Monday, February 6, 2012

Дөрвөн дугуйтай дөрвөлжин цагаан мангас




Land Rover аль ч загвар нэр хүндтэй, домог болсон байдгийг бид мэднэ. Анхнаасаа колончлогчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлж бүтээсэн болохоор аргагүй. Эдгээрийн дундаас Defender 110 хэмээх 2007 онд үйлдвэрлэсэн тэрэг унаж үзсэнээ та бүхэнтэй хуваалцая!

Энэ автомашинийг манай институт өнгөрсөн зун орон нутгийн BMW-Land Rover дилерээс 27 орчим мянган еврогоор худалдаж авсан юм. Тэр даруйдаа Тунис улс руу экспедицэд 7000-8000 км яваад ирсэнээсээ хойш ил зогсоол дээр хэвтэж байгаа нь энэ.
Энэ хугацаанд албаны тэрэг барих зөвшөөрөлтэй ажилтануудад хэрхэн яаж хэрэглэх ямар онцлогтой болох талаар хэд хэдэн семинар, туршилтийн жолоодлого хийх үед 1 цагийн турш боломжтой бүх аргаар оролдож үзэв.
Анх захиалах үед дилер хэд хэдэн ашигтай санал тавьсаны дагуу урд болон хойд талд мотор, шатаxууны савыг хамгаалах 5мм орчим зузаан хөнгөн цагаан хайлш хамгаалалт хуяг, урд хойд гэрлүүдийг хамгаалах сараалж хуяг, их биеийг хамгаалах хажуугийн хамгаалалтын гишгүүр, урд талын хамгаалах Bull bar болон цахилгаан татагч, ган хүрээтэй, хөнгөн цагаан хайлш ачаа (нэмэлт гэрлийн хамт) болон шноркел буюу агаар сорогч мэтийн тоноглолуудийг нэмж авсан гэнэ лээ...
Харин дилер бэлэг болгож урд талын суудлын хооронд байх хайрцаг (би хамаагүй гоё хайрцаг хөдөлмөрийн хичээл дээр хийдэг л байлаа, хаха) болон 1.2м HiLift өргөгч бэлэглэсэн гэсэн. Энэ загварийн хувьд 2.4 TDI дизель хөдөлгүүр, 6 шаттай механик араа, 2 шаттай хуваарилагч араа болон дифференциал цоожлогчтой, 3500кг ачаа чирэх чадалтай.
Бидний хэлдэг гар тоормос нь араан дээрээ байдаг гэв үү... араа солиход асар холоос татаад түлхээд байхгүй нь зүгээр санагдсан. Дизель тэрэг, тэр тусмаа дуу тусгаарлалт муутай гэхэд мотор нь дуу чимээ багатай юм билээ...
За над шиг жижигхэн гавшгай хурдан юм унах дуртай хүнд бол удаан, жолоодлого муутай тав тухгүй, хямдхан хийсэн юм билээ... Гэхдээ энэ шинжүүд харьцангуй бөгөөд бартаатай хол аялалын замд хөдөө хээрт бол асар чухал болон хувирана гэдгийг мэдэж байгаа ч хурдны замыг тооцохгүйгээр хотын замд ч унахад туйлын хүндрэлтэй...
Ядаж байхад 100км/цаг хурдтай барихад ч хуртэл туйлын хэцүү, салхинд цохиулчих гээд 2 тийшээ саваад л, аймаар... Харин 100км/цаг хүрэхдээ бодож байснаас хамаагүй хурдан (за байз, 20 орчим сэкунд бил үү, хэхэ) байсан.
Defender их нарийхан машин байсан шүү.. Тэр хэмжээгээрээ бартаат замд сайн жолоодлоготой байна гэж тооцсон нь гарцаагүй. Гэхдээ хашааны булан тойроод гарчихаж чадахгүй ухарч маневр хийж орсон.
Хаалга хаахад л мөр лүү айхтар цохиж, жолоодох явцад хүйтэн шилээр мөр хайраад л, үе үе нударч аваад байсныг сая саналаа... Жолооны хүрд их хатуу.
Арын суудалд сууж үзэхэд бас тухгүй, сандалд хөл тулж байсныг санаж байна... Юунд ч билээ гараа шалбалсанаа бас саналаа... Үзүүр ирмэгтэй юм дотор талд байсан гэсэн үг, их л муу даа...
Өөр нэг анзаарсан зүйл бол битүүмжлэл тааруу юм билээ... Тунисээс ирсэний дараа нил нарийн тоос байсныг их л сайн цэвэрлэсэн гэсэн ч биднийг жолоодох үед хангалттай тоостой байсан.Суудлын бүрээсийг санаагаар бол арай өөр аялал, спортын зориулалттай материалаар (жишээ нь Jeep Cherokee Columbia edition шиг) бүрэх хэрэгтэй юм шиг. Үүнд хамгийн гол нөлөөлсөн зүйл нь 5 хаалга бүгд доод хүрээгээрээ ус зайлуулаx завсартай байсных болов уу (Тэнд зүгээр л тусгаарлагч резин хийгээгүй юм билээ, үнэндээ бол...). Хэрэв би гол ус гатлах хэрэгтэй бол заавал норох хэрэгтэй гэсэн үг. Өвөл бол хүсмээр ч юм биш л санагдсан.
Энэ бүх ажиглалтууд нь хэрэглэгчийн хамгийн анхны сэтгэгдэл бөгөөд жинхэнэ бартаа, хад чулуу, шавар шавхай, алсын аялалын дараа буюу үнэхээр юу чаддаг болохыг таниад уучлилж, магадгүй хайрладаг болоход саад болохгүй бусад хүчин зүйл юм.
Одоо жинхэнэ бартаанд л явж үзмээр байна...

Сэтгэгдэлүүд:

1. fabio (зочин) | 2008-11-28 00:18:11
naadah chini 30-50km/h hurdad taaruulsan barag baildaany ed bn... hirs ireed murgusun ch ailtgui yagl africa-d zoriulsan.... chadlyn huvid yarih yum baihgui.
2. zochin (зочин) | 2008-11-28 04:58:40
manai MGL chuud shig hodoo gadaa ih yavdag humuust zoriulagdsan yum bn daa ...harin manaihan bol hot dotroo unaad l davxiaad bh bh daa hehe
3. anjigai | 2008-11-28 11:37:26
Сайхан амьтанг сайхан танилцуулсанд танк уу?
4. ZOCHIN *** (зочин) | 2008-11-28 14:40:04
***UNSHIW***
5. altargana | 2008-11-29 02:43:23
техникийн талаас нь сайхан тайлбарлажээ, даанч би машин, морь мэтийн эрчүүдийн унаанаас хол хүн. Би өөрөө техникийн талын мэргэжилтэй болохоор тайлбар нь, бас дүгнэлт нь таалагдав.
6. chatsarganiibut | 2008-11-29 02:51:32
taniltsuulga sanal, dugnelt hiij tsag gargasan baina, gehdee ene bol mash muu mashin gedgiig unaj hereglesen humuus helsen baidag. amarhan horvoodog, shariin tsold 50milees bagagui yavj baigaad. mongold tohiromjgui, mash ih uilchilgee shaardana, manaid service ni baihgui. tiim ee?
7. amanjinka | 2008-11-29 02:53:56
за явж явж муу орос агаа нарын хийсэн уаз аас илүү бартааны машин бна уу дөөө хэ хэ
8. biochemiker | 2008-11-29 03:19:37
minii hobbynuudiin neg ni auto. Tiimees auto test, review.uudiig ih sonirhon unshdag yum... hereglechiin talaas ajiglan bichih gej uzlee... Ene mash muu machine bish ee... Chuham haana yaj hereglev gedgees heregleenii chanar ni oor oor... Nohzol baidald tohiruulan huvzsaa taaruulj solidogtoi adil heregleh automachine.aa bas tohiruulj heregleh ni mash chuhal gej boddog uchraas hotiin bolon hurdnii zamd yamar baisniig tulhuu bichlee...
9. amgaa (зочин) | 2008-11-30 20:44:03
baildaanii zoriultai l tekhnik l dee. gekhdee manaid arai uuruur l uul uurkhain khaiguul, arkhilogchid l khergeldeg yum bna lee.
10. biochemiker | 2008-12-03 18:29:14
Zergiin zoriulalttai huvilbaruud bii l dee... Gehde Defender.iig MPV buyu multi purpose vehicle geed irgenii zoriulaltaar uildverlej ehelsen yum, dainii daraa... Uul uurhai ayalal juulchlal, sudlagaa bol ene zagvariin hamgiin bodit hereglee yum...
11. iZero (зочин) | 2008-12-04 16:23:22
Aloha ^_^
Шинэ бичигдэл нэмэгдээд гоё байна. Defender'н хувьд уг нь жинхэнэ ховорхон болж байгаа SUV'нуудын нэг юм шиг байгаа юм аа. Өнгөрсөн жилийн TopGear дээр нөгөө 3 ч нилээд муулаад, англичуудын яридгаар "Land Rover'г хонуулаад маргааш нь моторын дор тосны толбо байхгүй бол тэр машинд ер нь тос байгаагүй" гэж байсан. Надаа ч энэ загвар маш таалагддаг л юм. Сайхан тоноглож аваад чоно хөөж явхад...
12. biochemiker | 2008-12-04 21:50:32
Луувангаас амттай юм их бий
13. alchemist | 2008-12-04 22:09:20
sain huleg eriin chimeg gej unen shu te, odoo ch zaaval er geltgui bas emiin chimeg gej, eldeviin avgai huuhen blog deeree bichilgui zov l umaa sonirhdog hun bn da keke
14. bolorhoi | 2009-01-22 20:49:24
ene 2007 onii defender aihavtar ed bnoo. yag l ter baigaliin hatuud unaj yavhaar, mangas gej ner ogson ni ch taalagdla hehe. hunuus muu mashin muu mashin geel baidiin, mongoloor dvvren l bna le shd, yalanguya Range, Discovery ni bol aan bas LR3 ch zondoo haragdsan. odoo haraal baihad zuragtaar garch bga celebrities, baychuudiin mashinii tsugluulga dotor bol range zaaval baigaa. aan bas mongold bol dealer ni bga gej sonssiin bna, mashiniih ni tog ni ch geluu yu ni ch gelee ih yadargaatai yum bdag gesen, tegeel mongold uchrii ni olchih hun bhgui gadnaas ajiltan avya geed huselt gargaad bna gej sonssiin bna
15. bolorhoi | 2009-01-22 20:50:52
que yun ch olon sonsson bichchiw de

No comments: