Monday, February 6, 2012

Ургамлын интернет

Ургамлын интернет

Ургамлын аймаг нь дэлхий дээрxи хамгийн олон янз, хамгийн жигтэй сонин амьд бие гарцаагүй мөн боловч үндэс, иш навч, цэцэгтэй л гэж мэдэxээс хэтрэхгүй хүн түүнээс олон... Ядаж байхад International Association for Plant Taxonomy гэж байгууллага 1950 онд байгуулагдаад энэ дэлхий дээр хичнээн зүйл ургамал байгааг тоолчих санаатай 60 жил оролдоод бардаггүй ээ... Бүүр холион бантан хутгаад хаяж.

Хавар ургаж, намар хагдарч л байдаг энэ амьд биес гадаад хэлээр хүртэл ярьдаг тухай өмнө хэлсэн.
Хэдэн жилийн өмнө Nature сэтгүүлд нэг гайхалтай сонин өгүүлэл гарч тэр даруйдаа ихээхэн шуугиан дэгдээж байж билээ... Хүмүүс бид интернетийг саяханаас л хэрэглэж эхэлсэн бол ургамлуудад ийм сүлжээ асар олон мянган жилийн турш байсаар ирж...

Өөрөөр хэлбэл газрын гадаргу дээр нарны гэрлийн төлөө алалцах мөртлөө газрын хөрсөн доор үүнийхээ огт эсэргээр байдаг аж. Тэнд байгаль орчин цаг уурын өөрчлөлтүүд, түүнд хэрхэн дасан зохицох давж туулах арга зам, хэн нь үхэx, сэхэхийг хэлэлцэх, мэдээлэл дамжуулаx систэмтэй бүхэл бүтэн нийгэм байна. Хөрсөн доорхи мэдээлэл харилцаа холбооны бизнесийг ганцхан айл атгах бөгөөд тэд бол бичил мөөгөнцөрүүд. Зарим эрдэмтэд тэднийг шилийн сайн эрс ч гэж нэрлэдэг нь ноёдын адуу хулгайлж ядуу ардуудад тараадагтай адилхан юм хийж явдаг ч эд мөрийн баримтгүй учраас шинжлэх ухаанд үүнийг батлаж чадаагүй л байна. Үнэхээр харанхуйд, xөрсөн доор, микроскопоор л харагдах хэдэн мянган төрлийн мөөгөнцөр юу хийж байдгийг хэн мэдлээ.

Хамгийн гол нь хуурай газрын ургамлын 80% нь үндсэндээ микориз гэж гэмгүй нэртэй мөөгтэй гэмгүй хамтран амьдрах гэрээтэй бөгөөд интернетийн үйлчилгээний төлбөр болгож газрийн гадаргуу дээр амь сөрж байж нийлэгжүүлсэн нүүрс ус буюу ашгийнхаа 40% хүртэл хэсгийг төлнө. Асар өндөр ашигтай дээр нь татвар огт төлдөггүй мөөгөнцөрүүд Хариуд нь зарим нэг чадал муутай ургамалд зориулж ус, тэжээлийн бодисоо шингээж авах, өвчин зүдгүүрээс хамгаалах буяны сан байгуулан ажилдаг.

Гэтэл тусыг усаар гэдгийн адил муухай юм хийж явдаг ургамал бас бий... Одоогоор албан ёсны гэрээ хэлцэлгүй, мөөгөнд паразитладаг 400 гаруй зүйлийн ургамал олдоод байна. Бид сайн мэдэх цахирмаа, дэгд гэх мэтийн харахад сайхан цэцэгстэй ургамлууд үүний төгс жишээ.

Биологийн багш нар үүнийг уншаад цалингаа хасуулчихсан мэт уурлана л даа, мэдэж байна... ногоон ургамал дандаа аутотроп биш шүү! Азот нийлэгжүүлдэг бактерууд, үндэсний булцуу энэ тэр гээд байгаа гоё үлгэрүүд чинь туйлийн эргэлзээтэй болсоныг бас дуулгая!

Энэ бүгдийг www буюу wood-wide web гэж нэрлэх болсон бөгөөд энэ талаар мэргэжлийн сэтгүүлүүд дээр нэг биш нилээд олон судлагааны өгүүлэлүүд байгаа, уншаарай! Хамгийн гол нь Ангараг гаригийн гадаргуу доор амьдрал бий гээд харсан юм шиг яриад байдагтай адилаар манай дэлхийн амьдралын хамаг гол юм хөрсөн доор болж байдаг бөгөөд гол дүрд нь бичил мөөгөнцөрүүд тоглоно. Харин ургамал бол...

Сэтгэгдэлүүд:

1. alchemist | 2008-09-10 16:35:29
yostoi sonirholtoi umaa, bidnii medehgui buur shal or yrtonts tend orshood bn geheer, yu ch bolj bdg um bilee, ene zurag ih hoorhon iin
2. монголхүү | 2008-09-10 17:05:51
Байгалийн шинжлэх ухаан гайхалтай шүү. Сонирхолтой бичлэгүүд оруулж байгаарай энэ шигээ. Баярлалаа. Ургамал мэдээлэл хадгалдагийг ашиглаж гэмт хэрэгтнийг хүртэл барьж байсан тохиолдол байдаг гэж уншиж байсан.
3. zochin (зочин) | 2008-09-10 17:43:21
HI, dear
yostoi ih taalagdalaa. bi blog ih unshdag l daa ...ihenh bloguud negen heviin l odor tutamiin amidralaa bichsen demii mazarsan bolood bgaan suuliin ued(minii anzaarsanaar), chiniih bol busdaasaa ih oor yumaa. bicheed baigaarai hoo...amjilt
4. ilmaren (зочин) | 2008-09-11 20:15:36
Laitai ene met olon medeelel tawiarai Mash goy goy medeelluud bdag shvv tanid amjilt husey!
5. erhtsas | 2008-09-25 14:03:09
Уншчихлаа.

Мэдээж тэд дээш өндийн өсөж, амьдарч бас үхэж байгаа юм чинь энэ мэтээр бидний мэдэхгүй олон сонирхолтой амьдралаар амьдардаг байж таараа.

Газрын хөрсөн дээр амьдрал, тэмцэл байдаг шиг хөрсөн доор ч амьдрал, аз жаргал байгааг энэ мэтээр бичиж таниулж байгаарай, танд маш их баярлалаа.
6. oims (зочин) | 2008-10-16 00:12:55
ene talaar hiisen bas neg kino baidag, neriig ni martaj. Er ni bol sonin yumaa te...
7. Hilde | 2008-10-16 00:18:44
mash sonirholtoi yumaa...
8. biochemiker | 2008-12-16 19:15:12
Zyaak, yamar kino bilee? Sanahgui baina... Hesgees ni yarij ogoorei, bitte!

No comments: