Monday, February 6, 2012

Хиамны вакцин




Германы уламжлалт хүнсний бүтээгдэхүүн бол хиам гарцаагүй мөн. Хиамаа идэж хүн болно, хиамаа зарж мөнгө олно, хиамаа судлаж нээлтүүд хийнэ.
Одоогоос 200 жилийн тэртээ Вийлдбад хэмээх газар хиам идсэн 13 хүн хордож 6 нь нас барсанаас үүдэн Кернер хэмээх нэгэн эмч хиамны хордлогийн 230 тохиолдлыг судласанаа 1829 онд хэвлүүлж, хордлогыг латин хэлний botulus буюу хиам гэдэг үгээс үүдэн ботулизм гэж нэрлэж. Харин хордлогийн цаад учрыг 70 жилийн дараа Ван Ерменген нээж Clostridium botulinum бактерийн ялгаруулдаг хорноос үүдэлтэй гэж таамагласан гэдэг.

Тэгвэл өнөөдөр иммунологийн шинжээрээ ялгаатай 7 хэв шижнийн ботулин хор бий. Эдгээрээс A, B, E, F болон G хэлбэрүүд нь хүнийг хордуулдаг ба C, D хэлбэрт нь хүн тэсвэртэй.
Юун толгой эргэмээр олон янз болоод явчихав аа гэж бодож байна уу? Учир нь энэ хорнууд уураг болохоор тэр. Уураг гэдэг өндөг шигээ өөгүй эд огт биш шүү!
Ботулиныг ходоодны хүчиллэг орчин, тэнд байх пепсин мэт ферментүүд хялбар задлачихаар боловч бусад уурагтай хүч хавсарч багийн тоглолт сайн хийдэг учраас ходоодоор төвөггүй дамжиж нарийн гэдсэнд очно. Тэнд тээвэрлэгч болон хамгаалагч уургуудаасаа салж, цусны эргэлтэд нэвтэрч чадсанаараа төвийн довтолгоогоо хийж хүний мэдрэлийн систем, тэр тусмаа захын мэдрэлийн төгсгөлүүдийг хаадаг.
Ботулин эдүгээ мэдэгдэж байгаа хамгийн хүчтэй хорнуудын нэг гарцаагүй бөгөөд Zn++ буюу цахиурын ион агуулсан, тун ч эвгүй гар... 2001 онд Journal of the American Medical Association сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн өгүүлэлд бичсэнээр дор хаяж 1 сая хүнийг устгахийн тулд ердөө 1 грамм ботулин байхад хангалттай гэнэ. Хордсон хүн андашгүй; автоном мэдрэлийн систем ашиглалтаас гарсанаас болж олонхи булчин удирдлагагүй болох бөгөөд дотор муухай оргих, бөөлжих, гүйлгэх, нүд бүрэлзэх нь эхний шинж тэмдэг. Хордлогоос болж амьсгалж чадахаа больж эхэлбэл үхсэн гэсэн үг.
Ботулин уураг учраас түүнд тохирох ерөндөг эсрэг биеээр дархлаажуулах замаар урдчилан сэргийлэх боломжтой ч зөвхөн хортой гардан ажилдаг хүмүүст тэр тусмаа хөгжиж буй орнуудын мэргэжилтэнүүдийг л дархлаажуулдаг.
Бодит байдал дээр монголд хүн бүр энэ хортой гардан ажилсанаас ялгаагүй орчинд амьдарч, гуанзанд орж олон цөөнөөрөө хордсоор байгаад мэргэжилтэн болсон учраас бүх нийтээрээ дархлаажуулж эхэлсэн ч болохоор.
Дараа хамт олноороо ресторанд орохдоо урилгаа вакцин хийлгэсэн бичигтэйгээ хамт үзүүлээд л...

Сэтгэгдэлүүд:

1. ZOCHIN *** (зочин) | 2008-11-11 21:33:21
1 SAYA XUND 1 GRAMM ENE CH IUSTOI BAKTIRLOGIN ZEWSEG BNA AIMAAR MURTUU MEDUUSHTEE ZUIL BNA
2. B (зочин) | 2008-11-11 21:56:13
tun sonirholtoi yum.hiamand nitritiin hemjee bas chuhal tee?
3. melkadies | 2008-11-12 00:06:43
1 g ch bas ih shuu tee he he.
4. Hilde | 2008-11-12 00:12:37
aanhan sonirholtoi l yum bna. engiin humuus bol medehgui l zuil bna
5. Вафль | 2008-11-12 15:58:41
аанхаа энэ хажуудах юу вэ, эртууд харж байсан эд байх чинь вэээ
6. Мэндээ | 2008-11-12 17:53:44
зөв л дөө. манайд гаднаас цөөн тоотой ирээд хадгалж бйагаад хугацаа нь дуусахаар устгаад дахиад тусламжаар авдаг .
7. seriyoz (зочин) | 2008-11-19 18:38:42
bi lav hiamnaas tatgalzsan
8. biochemiker | 2008-11-19 19:56:58
Hiam idehee baihaar l buh yum ok bolchino gej oilgoj bolohgui ee.. ene bichil bieten haa saigui bii... Ter tusmaa bohirdson horsond olontaa tohiolddog. Mongolchuud mal gargahdee il zadgai gazar hiideg... Ulmaar bolovsruulaagui mah esvel hunsnii buteegdehuuniig buruu hadgalsanaas bolj iim asuudluud garch baigaa yum...
Eej chin gadnaas orood ireheer garaa ugaa huvzasaa soli geed baidag ih uchirtai shuu!
9. @ngarag | 2008-11-22 03:48:26
Мэдмээр юм байна.
Баярлалаа, андаа. Гого блогтойн. АМЖИЛТ...
10. biochemiker | 2008-11-23 23:26:11
Bitte! Danke!
11. Tsaad (зочин) | 2008-11-29 19:32:19
Sonirholtoi yumaa
Buh torliin husnii garaltai hordlogoos hamgaalna gesen vaccine garaasai. Bi bagiin hordlogo tusah durtai. Aimaar hetsuu shuu
12. biochemiker | 2008-12-02 21:45:49
Hi Tsaad! Tiim super vaccine garchihval bi ajilgui bolno sht! Chinii hool bolovsruulah erhten systemiig tureesledeg bichil bietnuudiin kompani muu baina daa! Oor tureeslegch olbol hordlogo avah ni bagasaj medne... Ert urdiin emee ovoogiin saihan arga baina sht!!
13. ariuka | 2009-02-13 11:35:30
Орсууд л кинондоо хиам огурций талхыг бүр идмээр болтол гоё оруулдагшдээ,
14. Хүн (зочин) | 2009-02-20 23:07:15
Clostridium botulinum чинь анаэроб бактери биш билүү?
15. biochemiker | 2009-02-21 00:13:28
Тийм ээ, Облигат анаероб бактери

No comments: