2008-12-12 07:22:15
Сонгуульд нэр дэвшигч элдэв олон юм амладаг нь ганц бидний зан биш. Харин нийтийн ирээдүйн сайн сайханд нэмэр тус болоx тэр л зүйлийг баримт судлагаатай хэлж түүнийгээ заавал төлөвлөгөө, тооцоотой биелүүлдэг нь олон газрын ёс.
Барак Обама энэ дэлхийн Job #1 аваад өмнөx ерөнхийлөгч өрөөгөө суллаж байх хооронд хамгийн чухал ажлаа амжууллаа. Түүний Конгрессын олонхтой хамтран хэрэгжүүлэхээр дахин дахин амласан нэг зүйл нь мэргэжил нэгтнүүдийг маань завсаргүй их ярилцах юмтай болгож байгаа сурагтай.
AНУ-н холбооны засгийн газраас суурь судлагааны санхүүжилтийг 10 жилийн дотор 2 дахин нэмэх гэнэ. Гэвч дэлхийн нийтийн санхүүгийн хямралын улмаас ойрын хугацаанд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийх бололцоо нь бага болсон ч Б.Обама бүхнээс түрүүнд шинжлэх ухааны асуудал хариуцсан зөвлөхүүдээ кабинетийн гишүүний зиндаатайгаар томиллоо. Нобелийн шагналт Харолд Вармус (хавдрын генетик), Петр Агре (Ж.Бушийг дэлхийн нийтийн дулаарал, байгаль орчны сүйрэлд буруутгагч), Жилберт Оменн (биотехнологийн Amgen компанийг удирдаж асан) болон Дон Ламб (огторгуйн физикч), Шарон Лонг (Monsanto ХАА компанийн CEO асан) нарын шилдэг эрдэмтэний нэр нэгэнт тодорсон ч бодлогын хэмжээнд хийх ажил нь нийтэд ил болоогүй хэвээр.
Ямар болов ч 5 зөвлөхийн 4 нь байгалийн ухааны эрдэмтэд байгааг шинэ ерөнхийлөгчийн хэлсэн амлалтуудтай нь холбон таамаглаж болмоор. Учир нь суурь судлагааг дорвитой дэмжиж, инженерын ухаантай нягт холбох, R&D-д татвар зээлийн хөнгөлөлт үзүүлэх, хүний хөврөлийн эсийн судлагааны санхүүжилтийг хорьсон тогтоолийг хүчингүй болгох, ургамлыг генетик аргаар хувиргах судлагааг үргэжлүүлэх гэсэн хэдхэн амлалт нь олныг өгүүлж байна.
Ватикан хүртэл эрдэм шинжилгээний конференц (Scientific Insight into the Evolution of the Universe and of Life, Vatican City, 31 Oct.-04.Nov. 2008) зохион байгуулж шинжлэх ухаан шашин хоорондын харилцаанд detente хийж байна.
Ийм л үед Монгол Улс шинжлэх ухааны талаархи цаашдын алхамаа дахин нягталж үзээд улс оронд эрдэмтэд, мэргэжилтэнүүд хэрэгтэй эсэхээ шулуухан хэлэхгүй бөгөөс бид нар хамаг юм аа ачаад Обама гуайн хаяанд очиж буудаг юм бил үү дээ... Тэнд нөр их ажил ундрах гээд зар тараагаад эхэлчихсэн байна.
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 679, Жоорло
Сэтгэгдэлүүд:
sain medeelel beltgej oruulsan baina,
gehde mongold bas chamlahaargui shude bi medne hehe
Naad ugiig chini ingej heldeg baihaa. Shinjleh uhaand hil hyazgaar ugui, harin shinjleh uhaaniig hiij baigaa hund eh oron gej bii. gedeg baih.
Суурь судлагаа бол аль ч улсад үнэтэй тоглоом. Хэдий муу сурлагатай оюутан байсан ч гэсэн зарим хичээлээ заавал өөрөө л хийх хэрэгтэй шүү! Бүх хичээлээ хуулна гэвэл бас өөр чадвар.
Хазсан алимны тухайд үнэхээр сайн систем шүү! Ялангуяа саяхан шинэ гарсан Macbook Alu их сайн болсон байна лээ... Mac OS Leopard бол юун Windows...
Любите, девушки, простых романтиков. Отважных лётчиков и моряков
Бросайте, девушки, домашних мальчиков...
D.Enhbat forum hotoldog baisan. Ta ch gesen tegwel yasan yum be ? Neeree ? Bolohgui bolood l mongold Biotechnology bolohgui baina. Yagaad ? Bolohgui l baina. Chuham yunaas we ? Olon zuil bii. Gadaadiig shuud huulah ni bolomjgui. Ene tohioldold. Huuli erh zuin orching gaigui bolgowol ? Tegwel uuniig hen hiih yum be ? Bi hiih yum uu ? Akademy yumuu eswel Otgonbayar said yum uu ? Bayar darga yum uu ? Hen hiih we ? FONTANA.
http://www.newsday.com/news/politics/wire/sns-ap-fda-commissioner-resignation,0,5043428.story
Нэг ийм материал Нэйчэ дээр байна.