2008-12-17 19:53:25
Аливаа зүйл эмх журамтай байх чухал. Ядаж хэрэглэдэг юмаа байдаг газар нь хийж сурах хэрэгтэй. Хамгийн гол нь тэр зүйлээ бүрэн бүтэн үү, байх газар нь мөн үү гээд лавлаад харчихад тун гэмгүй. Эмч таныг хогийн савнаас олсон, хэрэглчихсэн тариураар тарьж байна гээд төсөөлөөд үз дээ...
Үүнээс илүүтэйгээр, аливаа хүн мэдэхгүй бол асуудаг, чадахгүй бол заалгадаг бас зөвлөдөг байх нь асар чухал. Мэдэхгүй юмаа ярьж, чадахгүй юмаа хийж яваа хүн олон байна, эмх журам, мэргэжлийн ёс зүй алга.
Монгол Улсад янз бүрийн чиглэлийн 50 орчим судлагааны байгууллага, 2000 хүрэхгүй судлаач 10 хуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Зиндаа нь Гүрж, Мавритан, Болив, Киргиз, Казак Улс.
Харин Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөний 109 дүгээр хуудсанд бичсэнээр зөвхөн эрүүл мэндийн салбарт:
• Эсийн болон генийн инженерчлэлийн аргаар шинэ мал, амьтан, ургамал болон биологийн идэвхтэй хүнс, тэжээл, пробиотик бэлдмэлүүд гарган авч, ашиглаж эхэлнэ.
• Манай орны амьтан, ургамал, микроорганизмын болон монгол хүний генийн сан бий болгох, геномикс, хүний үүдэл эсийн судалгаа хийх, хүний үүдэл эсийг өвчин эмгэгийг эмчлэх, засахад ашиглаж эхэлнэ.
• Иммунобиологийн бэлдмэлүүд (оношлуур, вакцин гэх мэт) боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох хүчин чадлыг бий болгоно.
• Орчин үеийн өндөр технологийн аргаар шинэ эм, биобэлдмэлийг гаргаж авна.
• Нанотехнологиор зарим төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
гэж төлөвлчихэж...
• Манай орны амьтан, ургамал, микроорганизмын болон монгол хүний генийн сан бий болгох, геномикс, хүний үүдэл эсийн судалгаа хийх, хүний үүдэл эсийг өвчин эмгэгийг эмчлэх, засахад ашиглаж эхэлнэ.
• Иммунобиологийн бэлдмэлүүд (оношлуур, вакцин гэх мэт) боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох хүчин чадлыг бий болгоно.
• Орчин үеийн өндөр технологийн аргаар шинэ эм, биобэлдмэлийг гаргаж авна.
• Нанотехнологиор зарим төрлийн эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
гэж төлөвлчихэж...
Хүн юм бүхнийг мэддэг чаддаг байх боломжгүй, харин хэлж хийж байгаа юмаа сайн мэддэг байх чухал. Энэ мэт дэврүүн, гэнэн цайлган хөөрхөн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд дотоодийн нийт бүтээгдэхүүнээ бүх гадаад зээл тусламжийн хамт судлагаанд өгөөд, дэлхийн топ 200 эрдэмтдийг уриад, постдок, лаборантуудаар дор хаяж Харвардын төгсөгчийг аваад ч барахгүй.
Зүгээр л чадах юмаа хэрэгтэй үед, хэрэгтэй газар нь мэддэг хүнээр нь хийлгэе. Үүний тулд эхлээд эмх замбараатай болж дор бүрдээ чадах юмаа хийж чадахгүй хүмүүсээ баяртай гэе.
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 984, Жоорло
Сэтгэгдэлүүд:
Mongolin hugjilig yriha bolie, odoo bga hugjil n l gehed nuurs, tos geh met nuhun serggedehgui eh uuswerudder tulgurlasan bhd yaj iim hol userne gej naidaad bna. Delhin hun amin 84% n muhar susegt itgej, ten hagas n nen yaduu amdarch bhd iim yum heze ch bolohgui.
hatuu ug lhelmeer sanagdaad baih yum, uuchlaarai biochemist ee?
ter zaluu erdemten chin yaagad l huuchin modon shireeteigee zuuraldaad baigaa yum bol oo? gadaadiin gaigui lab ntrd ni ajillaval oort ni bish yum aa gehed hun torolhtond heregtei baih daa gej tenegtej duusagav, ha ha
дэмжиж байна
Helmeer sanagdaad baisan zuiliig neg yahiin argagui mun. Tanai salbart ch iim bgaa manai salbart buur yadag gej sanana? buun business bolson bolhoor garud bayartai gehgui sain baina uu? geed orood ireh n elbeg bn...
huuchin cots niigmiin ued 2000 ond elsen tsold yu urguulna ch bilee tsagtaa hu namiiin lider nertei eronhiilogchid ner ni debsheed sotsilist humuujiliin arga baril biluu dee tiim yumaar doctoriin zereg hamgaalsan Tudeb gedeg hunii zohiol baidag baij bilee, tererhuu yumuu eswel eroosoo ter orchimiin humuus l bichsen yumdaguu daa.
hahahahaha
ingehed huuchin niigmiin utgagui yumaar tsol hamgaalsan tudeb metiin erdemted tsoloo huraalgwal yasiinpeee. oir torol yumuu duldui zuguich ulsuud bwal duulgachihaasai bilee.
Ерөнхийд нь, том төлөвлөжээ яадгийн. Хэд хоногийн өмнө IT парк дээр Нано ш.ухааны үзэсгэлэн гарсан. Харуулахаар бүтээлтэй, хийсэн бүтээгдэхүүнтэй л сууна лээ.
Чамлахаар чанга атга. Дэлхийн хөгжилтэй өөрсдийгөө зүйрлээд, шинэ шинжлэх ухаан луу хаяж байгаа хөрөнгөтэй улсынхаа чадлыг харьцуулаад дэмий биз дээ.
Ямартаа ч, гадаадаад эскпортлодог байсан хэд хэдэн бэлдмэлийг дотооддоо хийгээд, өөрсдийгөө хангадаг болсон, МАА н салбарт Японоос нэлээдгүй техник технологи оруулж суурилуулсан, тэрэн дээр бусад орны эрдэмтэд манайхантай хамтарч ажиллах боломжтой. Ганц МАА гэлтгүй хүн эмнэлэгт ч тэр төхөөрөмжийг хэрэглэж болох гээд дурдаад байвал чамгүй сайхан мэдээлэл надад байна.
Хэлнээ гэдэг хийхийн эхлэл. Зорилго нь тодорхой бол болно доо хө.
109 хуудас харин ч бага байна.
Би оюунлаг Монголчууддаа итгэдэг.
Алдарт Майкросоптод манай хэдэн хүн ажиллаж байгаа билээ дээ.
Наад төлөвлөгөөний чинь эхний хэсэг болгож, 15 тэрбум төгрөгийн өртөг бүхий нано төвшинд судалгаа хийх лаб байгуулах төсөл хүмүүс боловсруулж байсан. Төсөл бичиж байсан ахаас "Юун яасан нано вэ аан" гэсэн чинь инээснээ "Нано яах вэ, цаадуулыг чинь мөнгө өгөх гэж байгаа дээр нь ойр зуурын юм хийж болохуйц лаб байгуулаадхий" гэж билээ. Үнэндээ бол мөнгө мэддэг дуракууд чинь бодитой юм яриахаар юу ч өгөхгүй байгаа юм. Үлгэрт итгээд мөнгө гаргаж байвал түүгээр нь ойр зуурын юмаа бусдын гарыг харахгүйгээр монголдоо хийдэг больё. Асуухаар нь stem cell-ийн судалгаа хө гээд хэлчихнэ, ямар мэдэх биш.
Гадаадад сурсан, юм хийж чаддаг мөртлөө буцаж ирж чадахгүй байгаа хүмүүст, цаашид гадагшаа гарах хүмүүст хэрэг болох байхаа энэ төлөвлөгөө. Ямартай ч малд чип зүүнэ гэдгээс хэд дахин дээр үлгэр.
http://cordis.europa.eu/wire/index.cfm?fuseaction=article.Detail&rcn=18357
harin biochemikert mongoliin chadaltai erdemted jaahan ch gesen eh ornoo gesen setgeleer mongoldoo bolomjiin geh tsalintai ajillah bolomj door tsugalbal ch ih yum duulgana bhdaa gej dotroo bddog shuu.
tur zasgiin erguu tolgoi nart: chadaltai humuusee arai ondor tovshind bas haraad ehelbel naad bichsen master tolovlogoo chin mongol humuusiin chadaltai geniin hajuud bas ul guitseldeh tolovlogoo bish shuu gej l helmeer sanagdlaa.