Monday, February 6, 2012

Гавьяат хар тамхи





Швейцарийн Базел хот, 1943 оны хавар. Sandoz Laboratories пүүсийн залуу ажилтан туршилтын явцад халдвар авч... Хэдэн жилийн өмнөөс үр тарианы ургамлын халдварт мөөгөнцөр судлаж байгаа Алберт Хоффманн гэгч лисергийн хүчлийн диэтиламид буюу LSD25 дугаартай дээжээ дахин талстжуулж байж.

Дээжиндээ санамсаргүй гар хүргэснээс болж хэдэн цагийн турш хачин жигтэй дүрс харж, ухаан балартаж мансуурсч туйлдсанаа лабораторийн дэвтэртээ бичиж үлдээснээр энэ хорвоогийн хамгийн хүчтэй хар тамхи мэндэлсэн түүхтэй.
Сэтгэхүйд нөлөөлдөг бодис олсоноо гадарласан судлаач 2 хоногийн дараа өнөөх дээжнээс ердөө 250микрограмм (10 дахин их тун)-ыг өөрт туршиж арай л үхээгүй хоцорсоноор барахгүй хачин гайхалтай үр дүн, таамаглалтай үлдсэн гэдэг. Тэр цагаас хойш LSD эрдэмтдийн сонирхолыг ихэд татах болж шизофрен, мигрэйнээс эхлээд тархи мэдрэлийн олон төрлийн өвчин, тэр бүү хэл хорт хавдрыг анагаахад хэрэглэж болох талаар судлаж эхэлсэн юм.
Харин огт үнэр амт өнгөгүйн дээр 1 граммыг 1.000.000 хуваасантай тэнцэх тунгаар хэрэглэдэг ч асар өндөр идэвхтэй бас хоргүй LSD-ийн ирээдүйг АНУ-ийн Тагнуулын Төв Газар, Холбооны Мөрдөх Товчоо болон цэргийн мэргэжилтэнүүд огт өөрөөр харж байлаа... Мөрдөн байцаах, гүйцэтгэх ажиллагаа болон хүний оюун санааг удирдах тэр бүү хэл нийгмийн инженерчлэлд хэрэглэх зорилгоор томоохон төслүүд хэрэгжүүлж, цэргүүд дээрээ шууд туршиж байв. Оросын КГБ, Английн МI6 ч дутаагүй гэдэг.
Үүнтэй адил зөөхөд авсаархан (1кг LSD=20.000.000 тун), үйлдвэрлэхэд хялбар тул (1сард 1кг) тул "өөр хүмүүс"-ийн сонирхолыг түүнээс дутахгүй татаж, энэ дэлхийг орвонгоор нь эргүүлсэн түүхтэй. Тэр үед л Sandoz пүүс deLYSID бэлдмэлээ гаргаж дэлхийд тэргүүлэх эм үйлдвэрлэгч (одоогийн Novartis) болж чадсан ч "Бид энэ бодисыг нээгээгүй бол дээр байж дээ" хэмээн харамсан хэлсэн тухай Алберт Хоффманны "LSD-Mein Sorgenkind" номонд бий.
Үнэхээр 1960аад он бол хиппи соёл, Beatles (Help! Lucy in the Sky with Diamonds дуунууд) хамтлагаас эхлээд нийгэм соёлын олон гайхамшигт үйл явдлаар дүүрэн жинхэнэ инженерчлэлийн үе байлаа. Тэр бүү хэл Нобелийн шагналт Фрэнсис Крик ДНХ бүтцийг, Нобелийн шагналт Кэри Маллис PCR буюу полимержих гинжин урвалыг LSD хэрэглэсэн байх үедээ нээсэн тухай дурдатгалууд хүртэл бий.
Хожим 1970аад онд олон улс оронд энэ бодисыг 1р зэрэглэлийн мансууруулах бодис хэмээн хэрэглэх тэр бүү хэл судлахыг хориглосон болно.
Харин 2008 онд Алберт Хоффманн 100 настайдаа хорвоог орхисон тэр өдөр олон улс орны эрдэмтэд сонин гайхалтай шинж чанартай, сайтар таньж мэдэж амжаагүй энэ нэгдлийг хүн төрөлхтний сайн сайхан, эрүүл энхийн төлөө заавал судлах турших бас хэрэглэх ёстойг мэдэгдэж байсныг санаж бичлээ... Аливааг судлаж мэдэхгүй орхих, эсвэл мэдлэг буруу гарт орвол ямар далайцтай аюул болдог тухай ганцхан жишээ энэ буюу...

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-01-16 04:59:55
сонирхолтой юмаа
2. LUXLUX | 2009-01-16 05:26:25
Eniig heregluul tegeed yag yamar medremj tordog bol? hehe
3. guzee_ovgon | 2009-01-16 06:31:35
tatahaaar neeh goy divaajind baigaa yum shig medremj torno do gesen uzsen yum shig hudlaa chalchaad bhgui yu hehe
4. zochin (зочин) | 2009-01-16 07:03:38
hergelej bolohgui shuu geed l bichsen bn gej oilogloo zaluusaa!!!
5. anjigai | 2009-01-16 07:58:48
Гялайлаа. Маш сайн мэдээлэл байна.
6. Orange | 2009-01-16 08:44:13
Neeren l neegeegui bsan bol, ene bodis-g.
7. embi | 2009-01-16 08:57:28
хар тамхи гэж хачин эд шүү
8. melkadies | 2009-01-16 11:21:38
sonirholtoi iin
9. МЭНДЭЭ | 2009-01-16 14:20:05
монголд хар тамхи элбэг байгаа.
бүүр хөдөө элбэг байдаг хонин зээргэн хүртэл хар тамхи болдог гэнээ.
за тэрийг хужаа нар хэдэн тонноор нь бэлдэж бйасан удаа бий,
нөгөө олс бол өч төчнөөнөөрөө л хаа сайгүй багсайж байдаг ш дээ.
10. biochemiker | 2009-01-16 17:26:04
LUXLUX! Линк дээр дарж Beatles хамтлагийн Lucy in the Sky with Diamonds буюу LSD дууний клипийг үзвээс чухам юу төсөөлж мэдэрдэг болохыг гадарлана...
11. Фонтана (зочин) | 2009-01-16 18:34:31
Хар тамхи гэснээс Монгол улс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг эргэлтэд хяналт тавих тухай олон улсын Конвенцэд элсэн орсон бөгөөд үүний дараа дотооддоо хууль санаачлан жишээ нь: манай эрүүл мэндийн яамны нөхдүүд Зээргэнэ хэмээх ургамлыг хар тамхины төрлийн ургамал гэж боддог бололтой юм. Гэтэл зээргэнэ нь (Ephedra Sinica L.) хар тамхины төрлийн ургамал биш бөгөөд түүгээр өвчин намдаах болон тайвшруулах үйлчилгээтэй эмийн жоронд ордог юм. 370 гаруй төрлийн эмэнд заавал үүнийг оруулдаг тухай хэдэн жилийн өмнө уншиж билээ. Гэтэл энэ ургамлыг албан ёсоор тариад боловсруулах гэхээр зөвшөөрдөггүй бололтой гажиг гэмээр тогтолцоо Монгол оронд байгаа бололтой. Алт бол ухаад дуусна, харин ургамал бол нөхөн сэргээгдэнэ. Ер нь ингээд хараад байхад Монголд Байгалийн нөөцийг буруу ойлгоод байна уу даа гэж хаяа бодогдох юм. Сониноос http://www.nature.com/nbt/journal/v27/n1/pdf/nbt0109-5.pdf дээр сонирхолтой материал байна билээ. "Геномын наймаачин" дээр сэтгэгдэл бтчсэн хүмүүст хэрэг болж магадгүй юм. Фонтана.
12. танхил | 2009-01-16 23:58:15
баярлалаа их сонирхолтой санагдлаа
13. ss_gogo | 2009-01-17 00:05:48
сонирхолтой мэдээлэл байна аа
14. Boldoo (зочин) | 2009-01-21 07:15:43
Ovs orooj tataad 8-n jil avsan harangiin Lhagvaa bol helmegdsen hun shuu dee
15. biochemiker | 2009-01-22 00:20:01
Монголд гудамжны нэр нь өвс эсвэл олс гэж нэрлээд байгаа зүйл бол маш бага зэргийн агууламжтай каннабис юм билээ... Монгол оронд Зэрлэг олс бий. Агуулагдах каннабинойдууд тэр тусмаа тетрагидроканнабинойд өчүүхэн бага. Угаас ургамлын гарал үүсэл нь туйлын сэжигтэй, хаанаас ямар газраас түүж бэлтгэсэн нь мэдэгдэхгүй тул ямар гээч хор байгааг ч мэдэхийн аргагүй. Өөрөөр хэлбэл хар тамхины наймааны cut буюу бусад дүүргэгч нь геройн кокайн эсвэл экстасид парацетамол, глюкоз мэт байдаг бол өвсөнд үнэхээр л өвс (зүгээр ч үгүй бусад өчнөөн олон биологийн материалтай хамт) байдаг. Бид хэдэн жилийн өмнөөс Монгол оронд ургах мансууруулах үйлчилгээтэй бодисууд агуулсан ургамлын судлагааг хийж дуусгасан бөгөөд албаныхан цагдаа тагнуулыхантай орооцолдох гэж тун төвөгтэй юм билээ... Хэн ч мэдэхгүй халтар цагдаа ирээд л том том юм яриад үр дүнгээ хувилаад өг гэж шаардах энүүхэнд... Тийм мөртлөө UNODC-д өгдөг мэдээллээ жил болгон дарна. 2003 онд 1.7кг каннабис хураагдсан гэдэг мэдээллээс хойш дахиж юу ч гараагүй ч бодит байдал огт өөр байгааг бүгд мэдэж байгаа. Тэр дуучин 8 жил авсанд гайхах явдалгүй. Бусдад сургамж болгох гэсэн болов уу гж бодож байна.
16. ordinary (зочин) | 2009-01-22 13:40:45
THC хэчнээн бага байдаг ч гэсэн алькохолоор шүүж хашиш хийгээд байгаа юм шиг байна лээ хө.
17. zochin 22 (зочин) | 2009-02-07 18:49:29
mongold harin ch olonoor urgadag gej sonsson. unen uu?
ta buhen bas ene sudalgaagaar bygdiig mongold urgadag urgamluudiig bygdiig hamaruulj chadsanuu
18. zochin (зочин) | 2009-02-08 16:30:20
yamar sonin yum asuudiin!bugdiig hamruulna gedeg chin ih yavtsuu asuult bn daa!

No comments: