2009-04-29 19:49:53
Эртний түүх домогт адгуус хүний аль альнаас бүтсэн хачин жигтэй бодгалууд цөөнгүй. Центавр (морь биетэй хүн цээжтэй), сфинкс (хүн толгойтой арслан биетэй), лус (хүн цээжтэй загас биетэй), харпи (хүн төрхтэй шувуу мэт биетэй) мэтээс эхлээд гриффин (бүргэдийн цээжтэй арслан биетэй), чимера (арслан биетэй, нуруунаас нь ямаан толгой гарсан, могой сүүлтэй) мэт хүнээс давуу амьтад олныг дурдаж болно.
Орчин цагын урлагт ч бидний сайн мэдэх spiderman, catwoman мэт супер баатрууд олон. 1963 онд бичсэн "Мичин гариг" (Рierre Boulle, La Planète des Singes) нь бусад амьд биес хэрхэн хөгжих боломжтойг зөгнөсөн гарцаагүй сонин жишээ мөн.
Орчин цагын урлагт ч бидний сайн мэдэх spiderman, catwoman мэт супер баатрууд олон. 1963 онд бичсэн "Мичин гариг" (Рierre Boulle, La Planète des Singes) нь бусад амьд биес хэрхэн хөгжих боломжтойг зөгнөсөн гарцаагүй сонин жишээ мөн.
Тэртээ 1512 онд Флорентины эмийн санч Лучча Ландуччи Европын түүхэнд алдартай Равеннийн мангас хэрхэн төрсөнийг гэрчлэн бичсэн өдрийн тэмдэглэл байх. Түүний бичсэнээр толгойдоо 1 эвэртэй, сарьсан далавч, могой биетэй, бүргэдийн бахим савартай хүн төрхтэй чөтгөр төрсөн гэнэ. 2 дугаар Пап Жулиус энэ албин чөтгөрийг даруй үгүй хийх зарлиг гаргасан нь одоо ч хадгалаастай гэнэ билээ.
Үүнтэй адил эгдүүцэм жигтэй биш ч адгуус амьтан мэт хүмүүсийн тухай баримт тэмдэглэл, зураг хөрөг хүртэл цөөнгүй. Монгол домог ярианд хүртэл алмастай нөхцөж хүүхэд гаргасан тухайгаас эхлээд адуу мэт үүрсэж янцгаадаг, явах хөдлөх, аяглах нь морьтой адил, хөөгөөд гүйцдэггүй хурдан нэгэн 1930-1940 оны үед амьдарч байсан тухай хаа нэгтээ уншсанаа санаж байна...
Хүн бусад амьтадын онцлог шинж чанарыг ямагт сонирхож, ажиглаж ирсэн бөгөөд судлаачдын амьтан ба хүнийг янз бүрийн түвшинд эвцэлдүүлэх, нийлүүлэх гэсэн ил далд оролдлогууд түүхэнд олон бий... Тэр бүхнээ эртний грекийн домгийн амьтан чимерийн нэрээр "өхөөрдөн" нэрлэнэ... Үнэндээ нэг амьд бие хоёр ба түүнээс олон зүйл амьд биеээс бүрдэж байвал "чимера" гээд албан ёсоор ойлгодог болсоор удаж байгаа.
Орчин цагын чимера судлагаануудаас хамгийн анх амжилттай болсон нь 2003 онд Хятадын эрдэмтэд хүний үрээр туулайн өндгөн эсэд үр тогтоосон ажил. Хүний цус судсаар нь гүйх гахай гаргаж авсан нь 2004 он. Эдгээрээс хамгийн их шуугиан тарьсан нь Калифорни дахь Станфорд Их Сургуулийн Ирвин Вайссманнарын гаргаж авсан хүний тархитай хулгана.
Ёс зүйн талаасаа олон нийтийн таашаалыг огт хүлээхгүй, маш их маргаантай (энд үз) байгаа энэ төрлийн судлагаануудийн хамгийн гол зорилго нь хүнтэй аль болох төстэй загвар дээр судлагаа хийх, Алцхаймэр, Паркинсоны мэт өвчнүүдийг анагаах боломжийг хайх, хамгийн гол нь хүний бие мах бодийн танигдаагүй олон нууцыг олж мэдэх явдал юм.
Зүрхэндээ гахай эсвэл үхрийн зүрхний хавхлага суулгах түгээмэл мэс засал хийлгүүлсэн өвчтөн, хоёрхон амин хүчлээр ялгаатай гахайн инсулин өдөр бүр тарьдаг нэгэн, тэр бүү хэл хүний ген суулгасан амьтад, бичил биетнүүд олон бий.
Хэлэх тун дургүй болохоос бид нар шимпанзетэйгээ 99% адилхан, бүх амьд биетэй яг адил материалаас бүтдэг бөгөөд биологийн ухааны огт хөндөгдөөгүй хүн ба амьтны эрлийзийн судлагаа асар их мэдээлэл, боломж, ирээдүйг агуулж байгаа юм
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 3316, Жоорло
Сэтгэгдэлүүд:
http://www.thenewsmarket.com/Releases/StoryDetailPage.aspx?GUID=31668848-6a8a-4838-a096-7289b2dc49c1&lr=ls&bhcp=1