Monday, February 6, 2012

Ген допинг буюу хятадууд яасан олон алт авав?


Ген допинг буюу хятадууд яасан олон алт авав?
Сая болсон Олимпийн наадмаар хятад, америкууд ямар олон алт авсанийг дэлхий даяар харлаа. Допингийн хяналт туйлын ширүүн байсан ч сүүлийн жилүүдэд түгэээмэл болсон ген допингийн ганц ч тохиолдол илэрсэнгүй . Эсвэл илрүүлсэнгүй, илрүүлж чадсангүй.
Та нар ген эмчилгээ гэж шинэ хэллэг энд тэнд харсан л байх, зарим хүнд өвчнийг хиймэл вирус тарих замаар эдгээж байна. Ийм вирусд EPO гормоны генийг дайж явуулаад "цусны улаан эсүүд нэмж нийлэгжүүлээрэй! Булчин руу хүчилтөрөгч зөөгөөд байгаарай!" гээд заагаад өгчихнө, зарчим нь амархан. Үнэндээ EPO нь цус багадах өвчний үед аль дээрээс хэрэглэж байгаа "зууны манлай бүтээгдэхүүн" бөгөөд дугуй, гүйлт, цана, чарга гээд мотор шиг булчин шаардах спортынхний хамгийн хайртай допинг юм.
Аливаа амьд бие гаднаас вирус ороод ирэнгүүт л ''ирсэн замаар нь сурсан дууг нь дуулуулаад буцааx" гэх тул дарxлаа дарангуйлах нүсэр хүнд эмчилгээ хийлгэх л хэрэгтэй болдог, ген допинг хэрэглэх үед. Амиа хорлоно, үхнэ гээд нойрны эм давхарлаж уугаад байсан нөхдүүд энэ үед ямар байсныг нь сайн хэлж өгөх байx, цаад нарийн учир нь агаар нэг!
Нөгөө талаас HGH буюу хүний өсөлтийн гормоны ДНХ молекулийг дээрхи нүдлэгдчихсэн вирусээр өгч явуулсанаас шууд тарьдаг аргаар хятадууд хамгийн сайн мэргэшсэн гэж мэргэжлийн хүрээнд ярьдаг. Хятадийн улсын үйлдвэрийн GenScie бую Gene Science Biopharmaceuticals гэдэг компани гэхэд зөвхөн орон нутгийн хэрэгцээний 75% элбэг хангаад зогсохгүй дэлхий даяар jintropin мэтийн бүтээгдэхүүнээ зарж байна. Өнгөн дээрээ nutritional supplemental market гэж ариухан нэртэй энэ зах зээл сүүлийн ганцхан жилийн дотор 500% өссөнийг сонсоход л хангалттай. Бүүр 20000$ өгвөл хэвтүүлээд эмчлээд, гавьяат тамирчин болгоод өгье ч гэж байна гэнэ...
Гэвч naked DNA injection гэж нэрлэдэг энэ арга баригдахдаа ёстой амархан тул тийм гомо юм олимпийн үеэр хэн ч хийдэггүй юм. Түүнээс гадна миостатин буюу булчингийн өсөлтийг зогсоох үүүрэгтэй гормон хүнд бий. Түүнийг удирддаг генийг дээрхи аргаар дарангуйлж бөөн баки тамирчин энд тэнд жижиг тэмцээнүүд дээр яваад байгаа бөгөөд баригдахгүй байх арга дахиад арав хориороо байна.
Тиймээс World Anti-Doping Authority гэж зүдэрсэн газар одоогоор хүний биед олдоод байгаа 25000 генийг бүгдийг експресслэхээс дээ гэж мэдэгдлээ. Баахан төсөл мөсөл хэрэгжүүлэх юм байх аа... Ажил хайсан хүн захиа бичвэл нилээд мөнгөтэй төсөл эхлэх гэж байна шүү!
Энэ бүхний хажууд цусны допинг ч гэж байна... Тэмцээнд орохоос нилээн өмнө хэдэн варений шилээр цусийг нь юүлж авчихаад тэмцээн дөхөөд ирэнгүүт буцаагаад л хийчихдэг нэг арга, бүтэлтэй биш. Заль хэрэглэж катетераар давсагнийхаа шээсийг сольдог, чимх угаалгийн нунтаг нэмдэг гээд болxи арга алийг тэр гэх вэ... Юун угаалгын нунтаг болоод явчихваа гэж гайхаж байвал нөгөө хир буртаг тос өөхийг арилгана гээд рекламдаад байдаг боокон дотор чинь уураг задладаг фермент зөндөө хийчихдэгт л хамаг учир байгаа юм. Энэ бүхэн бол ген допингийн хажууд Хэнтийн гурван мангар тул сонин болгоод орхив.
Хамгийн гол нь дэлхий дээр хувилаж гаргаж авсан супер тамирчин одоогоор байхгүй учир манайхан санаа зовохгүйгээр алт мөнгөн медалиа тэмдэглэж, тамирчдийнхаа байшин, машин, баярын бичиг, тэмдэг маркны цуглуулгийг арвижуулж болно шүү, одоохондоо!
Гэхдээ дараагийн олимп их л амаргүй байх болно! Яагаад гэвэл Бээжингийн олимпод оролцсон тамирчдад Хятадийн болон Америкийн эрдэмтэд л зуу зуун медаль авчирсан бөгөөд олон жилийн нөр их судлагаа, туршилтийн үр дүнгээ шалгасан спортийн гэхээсээ илүү эрдэмтэдийн олимп байлаа, Түвшинбаяр аа!

Сэтгэгдэлүүд:

1. Монголхүү (зочин) | 2008-09-11 16:26:19
Аан тийм бий вий сонин л юм
2. zochin (зочин) | 2008-09-11 21:12:14
za saihan bichiglel bolj amjilt husii tsaasdiin ajild ni...
daraa daraagiihdaa uunees sonin saihan tanin medehuin ach holbogdlotoi zuils bicheerei!
GEN DOPPING khiilegsen tamirchihdtai manaihan uzeed GOLD SILVER avchihaj bgaa yum chin MGL chuud mundag yumaa...ali esvel manaihan bas hereglechihvuu?! manai traditional medicament uud ch bas zugeeregui shuu hehe.
3. biochemiker | 2008-09-11 21:19:42
Danke danke! Tuvshinbayar yu uusniig medehgui. Zovshoorson dopingiig uuj hereglej bolno... Ooroo BACUS uusan gd baih shig baina lee... Centre for Preventive Doping research in German Sport University in Cologne-aas gargasan medeegeer onoodriig boltol phytooestrogen buyu urgamliin garaltai hormone beldmeluudiig hereglehiig horigloogui baigaa yum... Gene doping.aas gadna iim beldmel heregleh buren bolomjtoi.
4. seriyoz (зочин) | 2008-09-12 16:13:01
ene delhii yu bolood bnaa daa..?!
erdemtdiin olymp gdg sonirholtoi bailaa
odoo olympiin tamirchdad zoriulsan emneleg lab bdg gsn,tend yamar ajil yavdag bol?
5. seriyoz (зочин) | 2008-09-12 16:13:48
Mongol Olympiin horoonii hajuud bdg shy
6. biochemiker | 2008-09-12 17:20:26
Yostoi meedkuu... website ni baina uu?
7. zochin (зочин) | 2008-09-12 20:41:25
yostoi sonin zuil bichsen bn...dahin bichij bgaarai!
Manai MGL er ni ene talaar hiisen yum bhgui bhaa...olympiin omnohon GEN DOPING iin talaar delhiin nileen olon tom tom suvguudaar china nariig tagansa turshisan nevtruuleg yavaad bsan shuu. Teren deer 1 hun nuuts camer barij ochood gene doping hiilgii gesen chin shuud l une holsoo tohirood 3 week emchilgee hiine buh zuil OKAY bolno geed bsan.
MGL olympiin horoonii hajuud bol USA, China nar shig yum hiij chadahgui gee gehdee ene olympiin horoonii darag chin emch hun gej sonsson shuu!
8. MGL (зочин) | 2008-09-15 16:25:22
meduushtei yum. sonin saihan yum dandaa bichej bgaarai.
9. mon_rose | 2008-09-16 05:12:58
EPO gedeg chini yamar ugnii tovchlol yum ,
magadgui magadgui hujaa nar bol magadgui sh de.
10. zochin (зочин) | 2008-09-16 05:27:09
ene jil xytduud zubj guriij arga zali xereglej xzgshin europiin tamirchidiig araixiij xojloo sayxan
11. nonano (зочин) | 2008-09-16 05:29:53
naimaand durtai xytduudad nar ni garjee
12. zochin (зочин) | 2008-09-16 05:39:19
xytduud xeden sariin umnuus uuriinxooroo bodoj altiig xubaasan baix hmm xaxa
13. biochemiker | 2008-09-16 16:05:16
EPO buyu rythropoietin tsusnii ulaan es niilegjih uil yavtsiig zohitsuulah uuregtei hormone.
14. zochin (зочин) | 2008-09-18 00:02:18
MON ROSE-d magadgui bishee bur hiij bgaa ni TV (RTL II)r garch bn lee...

No comments: