2008-10-29 03:03:47
Харвард Их Сургуулийн судлаачид амьд хулганы эсийг дахин програмчилж инсулин нийлэгжүүлдэг эс болгон хувиргах арга замыг олсоноо саяхан танилцуулав. Тэдний хэлж байгаагаар бие гүйцсэн аливаа эсийг direct reprogramming хийх замаар өөр төрлийн эс болгох үүд нээгджээ. Бостон дахь Харвардын Stem cell хүрээлэнгийн Дуглас Мэлтоний хэлсэнээр энэ арга зүй диабетийг эсийн түвшинд эмчилдэг болоход дахин нэг алхам ойртуулж байна. Энгийнээр хэлбэл жор тунг нь тааруулж чадах юм бол аль нэг төрлийн эсийг урдчилан инженеринг хийж pluripotent stemlike cell болгохгүйгээр нөгөө төрөлд төвөггүй хувиргах боложтой гэдгээ Nature сэтгүүлд хэвлүүлсэн байна лээ. Олж уншаарай!
Миний санаж байгаагаар сүүлийн арваад жилийн турш эрдэмтэд нойр булчирхайн бета-эсийг бий болгох замаар диабет өвчнийг эмчлэх гэж хичээж байна. Тэгвэл Мелтон гуайн хэлсэнээр өнөөдөр үүнийг хийх 2 арга зам бий. Үүнд:
1. Байгаа бета-эсийг лабораторийн нөхцөлд өсгөвөрлөх
2. Pluripotent эсүүдийг бета-эс болгон хувиргах боломжуудийн алийг нь ч хэн ч хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.
1. Байгаа бета-эсийг лабораторийн нөхцөлд өсгөвөрлөх
2. Pluripotent эсүүдийг бета-эс болгон хувиргах боломжуудийн алийг нь ч хэн ч хэрэгжүүлж чадахгүй байгаа юм.
Тиймээс Мелтоны баг дахин программчлах аргыг сонгож сүүлийн 2 жилийн турш генүүдийн алийг нь асааж алийг нь унтраахыг мэддэг 1000 илүү транскрипцийн факторуудыг судлаж байна. Эдгээрээс нойр булчирхайн хамгийн түгээмэл эс болох шүүрлийн эсийг инсулин нийлэгжүүлэх чадвартай бета-эс болгож мэдэх 9 итгэл найдварийн галаа сонгочихоод аденовируст тээж амьд хулганад тарьж үзээд эдгээрийн дотроос Ngn3, Pdx1 ба Mafa гэх гуравхан ген л дээр дурдсан хувиргалтыг хийж чадалтайг олж тогтоожээ.
Гайхалтай нь ген тарьсанаас 10 хоногийн дараа эсүүдийн 20% аль хэдийнээ бета-эс шиг болж байгаа ч өөр газар харайлгаж явах бөгөөд аашилж авирлах нь хүртэл туйлын адилхан гэж тоймгүй. Энэ эсүүд инсулин төвөггүй нийлэгжүүлэх чадвартайгаас гадна овоо хэдэн сар амьдарч байгаа гэнэ. Харин Мелтон гуай одоо нас бие гүйцсэн эсийг iPS эс болгох, түүнийгээ өөр төрлийн вирусээр тээвэрлэх, тэр тусмаа хүний нойр булчирхайн эсийг дахин програмчлах талаар бодож байгаа сурагтай.
Энэ шинэ аргаар зөвхөн диабетийг ч эмчлээд зогсохгүй өргөн хэрэглээтэй байж мэдэх бөгөөд PR-чидийн хэлсэнээр "It will revolutionize what is already a revolutionary field" ажээ.
Эмчилдэг болох тэр үед олон хүн баярлах нь гарцаагүй бөгөөд аливааг хөгжүүлж боловсронгуй болгоход сайн судлагаа, сайн мэргэжилтэн ямар хэрэгтэй болох нь үүнээс илүү тодорхой байж чадна гэж үү? Хөгжил дэвшилийг бөх, мисс 2 биш мэргэжилтэнүүд л авчирдаг юм даа...
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 325, Жоорло
Сэтгэгдэлүүд:
Хөгжил дэвшилийг бөх, мисс 2 биш мэргэжилтэнүүд л авчирдаг юм даа...
ene ugtei chin 200 huvi sanal niillee.
Olon humuus orj garch unshij bgaasaa gej husjiin and ahin sonirholtoi bichleguud oruulj bgaarai!!!
Ene ALCHEMIST gej nohor blogtoo yagaad iim ner ogsiin boloo??? meregjil adil yum bich bgaa BLOG ni ajilahgui bhiin...heregt durlav so sorry
диабетийг emchileh arga baival heleerei.
http://www.sciencemag.org/cgi/content/full/322/5909/1766b