2009-05-25 01:42:11
Олон үндэстний хувьд ажил, мэргэжил, боловсрол, сонирхолын хүрээнээсээ шалтгаалан эдэлж хэрэглэх, аашилж аяглах нь өөр, болж өгвөл downsizing хийхгүй ээ гэдэг нь нийтлэг.
Энэ тал дээрээ германчууд их сонин... Нөгөө л цаг барьдаг, дүрэм журмыг ягштал биелүүлдэг энэ тэрийг дахиж хэлэх гэсэнгүй. Хэн ч байсан юмыг хэдээр авсанаа биш хэр хямд авсанаа л гайхуулна. Хэн ч байсан Volkswagen Golf тэргээ дуртайяа унана...
VW Golf бол дэлхийн автомашины үйлдвэрлэлийн хамгийн амжилттай төслүүдийн нэг. Тэртээ 1974 онд анхны VW Golf Typ17 загвар худалдаанд гарч 9 жилийн дотор 7 сая илүү борлогдсоноос хойш 6 дахь үеийин загвар нь гарч нийт 20 сая ширхэг үйлдвэрлэгдсэн гэдэг (холбооы улсын статистик сонирхвоос шинээр худалдан авсан 4 автомашины нэг нь VW Golf байна).
Энэ яадаг ид шидтэй тэрэг юм бол? Энгийн боловч найдвартай ажиллагаатай, бөх бат, тохь тухтай, бензин түлшинд хэмнэлттэй, хямд, аюулгүй байдал, жолоодлого сайн. Зүгээр л сайн автомашин, яг танил герман шиг.
VW Golf дотроо их олон янз. Хамгийн сонирхолтой нь GTI, R32 аль нь ч биш харин 1.4 TSI (turbo spark injection)! Ердөө 1390см3 эзэлхүүнтэй хөдөлгүүрээс 122 морьны хүч гаргах мөртлөө 100км зам туулахад хамгийн багадаа 4.8л бензин зарцуулна гэдэг сайн, маш сайн! Хотын хөдөлгөөнд 6 дугаар араатай явсан ч болно, бас сайн.
Driver's car биш боловч гэрлэн дохионоос хөдлөх, улмаар хурд авах, эрчтэй спорт жолоодоход мэдээжSubaru мэтийг гүйцэхгүй боловч өөрийн ангилалдаа бүү хэл бусад Golf-уудаа ч дагуулахгүй жигтэйхэн хөнгөн хөлтэй. Энэ бүхний нууц нь 1.4-тэй бяцхан хөдөлгүүрт турбо (GT загварт kompressor буюуsupercharger хамт) угсарсаных.
Volkswagen Turbo Spark Injection engine, 1.4cc, 122hp, 200nm
Гүйцэтгэлыг харах юм бол хянах самбар, урд хэсэг тэгш хэмтэй хийгдсэний дээр бүх товч, унтраалгууд байх ёстой газраа яг олсон, элдэв заалт хэмжүүрүүд жолоочийн харааны түвшинд байрлах бөгөөд эмх цэгцтэй харагдана. Жижиг сажиг юм хийх татуурга, тавиур хангалттайгаас гадна шар айрагны бөглөө онгойлгогч хүртэл бий, герман! герман!
Ганц муу тал нь салонд хэрэглэсэн хуванцарууд нь тэмтрэх хүрэхэд таатай зөөлөн бүрээстэй боловч элэгдэж арилах гээд байдаг гэм бий. Харин зай талбайн хувьд хангалттайгаас гадна арын суудал зайтай гэж жигтэйхэн, яаж болгосон юм бол... Сандлаа буулгаад 100 айлаас баахан юм зөөхөд асуудал огт байхгүй шүү!
Ер нь гол төлөв ганцаараа эсвэл хоюул явах болсон тул овор хэмжээ том, арчилгаа зардал ихтэй "хэцүү нэртүүд"-ээ хэрэгтэй үед нь унаад энэ мэт биеээр жижиг ч бэлчээр том автомашины хэрэглээг дэмжих цаг нэгэнт болсон санагддаг.
Хүн сэтгэл хангалуун сайхан амьдрахад их юм хэрэггүй. Бүх юманд ингэж "жор нь таарсан" downsizingхийдэг бол гоё оо! Golf унах күүл штэ!
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 1306, Жоорло
Сэтгэгдэлүүд:
Unaj uzeh bolomj garval haritsuulj uzeh yumsan...
хямд гэнэ үү.. хэд байх уу..
Бичлэгт нэг их хамааралгүй сэтгэгдэл үлдээсэн уучлаарай.
VW geer yahav oor yum una.
german mashiniig guizeh yum gehdee odoogoor alga daa.
VW Golf 1.4 TSI 19725 euro
VW Golf 1.9 TDI 20700 euro
VW Golf 1.9 TDI BlueMotion 21375 euro
VW Golf 2.0 GTI 23600 euro-oos эхлэнэ. Үүн дээр хэрэглэгчийн сонирхсон нэмэлт тоноглолууд, давхар хурдны хайрцаг гм үнэ ороогүй. Гэвч энэ үнэ нь дилерүүд дээр янз бүр байх нь элбэг...
Хамгийн гол нь 1 км бүрийг боломжтой бүх зарлага, үнийн алдагдал, даатгал, элэгдэл хорогдолоо тооцоод ямар үнээр туулж байгааг тооцох нь чухал.. Энэ талд дээр нь VW Golf 1км замыг 0.46-0.51 центээр туулдаг учраас хямд гэлээ...
VW голф-ыг үнээ хамгийн удаан хадгалж чаддаг машинуудын нэг гэж сонсож байсан юм байна
Загвар, нэмэлт тоноглол болон хэрэглэсэн байдлаасаа хамаарч үнэ нь 25-50% унасан гэсэн үг...
Өмнөх загварт эрэг боолтоор бэхэлсэн зүйл нь хуванцар тээглүүр (клипс)-ээр тогтоочихсон байх жишээтэй...
VperV-d: Avtomat koroptoi 469 baidgui yum bain le, nadad lav taaraldaj baigaagui.