2008-10-08 20:48:38
Хүний аманд ордог учраас хоол, эм хоёрыг үйлдвэрлэх нь асар өндөр ашигтай бизнес. Тиймээс ч зах зээл дээр хамгийн элбэг бараа бүтээгдэхүүн юу байна, энэ хоёр. Гэхдээ ихээхэн хариуцлагатай, эрсдэлтэй бас аюултай. Хятадад юу болсоныг сонсоо биз дээ?
Уншихаас ч аймаар найрлагатай юм дэлгүүр хоршоо тэр тусмаа эмийн сангаар дүүрэн. Меламин бол бол тэдгээрийн хажууд нь ёстой жижиг гар; одоогоор нийлэг эд үйлдвэрлэхэд л жаахан хэрэглэдэг. Гэсэн ч та нар дурын нийлэг уутны булан дээр "This bag is not a toy!" гээд бичсэн байдгийг харсан байх, учиртай үг шүү!
Хамгийн гол нь аливаа юмны орц найрлагад хэмжээ хязгаар байх учиртай. Нөгөө талаас хоол, хор, эм гурвын ганц ялгаа нь тэдгээрийг хэрэглэсэн тун хэмжээнд байдаг.
Тиймээс энэ тамын ажлыг удирдах гэдэг туйлын хариуцлагатай, тэр хэмжээгээрээ цалин гайгүй. Саяхан сонин харж суувал Abbot Labs компанийн Miles White 2007 онд 22,8сая евроны цалин авсан тухай мэдээ байна. Урд нь McKinsey-д менежер байсан энэ хүн фарма- болон биотехнологийн салбарт хамгийн өндөр цалин авсан хүнээр тодорч. Үндсэн цалин, бонус бусад нэмэгдэлүүдийг нь өөрийнхөө юм шиг тоолж ганц центийн зөрүүгүй гаргасан хэвлэлийнхэн нэг өдрийн цалин нь 62500€ буюу жилдээ 365 ширхэг цоо шинэ Porsche 911 Carrera 4S Coupe авах мөнгө гэж гайхан шагширчээ...
Харин Schering-Plough-d ажилдаг, химийн инженер мэргэжилтэй Fred Hassan аман хүзүүджээ. Тэр 20.5сая евроны цалингаараа бас л 365 Porsche авч болох ч боловч мөнгө нь суудлын савхин бүрээс, 18 инчийн гоёмсог дугуй мэт нэмэлт тоноглолд арай л хүрэхгүй зовж байгаа гэнэ.
Би түүний нэг өдрийн цалин нь миний X жилийн цалинтай тэнцүү болохыг тооцоод түүнээс илүү авдаг болох шинэ төлөвлөгөө зохиож байна. Учир нь миний авах машинд савхин бүрээс, дугуйнаас гадна зөндөө олон нэмэлт хэрэгтэй байна.
Гэтэл мөнгө төгрөг тоохоо байчихсан зарим нэг хүн манай салбарт буяны журмаар ажиллаж шавар хаагаад, хүний хүч хөдөлмөрийг мөлжин сорогч хөрөнгөтний газрууд цалин мөнгөө бүрэн өгөхгүй айлгаад байна. Дэлхийд чансаагаараа 2 дугаарт байдаг Pfizer-ийн Jeff Kindler , 4 дүгээрт байx GlaxoSmithKline-ийн Jean-Pierre Garnier нар цалин гэж дөрөв тавхан сая евро авсаныг бодохоор уур хүрч байна. Sanofi-Aventis гэж хүний хөдөлмөрийг үнэгүй сордог муухай компани захиралдаа 2.2сая евро өгсөн байгаа юм даа, та нар CEO болооч гэвэл үгүй л гээрэй! Уг нь ашиг орлогоороо 6 дугаарт байдаг том компани юмсан.
Нэгэнт ашиг орлого гэснээс биотехнологийн чиглэлээр ажилдаг Amgen, Genetech, Genzyme зэрэг томоохон компаниуд хүртэл эмийн үйлдвэрлэлд хүч үзэж, амжилттай ажиллаж байгааг хэлэх нь зүй. Amgen гэхэд 2007 оны байдлаар 10 тэрбум евро олж худалдаа аж үйлдвэрийн танхимын шилдэг 20 өргөмжлөл үнэ бүхий дурсгалын зүйлээр шагнуулж гэнэ.
Захиралууд нь ч цалин нэмэгдээд бөөн баяр. Энд тэндгүй ярилцлага өгөөд "...Ажил төрөл нэг үеээ бодвол сайхан байна оо... Бүүр сүүлдээ монгол шиг улс төрд хүч үздэг юм уу гэж бодож байлаа. Гэхдээ тэд нарын хөлд үрэгдэх юм шиг байхаар нь больсон..." гэж байна лээ.
Энэ үнэн үг! Монголд эмийн болон биотехнологийн бизнес хийх нь улс төрч болохоос ч ашигтай шүү!
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 417, Жоорло
Сэтгэгдэлүүд:
chi chin yugaar haana surdsag yum be?
sonirholtoi l yum bndaaa?
chi mal hubildag ajil medehgui biz?
bi neg fermer bguulah huseltei bgaam tegeed malaa herhen usguh be gej bodood l suunada
Biotechnology bolon Nano technology bol ireeduin undsen strategy-iin technology geed olon ulsad demjeed bhiin getel manai uls ul toon bj bdag. Yahav uildverlegch oron bish bolhooroo enehuu taliin oilgolt hangaltgui bgaa bh l daa... Gadaad suugaa erdemten merged maani hurdan ireerei
endee l hiij chadaj bgaa yumaa hiigeed oorsdiigoo hogjuuleed MGL gesen neriig gargaad yavjiiydoo...heden jiliin daraa MGL oor boluul ochij boliimoo
Biotechnology gedeg tuiliin orgon oilgolt! Gev genet l monoclonal antibody ch yum uu... emchilgee esvel sudlagaanii zoriulaltta uurag DNA buteegdehuun uildverleed ehlene gej baihgui. Ene zah zeeliin 90% USAd bii... Nogoo talaas Made in Mongolia gesen DNA esvel protein buteegdehuun esvel virus hen hudaldaj avah bol? Mongolchuud mal amitand, ter tusmaa yamaandaa ih hairtaig ta nar harsan baih! HAA, hunsnii salbart biologiin technology hereglej bolno. Tuuhii ed bolovsruulah, shine torliin hunsnii buteegdehuun esvel mal amitnii emchilgeend shaardlagatai em beldmeluud gm... Ter baitugai altiig biotech argaar yalgasan ch bolno shu de! Bid alt bolon busad unet metall esvel gazriin tosiig hund hortoi technologuudaar bayajuuldag, zevershuuldeg... Uuniig bichil bietnuud esvel biologiin garaltai chemical buteegdehuuneer hiideg...