02 23:46:03
Бактери вирусыг дийлэхгүй юу?
11. batsaihan (зочин) | 2009-01-07 13:53:08
Таны ажилд амжилт хүсье. Биологи бол гайхамшигтай шинжлэх ухаан. Дахин дахин шинэ нээлт хийгээрэй. Дахин амжилт...
12. batsaihan (зочин) | 2009-01-07 13:53:10
Таны ажилд амжилт хүсье. Биологи бол гайхамшигтай шинжлэх ухаан. Дахин дахин шинэ нээлт хийгээрэй. Дахин амжилт...
13. biochemiker | 2009-01-08 18:49:51
за баярлал оо!
14. Parfume | 2009-02-19 22:33:20
Хүүш, юун эгдүүтэйн.Ургамлууд тэгээд ямар ямар хэлээр яридийн бол, мэдэхийсааааан. Би бага байхдаа шоргоолжний гэр бүлийн тухай нэг ном билүү юу ч байлаа юм уншчаад шоргоолж шиг жижигхэн болж байгаад бүх өрөөгөөр нь орж, тэд нарын яаж амьдарч байгааг нь харахийсан гэж мөрөөддөг байжилээ

No comments: