2008-10-14 03:48:18
Олон улс оронд хүмүүс боловсрол хүмүүжил, эрхэлдэг ажил, мэргэжил, албан тушаалаасаа хамаараад өөр өөр эдэлж хэрэглэх соёлтой байх нь тун элбэг. Хэдий тийм ч элдэв эд хогшил, ховор чамин эдлэл хэрэглэл, хувцас, үнэтэй ганган автомашин зэргээ шагшин магтаж ярихгүй байх нь соёлтой хэрэглээний хамгийн энгийн дүрэм байдаг.
Өөрөөр хэлбэл өмссөн зүүх, эдлэж хэрэглэхээрээ хоорондоо тэмцэлдэх, тохиромжгүй нөхцөл, тохиримжгүй цаг мөчид тохироогүй зүйл хэрэглэх нь өөрт болон өрөөлд таагүй.
Монголын рок поп дуучид өөрийгөө од хэмээн өргөмжилж, өмссөн зүүснээ нэгд нэггүй тоочин рекламдах ч олон нийтийн элэг доог болдог нь нэг жишээ...
Тиймээс өнөөдөр бидний хамгийн чухал хэрэгцээ болсон автомашиныг хэрхэн зөв сонгох, яаж хэрэглэх талаар өгүүлье.
Япон, Солонгос мэт орнуудад зэрэг зиндаа, албан тушаал, наснаас хамаараад унаж эдлэх автомашин өөр байдаг, байх ёстой ч гэж ойлгодог. Та бидний сайн мэдэх Toyota Corolla, Carina/Caldina, Mark II/Chaser, болон Crown цувралын загварууд үүнийг илтгэх сонгодог жишээ. Хэрэв компанийн жирийн албан хаагч, дунд шатны албан тушаалтан, менежер эсвэл удирдах албан тушаалтан бол тэр зиндаагаар дээрхи загваруудын дарааллыг дагах нь бичигдээгүй ёс. Ийм жишээг европын олон улсад бас харж болно.
Харин монголд огт өөр. Таны автомашин жижигхэн бол муу. Том бол сайн. Toyota Land Cruiser (эсвэл түүний тансаг хувилбар болох Lexus LX) хэн хүнгүй унадаг болсоор бид удаж. Агаар орчин бохирдуулах магадлал их, бензин асар их зарцуулдаг, хөдөлгөөнд оролцоход тохиромжгүй гэх мэт шинж нь хотын унаа биш гэдгийг бэлхнээ илтгэх ч Улаанбаатар хотын гудамжаар багтаж ядан эв хавгүй давхиж явах нь элбэг, маш олноороо... Тэр тусмаа чухал уулзалт, хурим цэнгүүн, ёслол, албан ёсны хүлээн авалтад хэрэглэдэг нь зүйрлэн хэлбэл үдшийн гоёмсог даашинзтай аялалын гутал хослуулсантай адил.
Нөгөө талаас дэд бүтэц, тэр тусмаа замын чанар муу байгаа нь олон гэр бүл, албан байгууллагуудыг ашиглалтын зардал ихтэй энэ мэт бартаа туулагч худалдан авч асар их зардал гаргаж байгааг олон хүн мэднэ. Үүнээс яаж сэрэмжилж болох вэ?
Тэгвэл автомашины үйлдвэрлэл, хэрэгцээнд генетикийн шинжлэх ухааны нэр томъёогоор нэрлэсэн кроссовер загварууд түрэн орж ирж. Суудлын автомашины тав тух, тохилог байдлыг, бартаа туулагчын давуу талтай хослуулсан ийм загварууд олон болж байна. Хот хөдөө хаа ч унахад тохиромжтой, хөнгөн хурдан, зардал багатай загваруудын хэрэглээ ойрын 10 жилд тасралтгүй өсөх судлагаа ч олон.
Тиймээс шинээр авто худалдаж авах гэж байгаа бол, яг ямар автомашины тухай яриад байгааг мэдэхийг хүсвэл үүнийг бас уншаарай.
Үргэжлэл бий...
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 376, Жоорло
Сэтгэгдэлүүд:
Гэхдээ энэ бол миний бодол.
utas holboo barihad harin mashin zobhon heregleend zoriulagdsan gedgiig meddeggui metee
tegeed ch ene olon tom mashinii araas zamaa harj yavna gedeg chin namhan hund asuudal za