Monday, February 6, 2012

Хонгорын хордлого


Хачин сонин зүйл энэ дэлхий дээр олон. Түүний нэг нь мөнгөн ус. Бүх металлуудийн дотроос ганцаараа шингэн, ганцаараа ууршиж чадна, тэр хэмжээгээрээ хортой. Хүмүүс ч үүнийг эртнээс мэддэг байж. Христийн он тооллоос 1500 жилийн өмнөх Египтийн булшнаас багагүй мөнгөн ус олсон ч талийгаач нинжа байсан уу, мөнгөн усаараа алт угааж байгаад нас барсан уу хэлж мэдэхгүй л байна, археологчид...
Уг нь энэ элемэнт байгальд тун элбэг. Жилд дунджаар 30 мянган тонн цэвэр мөнгөн ус агаар мандалд ууршиж байдаг бөгөөд хүний үйл ажиллагаанаас болж дахиад 10 мянга шахам тонн нэмэгдэнэ.
Цэвэр мөнгөн усыг тосонд уусгаж хооллодог бактерууд хүртэл байдаг ч хүмүүс хамгийн өргөн хэрэглэх бөгөөд хөргөгч, угаалгын машин, индүүнээс чинь эхлээд шүдний амалгам ломбо дотор чинь хүртэл бий.
Уламжлалт анагаах ухаан, сүнс сүүдэр дуудах, харааж ерөөхөд хэрэглэж ирсэн нь бас элбэг. Номхоруулсан мөнгөн ус хэрэглэдэг монголчууд байхад 18 дугаар зууны европын эмч нар өтгөн хатахад 700 грамм мөнгөн ус бичиж өгдөг байж.
Ном сэтгүүлд уншиж байхад зарим нэгэн хүн 3кг мөнгөн ус ууж туршсан тэнэг судлагаа хүртэл байх. Хамгийн гол нь ууршаагүй эсвэл давс хэлбэрт шилжээгүй л бол ийм туршилтийн дараа дотор муухай оргих, жаахан мартаж будлихаас өөр зовиургүй гэртээ харих боломж бий. Сэлэнгэ аймагт водка+мөнгөн усны коктеил найруулж уусан нинжа амьд үлдсэн нь түүнийг бурхан биш химийн шинжлэх ухаан харж үзсэнийх. Гэхдээ үүнийг гэртээ туршиж үзэж огт болохгүй шүү!
Хамаг аюул ууршихад бас уусахад л эхлэнэ. Амьсгалын замаар, арьсаар хялбархан нэвтэрч 80% биед хуримтлагдах ба халуурч, чичрэн, амьсгал түргэсч бөөлжиж аманд чинь төмөр амтагдаж ч магад. Архаг үедээ уртаас урт хэцүү нэртэй шинж тэмдэгээр дүүрэн болж арьсны өнгөний эмчээс салахаа болино. Үүнд арьс улайх, загатнах, туурах, хавдах гээд боломжтой бүх шинж тэмдгийг дурдаж болох бөгөөд дээрээс нь халдвар орчихвол бүүр гоё. Хаана хамуутай хүмүүс байна гээд байлаа даа?
Гэхдээ болоогүй ээ, үүний хажууд мөнгөн усны эрдэс давснууд асар хортой бөгөөд дундад зууны манлай хорнуудын нэг байж. Хүнийг дотроос нь иддэг энэ хорыг уугаад хоол боловсруулах зам тэр чигээрээ шархлаж, үхжсэнээс шооконд орж үхнэ, энэ шинжийг монголын эмч нар системийн гажиг гэж нэрлэдэг. Хэрэв та нар санаж байгаа бол Хонгор сумын нэгэн эмэгтэй ийм оноштойгоор нас барсан билээ... Аз байгаад амьд үлдвээс хорны тал нь бие дотор задарч дуустал дор хаяж сар хагас хүлээх хэрэгтэй ч энэ хугацаанд эсүүдийг хордуулж эхлэнэ, ярихаас ч аймаар.
Мөнгөн усны хордлогын жишээ олон. Минамата өвчин гэж жинхэнэ болсон явдал бий. 1950аад оны эхээр тэндхийн хуванцарын үйлдвэрт урвалын хурдасгуур болгон хэрэглэсэн хорт хаягдал тэнгэсийн булан руу урсаж анаероб бичил биетний буянаар илүү хортой болж чадаж. Тэндээс загас барьж идсэн 52 хүн газар дээрээ цахилгаан үхлээр үхэж, үлдэж хоцорсон нь мэдрэлийн системийн эдгэшгүй өвчин авав. Тэдний үр удмын дунд өнөөдрийг хүртэл нуруу нугаламийн хүнд өвчтэй хүүхэд олон. Хонгор суманд төрсөн хүүхдүүд шиг!
Мөнгөн усыг таньж тодорхойлох олон арга бий. Байгаль орчны болон үйлдвэрийн хяналтын зориулалттай Zeeman Lumex хэмээх хялбар авсаархан багажийг монголын мэргэжлийн хяналтын шинжээчид ашиглаж байгаа. Заримдаа 0.5 μг/кг хүртэл хэмжиж чаддаг гэх энэ багаж дээжээсээ болон сольж хэрэглэдэг олон төрлийн хошуутай гэдгийг мэддэг болсон гэж найдаж байна. Мэддэг бол багажаа асааж чаддаг болсон гэж бас итгэж байна. Харин багажаа асаагаад ажиллуулаад хэмжиж чадахгүй л байх шиг санагдаад байна даа! Эсвэл хэмжиж мэдэх мөртлөө дээжээ авч чадахгүй байгаа юм уу? Хүний үсэнд шалгах нь хамгийн найдвартай. Үс хэр урт ургаснаар хүртэл хэзээ хордсоныг нь хэлчихэж болно гэж би та нарт зөндөө хэлсэн байх аа! Яагаад байгаа юм бэ?? Барууны их дээд сургуулийн оюутанууд хээрийн дадлагын үед хэрэглэдэг энгийн багаж, хамгийн хялбар тодорхойлж болох химийин элемент хоёр шүү дээ!

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2008-09-20 02:08:45
хэцүү ч юмдааа...энэ зураг яасан эвгүй д вэ
2. Zochin (зочин) | 2008-09-24 3:54:46
Hi, ih chuhal zuil bichsen bn shdee...eniig chin MGL sonin ene teriihen uzuul shuud huulaad tavchihiin bn daa bas MGL s oo garch uzeegui bgaa zarim 1 jijighen erdemten nertei humuus ch sanaa avaad yum yariaad unaj magadgui l yum bn shuu hoo...eniigee sain delgeruulj barimt ene teree saijruulaad MGL iin 1 sonind yavuulchaach hoo
3. altargana | 2008-10-18 07:30:29
ёстой сайхан бичжээ, тоо баримттай энгийн мөртөө ойлгомжтой...
4. Shumuul (зочин) | 2008-10-22 10:59:05
Niigmiin neg davhargiig hamarsan chuhal sedev boljee... Umnu n hobby-doo hutlugduud ch ter uu hedhen seveer ordog bailaa tegeed saya ehenes n ortol asar heregtei zuils bn sh dee... mash ih taalagdlaa. comment uldeehgui bj chadsangui. Amjilt. Hurdan MGL-doo irj ihiig hiigeerei

No comments: