Monday, February 6, 2012

Цахиур чулууныхан




Цахиур нь дэлхий дээр хүчилтөрөгчийн дараа орох элбэг элемент.
Цахиурт нэгдлүүд асар олон бөгөөд химийн идэвхгүй, хэт ягаан туяа, дулаанд тэсвэртэй, наалдамхай бус гээд тустай шинж олон. Үүнд тулгуурлан тусгаарлагч, битүүмжлэгч, тослогч, гадаргуу бүрэгч материалууд үйлдвэрлэж хэрэглэдэг. Хүнсний үйлдвэр, электроник, автомашин, барилга, анагаах ухаан, гоо сайхан гээд хэрэглэхгүй салбар үгүй.

Эдгээрээс анагаах ухаанд протези буюу хиймэл эд, эрхтэн үйлдвэрлэхэд силикон хэмээх нэгэн төрлийн цахиурт нэгдлийг хамгийн түгээмэл хэрэглэнэ. Хиймэл эрхтэн гэхээр л осол гамшиг, эдгэшгүй өвчин туссан хүний өрөөсөн гар хөл байх алба үгүй. Эв эрүүл, сав саруул хүний хос эрхтэн байх нь олонтаа, яагаав нөгөө юу...

Түүх сөхөж үзэх юм бол хөх томруулах анхны мэс заслыг 1895 онд хийж, имплант болгож өөрийн нь өөхийг хэрэглэсэн гэдэг... Түүнээс хойш лааны тос (яаж дууссан нь ойлгомжтой), зааны яс (энэтхэгүүд хийлгэсэн байхаа), шилэн бөмбөлөг (дотроо хагарсан эсэхийг олж мэдэж чадсангүй), бухын мөгөөрс (үнээ л биш шүү!), полиэтилен мяндас (нэг орооцолдоод бөөрөнхийлчихвэл ч), хөөсөнцөр (барилгын дулаалганых биш шүү!) гээд олон төрлийн материал ашиглаж үзэж.
Гэвч хамгийн амжилттай хэрэглэж байгаа нь силиконууд. Одоогоор 2 төрлийн силикон имплант бий. Үүнд; давсны уусмал (Poly Implant Prosthesis, France) эсвэл силикон гел дүүргэсэн (3М, Baxter, Dow Corning Corp. гм.) уян хатан силикон бөмбөлөг.
1962 онд Кроунин, Гэроу нар гоо сайхны мэс засалд силикон гел дүүргэгчтэй имплант хэрэглэсэн бөгөөд 1992 онд хэрэглэхэд үр дүнтэй бас аюулгүй эсэх талаар хангалттай мэдээлэл байхгүйгаас шалтгаалан USFDA-аас хэрэглэхийг хориглосон юм... Шалтаг нь цөөнгүй үйлчлүүлэгчид (өвчтөн биш!) силикон имплант хийлгэснээс сэтгэл мэдрэлийн болон ууц нурууны хүндрэлүүд гарсан хэмээн гомдол тавьсан хэрэг. Шүүхээр заргалдагчдын нэг нь чухам силикон имплант хийлгэснээс дархлаа муудсан хэмээн нийт 7 сая $ нөхөн олговор авч, Dow Corning Corp. дампууруулж, энэ чиглэлээр ажиллаж байсан цөөнгүй эмч, судлаач шүүхээр шийтгүүлсэн түүхтэй.
Үнэндээ хөхний мэс заслаас шалтгаалан элдэв хэцүү өвчин, тэр тусмаа хавдартай болсон нь одоогоор үгүй. Харин хөхөнд цус болон шингэн хурах, имплант задрах, гоожих нь элбэг тохиолддог аж. Давсны уусмал биед шингэж орхидог бол силикон гел нь биед үлдэж хоцрох тул MRI, FT-IR дүрслэлийн аргууд хэрэглэн олж тогтоох шаардлагатай болдог юм.

Харин USFDA 2006 онд нийтдээ 40000 гаруй эмэгтэй дээр 10 гаруй жилийн турш хийсэн ажиглалт, судлагаанд үндэслэн цөөн үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвшөөрчээ (энд үз).
Эцэст нь тэртээ 1931 онд байгуулагдсан Америкийн Гоо Сайхны Мэс Засалчдын Нийгэмлэгийн хамгийн сүүлийн мэдээгээр зөвхөн 2008 онд хөхний мэс засал 307000 удаа хийгдэж, хамар засах мэс засал (279000)-тай зэрэгцэж Цахиур чулууны гэр бүл улам өнөр өтгөн болсоор байгаа гэнэ.
Эрдэмтэд сайн хүмүүс. Хийж байгаа ажил нь шууд болон дам байдлаар хүн, хүний эрүүл мэнд, хоол, амьдрах зохистой орчинд л чиглэсэн байдаг юм. Харин судлаачдын хийж байгаа ажил, шийдэх асуудлууд нь нарийн төвөгтэй, харилцан уялдаа холбоотойгоос гадна эд эс, молекулын түвшинд ажиглах, хэмжих, харах шаардлагатай тул заримдаа энэ мэт асуудлыг батлахын тулд цаг хугацаа л хэрэгтэй байдаг юм.

Сэтгэгдэлүүд:

1. B (зочин) | 2009-04-20 20:26:48
bi anhnii comment bichij bgaa hun bolloo hod hod .........zarim neg hohoo tomruulah gej bgaa humuus unshaasai....tun heregtei yum bna shuu...
2. erhtsas | 2009-04-20 22:31:29
Хэ хэ хэ юу юугаар хиймэл хөх хийж байсан гэв ээ, ёстой инээдтэй юмаа. Нээрээ силикон биед ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэг болов уу, хийлгэсэн хүмүүс нь зүгээр л гээд байх юм, харин хийлгээгүй хүмүүс аюултай л гээд байдаг.
3. erhtsas | 2009-04-20 22:51:45
Хэ хэ хэ юу юугаар хиймэл хөх хийж байсан гэв ээ, ёстой инээдтэй юмаа. Нээрээ силикон биед ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэг болов уу, хийлгэсэн хүмүүс нь зүгээр л гээд байх юм, харин хийлгээгүй хүмүүс аюултай л гээд байдаг.
4. erhtsas | 2009-04-20 22:54:31
Хэ хэ хэ юу юугаар хиймэл хөх хийж байсан гэв ээ, ёстой инээдтэй юмаа. Нээрээ силикон биед ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэг болов уу, хийлгэсэн хүмүүс нь зүгээр л гээд байх юм, харин хийлгээгүй хүмүүс аюултай л гээд байдаг.
5. erhtsas | 2009-04-20 22:56:02
Еэээ энэ одоо хичнээн сэтгэгдэл орчив оо, уучлаарай боложтой бол заримыг нь устгаад өгөөрэй.
6. . | 2009-04-20 23:05:49
ӨӨ ЗУС.ГУДХИДУУЛЧЛАА. ШООЛ ЖАНР ӨӨР ЮМ РУУ ОРЧИЖ.ИЙГЛЭЭР ГАРДАГ ЦАХИУР ЧУЛУУЛТЫНХАН БОЛГООЛ ИРСЭН.




НЭРЭЭН ЭНЭ ГӨХНӨӨС БОЛЖ ГҮҮХНҮҮД ЯААНАА ЗААНЫ ЯС ЛААНЫ ДОС БАЙХДАА ЯАХАВ ДАА
7. Tuguldur (зочин) | 2009-04-20 23:09:24
Цахиурын талаар өөр нэг сонирхолтой баримт нь боржин чулуу Granite нь манай нийт нарны аймгийн дэлхийгээс өөр хаана ч олдоогүй. Дэлхийн хуурай гадрагын ихэнх найрлага нь боржин материал, гэтэл түүний хэрхэн хүнд металлуудаар баялаг халуун хайлмагаас ялгаран гарч ирсэнийг одоо хүртэл нарийн тайлбарлаж чадаагүй байгаа.
8. . | 2009-04-20 23:16:59
ГҮЭ САЯХАН Л ХҮЧИЛТӨРӨГЧ ШИГ ЭЛБЭГ ГЭЭД БАЙСАН. БОРЖИГОН НЬ ХОВОР ЮМ УУ
9. Sunny (зочин) | 2009-04-21 03:36:08
The Flintstones kinonii tuhai yum boh geed bayrlaad orood irsen bdaggui ee hihi
яамар аймаар юм бэ дотор нь хагараад байхдаа яахав дээ
11. biochemiker | 2009-04-22 20:53:08
Химийн шинж чанарын хувьд цахиурт нэгдлүүд ИДЭВХГҮЙ талдаа... Олн жилийн судлагаа, ажиглалтаар зарим үйлдвэрлэгчийн силикон имплантыг хэрэглэхийг эргээд зөвшөөрсөн байна... USFDA зөвшөөрсөн бол АЙЛТГҮЙ... Хувь хүний биеийн онцлог, мэдрэг байдлаас болж таагүй нөлөөтэй байхыг үгүйсгэхгүй... Тиймээс ч тодорхой хугацаанд үзлэг шинжилгээ хийлгэж байхыг зөвлөдөг юм байна...
12. tseegii (зочин) | 2009-04-22 21:20:13
Ene odoo tsahiur chuluu gechiheed yaagaad SILIKON ii talaar bichsen yum be? sain oilgosongui ee. Garal uusel ni neg yum uu?
13. zochin (зочин) | 2009-04-23 02:50:07
sain unshaa humuusee oilgomjitoi l bichsen bn shuu dee!
14. KULA | 2009-04-27 20:20:03
Хэхэ сонирхолтой мэдээлэл байна. Хүмүүс гүйцэт тогтож уншаачээ...
15. sune | 2009-04-27 23:12:45
өө би хүүхэлдэйн кино байна гэж бодлоо шд
16. biochemiker | 2009-04-28 16:20:31
Би л ойлгомжгүй бичээд байгаа болов уу... Дараа сайтар найруулж бичиж байна аа...
17. ВАФЛЬ | 2009-04-28 16:34:04
хөөх, истоо сонирхолтой мэдээлэл байна. Амьсгаа даран уншлаа.


Үнэндээ, би одоог хүртэл эрдэмтэн - судлаач 2 ийн гол ялгааг нээх анзаардаггүй байснаа мэдэж авахын чацуугаар ойлгож авлаа. гялайлаа.


Чиний бичлэг бүрийг хүлээж суудаг шүү.
18. kakaka (зочин) | 2009-07-03 17:33:32
silicon hohtei hyyhnyyd tegeed hogshrood aris ni sulraad unjaad, yrchiigeed irhed neg l ih tom hohtei marzan garuuz bolno doo.

No comments: