Monday, February 6, 2012

GENE FOOD



Генетик аргаар хувиргасан амьд бие, хүнс хичнээн аюултай зүйл болохыг бичсэн аймшигийн үлгэрүүд хаа сайгүй. Гэхдээ энэ үнэн юм уу? Баримт эсвэл судлагаа бий юу? Мэдэх хүн байна уу?
Боломжтой бүх мэдээллийн хэрэгсэлээр олон нийтийг айлгаж байсан нь саяхан, 1990ээд он. Сүүлдээ мэргэжлийн сэтгүүлүүд, тэр тусмаа Nature, Science, British Medical Journal бүүр Lancet мэтийн нэр хүндтэй сэтгүүлд халдварлаад үнэхээр нотлогоогүй тул нам болсон энэ асуудал өчигдөр сэдэрлээ...
Хятад улс хүнсний асуудлаа шийдэхээр трансген ногоон хувьсгал гээчийг хийх юм гэнэ. Нийт 3.5 тэрбум долларийг R&D зарцуулах бөгөөд энэ сарын сүүлээр гэхэд шийдчихнэ гэнэ, мундаг... Хятадийн Шинжлэх Ухааны Академ, Яам тамгийн бүдүүн дарга нар бүх гоё генүүдийг бүгдийг нь патентлах гэнэ. Энэ орон ген хувиргалттай зургаахан ургамлыг маш болгоомжтой тарьдаг гэх боловч Уйгар-Шинжаанд нийт талбайн 70% пестицидэд тэсвэртэй хөвөнгийн ургамал 64 янз бий, бид жилд 650000 тонн хор хэмнэж байна гэж ам алдсан удаатай.
Идэж байгаа юмыг нь муухай гээд хэлчихвэл дуршилгуй болохоосоо илүү хий үзэгдэл сүнс харсан юм шиг айдаг хүмүүст л зориулж дээрхи их мөнгөний багагүй хэсгийг генетик өөрчлөлттэй амьд биеийн тухай зөв ойлголттой болоход зориулна гэнэ, хайран мөнгө...
Үнэндээ бол амьтан, хүнд хэр аюултай талаар судлагаа байхгүйн дээр аюулыг шалгаж тогтоох арга ч байхгүй учраас Nature сэтгүүл хүртэл "Many opinions but few data!" гэж хэлсэн юм шт. Мэргэжлийхний хэлдэгээр peer-reviewed буюу хэлэлцүүлж бас хянуулаад гаргасан клиник туршилтийн ганц ч эрдэм шинжилгээний бүтээл алга. Харин хэдэн харханд хэцүү нэртэй помидор идүүлсэн чинь хоол ундаа боловсруулж, өтгөн шингэнээ зохицуулж чадахаа байгаад, эцэж тураад үхсэн тухай peer-reviewed биш жижигхэн туршилтийн үр дүн интернет дээр 10 жил хүн айлгаж байна. Та ч гэсэн бүтэн сар зөвхөн помидор идээд үзэхгүй юу!
Өнөөдөр бусад орнуудад ийм гаралтай бүтээгдэхүүнийг таних шошго тэмдэгтэй болгох, урт хугацааны туршид хүний эрүүл мэнд, байгаль орчинд хэрхэн нөлөөлөх болон оюуны өмч, ёс зүй хамгийн гол нь хүнсний аюулгуй байдал гээчийг нь яриад дуусч байгаа ч улс төр, эдийн засаг хутгалддагаас болоод олон судлаач энэ сэдвийг хаяж байна. A.Pusztai нарын судлаачид генетикийн аргаар хувиргасан амьд бие хүн ба амьтанд хортой талаар сонирхолтой тойм бичсэн ч ямар нэг сонин шалтгаанаар судлаачдын хүрээндээ амжилт олоогүй нь нэг жишээ. Ядаж байхад Венесуэлийн Hugo Chávez хүртэл хориг тавиад л...
Ингэхэд амьд организмийн ДНХ хувиргаж өөрчлөх ямар хэрэгтэй юм гэж асуух хүн олон. Бидэнд хэрэгтэй тэр л чанарыг нь сайжруулах гэж өөрөөр хэлбэл байгаль цаг уурын өөрчлөлт, хортон шавьж, өвчин үүсгэгчид тэсвэртэй бас уураг нүүрс усаар арвин мөртлөө зардал чирэгдэл болохгүй ургачихдаг болгох гэж тэр.
Яг манайд таарах байгаа биз? Гэвч хаана ч байдаггүй монгол хүний ген фонд, онгон байгаль минь сүйднэ, болохгүй гээд суугаад л... Монгол орны байгаль цаг уур бол миний мэдэхийн хамгийн их абиотик стресстэй орчин бөгөөд түүнд нь тааруулж хувиргасан ургамалууд л тэсэж ургаж чадахаар хахир хатуу. За, юу тарих, юу идэхээ өөрсдөө шийдэцгээ дээ

Сэтгэгдэлүүд:

1. mon_rose | 2008-09-16 05:05:46
harin tiim, bas boduushtai l yum, manaid chini ovol hors tes holdchideg bolohoor havar ni buh yum shineer eheldeg ter l hetsuu dee.
2. ts (зочин) | 2008-09-16 13:48:35
hooh tegeed odoo yu idetsgeeh yum be? mongold mongol mahnaas oor idej boloh yum bn uu? nogoo bol uulaasaa boon bordoo gedeg ni oilgomjtoi
3. zochin (зочин) | 2008-09-16 16:48:51
za bi ene hunii omnoos medemhiireed hariulchii hehe
TS: er ni bol ene hunii heleh gesen sanaa ni minii oilogsonoor GMO buyu gene enginerchiliin argaar gargaj avsna buteegdhuun muu geed bgaa bolovch yag batlagaad notlogdchihson yum alga yum bnaa...odoogiin baidalaar zovhon allergy uusgeh magdlaltai gedeg ni medegsen bgaan bn.
hunii bied muu sorog ur dagvar ogch bgaag ni ch medeh yamar 1 arag zamuudiig neegeegui bgaa gesen ug.
Blog hotlogchid: ih sonirholtoi zuil bichijee bi bas ene sedveer end tend yavahdaa ijil tosdoo sudalaachdiin hiisen ajiliig haraad l yavdagiin. eniig sain hogjuulj chaduul manaih shig ers tes uur amisgaltai orond ih ashigtai bhaar bgaan jisheelbel govd urgadag zagiin ter usgui udaan hugtsaagaar bj chaddag chadvariig ni hariutsaj ajildag geniig ni gen cloning hiigeed l nars ulias ch yumuu bur tsaashilbal jimsnii modnuudad suulgaad GOVID urgaj chadah chadvartai bologchuulch manai uls garaad ognoo tee... yostoi ih moroodchihloo gehdee er ni ene sudalgaanii chiglel chin ooroo l als hetdee iim l yum hiih gej zoriood bgaan gej oilgood bgaan shdee hehe...baahan medemhiirchilhee sorry
4. mg (зочин) | 2008-09-21 22:18:19
tanii sonirholtoi bichleguudiig dandaa huleej bnaa, tand zunduu ih amjilt husii.
5. B (зочин) | 2008-09-23 20:36:36
sonirholtoi yum bichsen bna shuu, Tanid amjilt husie Yag minii mergeljiin yum bna shuu /hehe/
6. biochemiker | 2009-01-03 19:13:05
GMO talaar USA shine yoronhiilogch bodlogoo ergen harahaar bolj, horigloson togtooluudaa zuzlahaar amlaj baina...

No comments: