Monday, February 6, 2012

Будааны хулгайч





Австрийн Вена хотод, хуучин ажлын газрын маань ойролцоо Лихтенштэйны Ордон гэж байх... Миний мэдэхийн арав гаруй жил хаалтай байсан тэр газар 2004 онд музей болж Европт ховорхонд тооцогдох хувийн цуглуулгыг дэлгэж билээ... Хожим сонсвол тэр үнэт ховор урлагын бүтээлүүдийн эзэн нь Лихтенштейны хан хүү, хоёрдугаар Ханс-Адам байж.

Ханс-Адам ховор сонин урлагын бүтээлүүд цуглуулахаас гадна банк, хөдөө аж ахуйн бизнесс эрхэлдэг, дэлхийн хамгийн баян төрийн тэргүүн, нэгэн цагт АНУ, Энэтхэгийн хооронд цусгүй дайн дэгдээсэн айхтар нөхөр...
Учир нь түүний эзэмшдэг Техасын RiceTec (http://www.ricetec.com/) компани энэтхэгийн уламжлалт басмати будааг өөрийнх болгож патенталснаасаа болж Энэтхэгийн Засгийн Газар, WTO, USPTO-аас хүндхэн шахалтад орж дахиж басмати гэж дуугарах ч эрхгүй болсон тэр өдрөөс бидэнд маш их хамаатай нэгэн зүйл эхэлсэн юм.
Түүх харвал ядуу дорой орны уламжлалт гар урлал, газар тариалан, анагаах ухааны мэдлэг (технологи), хүнсий болон эмийн ургамал (генетик нөөц)-ыг хэн дуртай нь өөрийн мэт зөөдөг, судладаг, ашигладаг байж.
Одоо бодоход 1870-1873 онд Н.М.Прежевальскийн экспедицийн Монголоос авч явсан ургамал, амьтан, шавьжийн цуглуулгын дэргэд Ханс-Адамын гайхамшигт уран зургууд үнэ цэнэ, ач холбогдлоороо өчүүхэн юм. Хан хүү ч үүнийг сайн мэддэг байсан тул патент авчихаж.
Нөмрөг банздоо буюу Вансэмбэрүү (Зургын эх http://www.mongolia-expeditions.info)
1993 онд хүчин төгөлдөр болсон Биологийн Төрөл Зүйлийн Конвенцээр аливаа улс өөрийн био нөөцийг эзэмших суверень эрхтэй болсоныг тооцохгүй бол энэ мэтээр дуртай юмаа зүгээр аваад гарах нь арваад жилийн өмнө хэвийн үзэгдэл байсан гэдэг. Аз болж хан хүү будаа хулгайлсан хэргийн дуулианаар Biopiracy гэж хэлж бичих болсон юм.
Хэрэв 1837 онд АВА (access and benefit sharing agreement) байсан бол Ч.Дарвин Лондоны Геологийн Нийгэмлэгт уншсан илтгэлийнхээ хариуд tainted research хийснээр дуудуулж, Галлапагосаас авчирсан шувууны цуглуулгаасаа болж хулгайн хэргээр шийтгүүлэх нь гарцаагүй байлаа.
Харин Монголд яаж байна? Зөвхөн ургамлуудаас дурдвал чихэр өвс, нанхиад зээргэнэ, дэрэвгэр жиргэрүү, хусны онгол, цагаан мөөг, монгол хунчир, сибирь хуш, банздоо, гоо башир, зүүнгарын гоёо, дагуур жавай, монгол тост гээд бүгдийг нь дээрэмдэж байна, өөрсдөө бэлдэж өгч байна.
Юун conservation? Юун development? Юун profit? Юун benefit sharing? "Ядаж access fee гээд хэдхэн цаас ч гэсэн авья л даа!" гээд нэг хүн энд гаслаад байсан... Тэгвэл био материал нь аль хэдийнээ Clean title байхгүй, бид өөрсдөө blacklist-д орчихсон доо.
Буруу замаар будаа тээвэл...

Сэтгэгдэлүүд:

1. yuamaa (зочин) | 2009-08-06 10:07:45
Tiim shyy, Urgamal bolood geologiin deejuudiig gadagsh mash ixeer avch garch baina. yaxav bagaxan xemjeenii bolbolox l yum. getel xeden 10-100 kg-aar ni gadagsh avch garch baix yum. Ene arai dendenee. Mongoliin urgamal bolood erdesiig sudlaj baiga ni avuushtai ch ingej xamaagyi ixeer zuuguud baij boloxgyi l sanagdax yum. Xerev byr zeemeer baival ender tatvar teldeg bolgox xeregtei bn.
2. bomberder | 2009-08-06 10:28:05
uuu zoogood hulgailaad duusch bnoo ho yaadag bilee. deedeh holduunud ni heden yum halaaslaad l am gar ni tatchih yum
3. tseegii (зочин) | 2009-08-06 14:01:43
yooh yamar udaj baij bichiv dee, nudee bultertel huleegeed l bailaa hehe
4. Namara | 2009-08-07 13:55:22
Бодох л асуудал
5. biochemiker | 2009-08-10 23:11:15
blogspot.com руу бичлэгүүдээ сэтгэгдэлүүдтэй нь тэр чигээр нь шилжүүлэх бодолтой байна... Яаж хийдэгийг мэдэх хүн байна уу?
6. yagtiimee (зочин) | 2009-08-11 19:25:00
Blogspot ruu nuuh gej.
Xend ch heregui sydalgaa shinjilgeeg chin hen tooj ynshihaw.Gatsaa banjigtaa hevtej bai. Manaih chamaig toohgui.
7. xoxotush | 2009-08-11 19:33:42
vansemberuu gej iim tsetseg bdiin bii vi
8. бялзуух | 2009-08-13 00:03:11
вансэмбэрүү цэцгийг анх удаагаа л харлаа...


энэ ягтиймээ солиорчихож, ямар чиний блогспот юмуу ккк
9. Xurliin tuhai (зочин) | 2009-08-15 08:46:53
Биотехнологийн хурал болох юм байна. http://www.mne.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=192:news&catid=41:home-slide-news
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Ер нь бүгдээрээ энэ хурал дээр уулзацгаая.
10. Zochin (зочин) | 2009-08-16 07:06:13
Biochemiker-t
Та их гоё их хэрэглэжээ. TAINTED RESEARCH гэж. "Prostitution of the Universities" гэсэн ойлголт байдаг. Их дээд сургуулийн янхандалт гэж ? Өөрөөр хэлбэл хувьдаа хэдэн цаас авахыг тулд энэ бүх генетик нөөцүүдийг өөрсдөө шүү, багш нар эрдэм шинжилгээний ажилтнууд албаар бэлдэн өгч гадагшаа явуулдаг. Үүнийг нь TAINTED RESEARCH гэнэ. TAINTED RESEARCH хийж байгаа байгууллагыг нь "Prostitution of the Universities" гэнэ. Худлаа гэвэл өөрсдөө хайгаад судлаад үзээрэй. Яг л Монголд энэ процесс болж байна даа.
11. Oyunaa (зочин) | 2009-08-16 17:19:00
Hen yuu, yamar gemt hereg hiichihsen yum be, todorhoi bichie. Humuusiig naasterduulaad - hooson ch yum biluu. Technik, technolog hogjson oron lab - tai hamtarch ulsiinkhaa baigalid taarsan urgamaliin une zeniig sudlakh yuu n buruu ve? Baigali orchindoo taarsan urgamaliin ur tariag sortloj agriculture hogjuulj gadagshaa exportlokh zag bolson yum bish uu?
12. UNKNOWN (зочин) | 2009-08-23 13:11:49
Minii medehiin UNIVERSITET-iin bagsh nar gadagsh ni ih gargaj bna. Yalanguya goviin hovor sudlagdaagui(phytochemiin sudalgaa hiigdeegui) urgamluudiig
Юу үнэн, тэр үнэн. Цаад янкууд чинь явдалтай.
Энүүхэндээ гэхэд динозаврыг бид өмчлөх нь холгүй сууцгаадаг, гэтэл цаадуул чинь энэ талын судалгаагаар дэлхийд толгой цохиж, биднээс илүү өмчлөөд байгаа даг аа...
14. Вафль | 2009-09-02 13:36:14
нэмээсэй айннн хүлээсээр л ккк

No comments: