Monday, February 6, 2012

Манайхны зураг



Макс Планкын Судлагааны Нийгэмлэгт 80 Институт, 4800 судлаач, 7000 гаруй докторант, судлаач оюутанууд байгалийн ухаан, биолог, нийгмийн ухааны олон чиглэлээр маш өргөн хүрээтэй судлагаа явуулдаг. Манай судлаачдын сүүлийн үед хэвлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлүүдэд нь орсон, бидний сайн мэдэх энгийн зүйлсийн микрскопын түвшний зургуудыг сонирхолтой болов уу хэмээн орууллаа...


Малайзад байдаг Rhombodera basalis хэмээх шавьж 10 см ч хүрэхгүй. Ургамылн навч эсвэл иш мэт бол "зүсээ хувирган" хоолоо олж иднэ. Харин өөрөө аюулд орохын цагт зурагт гарсантай адил Майкл Жаксоны триллер бүжиж, "дүрийг үзүүлдэг" гэнэ. Цээж, хэвлийн хэсэг хурц тод өнгөтэй байдаг нь бас л айлгаж үргээх зохилдлогоо юм.

Өнгөт цэцгийн адил харагдах энэ зураг нь хүний дархлааны систем хэрхэн "ажилдаг" болохыг үзүүлж байна. Электрон микроскопын тусламжтай авсан зурагт улаан өнгөөр цусны цагаан эсийг харуулжээ.. Шар ногоон өнгөөр ялган үзүүлсэн сүрьеэгийн эмгэг үүсгэгчийг эсийнхээ мембранаар бүчин авч өөрийн дотор оруулаад аюулгүй болгодог аж.

Хүний хөгжлийн биологийн судлагаанд Danio rerio ZF-model (Zebrafisch model) тун чухал. Үр тогтсоноос хойш даруй гуравхан сарын дотор бие гүйцсэн амьтан болж хөгжих тул хүний хөгжил, өвчлөлийг турших тун таатай загвар. Энэхүү зурагт үзүүлсэн авгалдай ердөө хоёр хоногийн настай ч нүд, ам болон хамрын сүв хэдийнээ бий болж байгааг ажиглаж болно.

Arabidopsis thaliana хэмээх загвар ургамал өчүүхэн хижиг цэцэгтэй ч электрон микроскопоор харвал үлэмж гоёмсог аж...

Сүрьеэ өвчнийг үүсгэгч Mycobakterium tuberculosis бактерууд 16-20 цаг тутамд хуваагдаж олширно. Минутын дотор хэд дахин хуваагдаж амжих бусад бичил биетэнүүдтэй харьцуулахад хэтэрхий удаан боловч дагуулах хөнөөл гамшиг огт багадахгүй байна.

Бичил биетэнүүд санаанд оромгүй хачин жигтэй хэлбэр хэмжээтэй колон үүсгэнэ. Myxococcus xanthusзүйлийн бактерууд маш эмх цэгцтэй нь аргагүй байрлаж... Амьдралынхаа тодорхой нэгэн шатанд (тэр тусмаа үрт бие үүсэх үед) энэхүү хэлбэртэй байдгыг судлаачид олж харжээ.

Эмгэг үүсгэгч хеликобактер (Helicobacter pylori) ходоодны эсүүдийг довтолж буй зураг. Ингэж довтлохдоо бактерууд ходоодны эсээс холестериныг өөртөө авч, хувирган өөрчлөх аргаар хүний дархлааны хариу урвалаас зайлсхийж чаддаг юм.

Үр тогтсоноос хойш 4 хоногийн дараа Danio rerio загасны түрснээс авгалдайнууд бий болно. Хөгжлийн энэ үедээ өөрөө хооллож чадахгүй боловч ам нь нэгэнт хөгжиж бий болсон байна. Зүүн талын зураг генетик хувиргалтад орсон авгалдайн ам нь энгийн авгалдай амтай харьцуулахад илт багассан харагдана. Судлаачид энэ мутантыг ашиглан хүний эрүүний гаж хөгжлийг судлаж байна.

Drosophila melanogaster хэмээх жимсны ялааны нэгэн зүйлийг биологчид судлагаандаа өргөн хэрэглэнэ. Жимсны ялааны төрөл бүрийн булчингийн эсүүд хэрхэн хөгжих генетикийн программтай бөгөөд судлаж мэдэж чадваас хүндийг өргөгч ялаа ч гарган авах боломжтой.
үргэжлэл бий...

Сэтгэгдэлүүд:

1. Шинэков | 2010-03-24 08:29:51
Үнэхсээр сонирхолтой бичлэг байна.
2. Tse (зочин) | 2010-03-24 19:20:37
Woow goy zurguud bnaaaa.......
3. m2 | 2010-03-24 20:21:00
ГАЙХАЛТАЙ...гэхээс өөр юу хэлэх вэ дээ анд минь.
4. sweetcat | 2010-03-26 15:59:50
hehehe neeree thriller bujig bujigledeg yum bna lee, bi harsiishd
5. sweetcat | 2010-03-26 17:48:07
bas germanaar yaridiimuu
6. LUCIAGlass (зочин) | 2010-03-29 14:20:54
This is good that people can receive the home loans moreover, that opens up completely new possibilities.
Max Plank? Sounds familiar.
8. jaja (зочин) | 2010-04-01 01:42:22
woow.. ёстой их таалагдлаа..Та ямар мэргэжлийн хүн бэ? Нэрийг чинь харад Биохимич юм болов уу гэж таалаа микробиологич бас байж болох юм тиймээ..Тантай холбогдож танилцах хүсэлтэй байна.
9. h (зочин) | 2010-04-01 17:07:44
Сонирхолтой санагдлаа. Урьд нь бас иймэрхүү зураг энд тэнд харж байсан юм байна. Илүү олныг оруулбал дуртай байхсан.
10. biochemiker | 2010-04-13 17:50:25
danke danke!
11. Saaral (зочин) | 2010-04-20 11:05:48
энд бас төстэй зургууд нийтлэгдсэн байна
12. Saaral (зочин) | 2010-04-20 11:07:40
код оруулж болдоггүй юм байна; http://www.dailymail.co.uk/sciencetech/article-1267236/Microscopic-images-reveal-invisible-enemy-faced-hayfever-sufferers.html?ITO=1490
13. tseegii (зочин) | 2010-04-22 09:34:16
durangiin tsaana iim sonirholtoi zurag haragddag gedegiig tosoolj ch yavsangui uneheer sonirholtoi bailaa, daraa dahij olon zurag bidend uzuulne gej naidaj baigaa shuuuuu....
14. Myagaa (зочин) | 2010-05-28 11:46:15
Ene bakteri hurtel uneheer saihan durs uusgeh gej ...
Mash sonirholtoi blog bn daraagiinhiig n oruulaarai
15. Erkhemee (зочин) | 2010-06-08 10:45:47
Сонирхолтой зурагууд байна. Гэхдээ л би ийм бичил амьтад, ургамал эс эдэрийг харахаар дотор муухай оргиод байдаг юм. Бичил амьдралаа гэж

No comments: