Monday, February 6, 2012

Контерганы хүүхдүүд





Польшийн Краковд нацист Германы Хээрэсийн Оберкоммандо буюу Вээрмахтын хамгийн дээд шатанд шууд харьяалагддаг Хижиг болон вирус судлалын хүрээлэн гэж байв. Тэнд штабын эмч цолтой, химич, эм судлаач Хэйнрих Мюктер хоригдолууд дээр хижиг өвчин туршина.

Хожим Штолбергийн Grünenthal эмийн компанид эрдэм шинжилгээ хариуцсан захирлаар ажиллаж байхдаа талидомид хэмээх бодисыг синтезээр гаргаж авч. Үнэндээ германы захиалгаар францын Rhône-Poulenc компани талидомидыг дайны зорилгоор хорт хийн ерөндөг болгон бүтээснийг 1954 онд Grünenthal патент эзэмшдэг болсон хэрэг.
Талидомид буюу 2-(2,6-диоксопиперидин-3-ил)-1H-изоиндол-1,3(2H)-дион нь маш үр дүнтэй өвчин намдаагч, мэдээ алдуулагч учир нойргүйтэл, хөхүүл ханиалга, ханиад, толгой өвдөхөөс эхлээд бөөлжих, дотор муухайрах мэт жирэмсэний хордлогыг ч дарах үйлчилгээтэй тул 1957 оноос Contergan, Kevadon гм нэрээр худалдаанд гарч эмийн зах зээлд борлуулалтаараа тэргүүлж эхлэв. Хэрэглэгч нь гол төлөв жирэмсэн эхчүүд...
Гэтэл 1958-1959 оноос эхлэн нүд хальтрам согогтой, тахир дутуу хүүхэд маш ихээр төрөх болж "эх барихын тахал" нэрийг зүүв. Харин 1961 онд Хамбургийн хүүхдийн эмч Видукинд Ленц "тахал үүсгэгч"-ийг олж талидомидыг зах зээлээс яаран татах үед гажигтай хүүхдийн тоо хэдийнээ 10000 хүрч дэлхийн 46 орныг хамарсан байлаа...
Эдүгээ судлаачид талидомидын оптик изомер нь тератоген буюу ургын гажиг үүсгэдэг болохыг нэгэнт олж хэрхэн үйлчилдэг, ямар нөлөөтэй талаар 2000 илүү эрдэм шинжилгээний бүтээл гарчээ. Тэр цагаас хойш талидомидийн судлагаа удааширсан боловч огт зогсоогүй бөгөөд ДОХ, хавдар, дархлалын системын өвчнүүд, сүрьеэ, эрхтэн шилжүүлэх үеийн урвалын судлагаанд амжилттай хэрэглэж байна.
Өнөөдөр зөвхөн Герман улсад гэхэд 2500 илүү талидомидерүүд (буюу хохирогчид) амьд сэрүүн бөгөөд нийт 400 сая еврог хохирол барагдуулахаар олгосон гэдэг. Харин энэ мөнгөнөөс хэд дахин илүү ихийг талидомидын судлагаанд зарцуулж түүний ашигтай талыг анагаах ухаанд хэрэглэхээр зорьж байна...
Хоол, хор, эм гурвын цор ганц ялгаа түүнийг хэрэглэсэн тун хэмжээнд бий гэдгийн жишээ энэ билээ...
P.S. Хортойгоосoo илүү хуурамч эм, эмийн бэлдмэл илүү аюултай байдаг тухай хожим өгүүлнэ.

Сэтгэгдэлүүд:

1. бялзуух | 2009-10-20 20:38:39
Сонирхолтой мэдээлэл оруулсан байнаа...


эмний хувьд тийм байх даа...
2. chimgeeitgel | 2009-10-20 21:52:54
ёстой сонирхолтой юм.
3. Эмбий | 2009-10-21 09:06:52
аймаар мэдээ байна гэхдээ сонирхолтой юм
4. anjigai | 2009-10-21 09:23:18
Аймаар юмаа. Манайх хоцрогдсон байсан тулдаа л өртөөгүй байх даа.
5. biochemiker | 2009-10-21 15:28:35
danke!
6. zochin (зочин) | 2009-10-21 16:37:53
Odoo manai yag ene chin bolood bgaan bish biz dee humuusee!!! sogogtoi huuhduud mash iheeree tordog bolloo geed deer doorgui l shuugaad bgaa ...
7. Boldoo (зочин) | 2009-10-21 23:16:24
Hamgiin sain em bol aspirin shuu dee
8. Gene (зочин) | 2009-10-23 18:28:17
Hi ooriin chin oruulsan sedevuudiig sonirhon unshaad barag jil bolj bgaa ch odoo l setgegdel uldeeh gej bn. Yunii omno sonirholtoi heregtei medeelel ogdogt chin talarhaj bn setgegdeluud bugd l... yag tiim, unen yum bn geh met shuud zovshoorson helleguudtei bn ene ni tanii zov medeellee onovchtoi ug hellegeer sonirholtoi argaar hurgedegtei holbootoi boluu gej bodloo uneheer sain bichjee. Bi ch bas tanii negen adil hund em ogohuu? hor ogoh uu? gesen sudalgaa bolood uildverleliin ajil erhledeg negen. Odoogoor hiisen tom ajilgui ch tsaashid hamt olniihoo hucheer amjiltand hurne olon hund tus hurgene gej itgej yavdag. Tanii shine bichleguudiig talarhan unshih bolno ingeed GOOD LUCK!!!
9. biochemiker | 2009-10-27 16:26:51
ямар гоё коммент вэ? Баярлалаа! баярлалаа!
10. Aagii (зочин) | 2009-10-27 22:21:36
Mongold xudaldaalagdaj bgaa emnuudin xor urshig gej ix baga yamar neg xemjeegeer bgaa l bx daa...
11. biochemiker | 2009-10-30 19:13:10
хуурамч эм, эмийн бэлдмэл илүү аюултай байдаг тухай хожим өгүүлнэ...
12. gorzook | 2009-11-03 19:10:36
Энэ нээрээ аймар түүх. Би жирэмсэн байхдаа ТВ-ээр анх сонсож байсан юм. Тэгээд айгаад ганц ч эм уугааүйшд. Хаха. Аймар хордлоготой. Эмч маань эм бичээд л уу гэдэг. Би үгүй гээд л гүрийгээд байдаг. Хахах.

No comments: