2008-11-11 20:29:21
Германы уламжлалт хүнсний бүтээгдэхүүн бол хиам гарцаагүй мөн. Хиамаа идэж хүн болно, хиамаа зарж мөнгө олно, хиамаа судлаж нээлтүүд хийнэ.
Одоогоос 200 жилийн тэртээ Вийлдбад хэмээх газар хиам идсэн 13 хүн хордож 6 нь нас барсанаас үүдэн Кернер хэмээх нэгэн эмч хиамны хордлогийн 230 тохиолдлыг судласанаа 1829 онд хэвлүүлж, хордлогыг латин хэлний botulus буюу хиам гэдэг үгээс үүдэн ботулизм гэж нэрлэж. Харин хордлогийн цаад учрыг 70 жилийн дараа Ван Ерменген нээж Clostridium botulinum бактерийн ялгаруулдаг хорноос үүдэлтэй гэж таамагласан гэдэг.