2009-01-09 00:22:01
2008 он дуулиан шуугианаар дүүрэн байлаа... Марс гаригийн судлагаа, хиймэл фермент, эдийн засгийн хямрал, дайн дажин, Обама гээд л... Тэгвэл Science сэтгүүлийн сүүлийн дугаарт 2008 оны шуугиант топ 10 судлагааг нэрлэж... Сонирхуулбал:
10. X-Мen киноны Wolverine хэмээх баатар үнэхээр байдаг аж. Шарх сорви нь агшин зуур ор мөргүй эдгэдэг, мохошгүй хүчит зэвсэг сарвуундаа нуусан мутант маань бодит байдалд Камеруны нутагт амьдрах Arthroleptidae төрлийн мэлхий байж... Харвард Их Сургуулийн судлаач Д.Блэкбөрн нар аюул занал тохиолдох үед сарвууны арьс доороос хурц хумс гарган амиа хамгаалдаг мэлхийн төрлийг анх удаа олж нээснээ Biology Letters сэтгүүлд хэвлүүлсэн байна
9.Газар хөдлөлт эртний хүчирхэг үндэстэнүүдийг бий болгох чухал нөхцөл байж болох тухай Эрик Форс хэмээх геологч Geoarchaeology сэтгүүлд өгүүлсэн байна. Эртний Ром, Мемфис, Иерусалем, Энэтхэг болон Хятадын 13 томоохон соёл иргэншлийг газар зүйн онцлогтой нь холбон судлаад "хэр хэмжээ нь таарсан" геологийн тогтворгүй байдал нь хүмүүсийг зохион байгуулалт, олон талын бэлтгэлтэй буюу хөгжиж дэвшихэд айхтар нөлөөтэй байж хэмээн дүгнэжээ
8.Гоё ганган хээнцэр өдтэй байдаг нь эр тогос эм хүйстнээ татах гэсэн зохилдлого гэж итгэдэг байтал эм тогос ер тоохгүй байгааг судлаачид мэдэж авч. Гэтэл орчноо даган өнгө хувирган нуугддаг хамелеон хэмээх мөлхөгч харин ч ил харагдах гэж хичээдэг болж хувирсан гэнэ
7.Мэдрэлийн судлаачид аливаа хүн ямар нэгэн шийдвэр гаргаснаа өөрөө ч мэдэхээс 10аад секундын өмнө тархи нь аль хэдийнээ шийдвэр гаргасан байдгийг нээлээ. Хүний тархийг цөмийн резонансын дүрслэлийн аргаар судласны эцэст тухай үеийн идэвхжил нь шийдвэр гаргах үйл явцын бэлтгэл үе огт биш болохыг Оксфордын эрдэмтэд хэлж байна
6.Бразилийн Forelius pusillus зүйлийн шоргоолж бусдынхаа төлөө амиа золиосонд өгдөг болохыг эрдэмтэд ажигласан байна. Шөнө болох үед цөөн хэдэн шоргоолж гадаа үлдэж үүрнийхээ амыг битүүлсээр амь алддаг тухай American Naturalist сэтгүүлийг уншсан судлаачид сэтгэл уярч дуу алдсаар байгаа сурагтай. Харин чухам ямар гэгч дайснаас эсвэл аюулаас хамгаалаад байгааг олоогүй гэнэ
5.А.Эйнштэйны "spooky action at a distance"-г батлах гэсэн хэсэг эрдэмтэд атомын өчүүхэн хэсгүүд асар хол зайнд байсан ч хоорондоо нягт холбоотой байдгийг ажиглаж. Тэдний тооцоогоор гэрлээс 10000 дахин хурдтай, бидний огт мэдэхгүй нэгэн хүчин зүйл тэднийг холбож байна гэнэ, юу юм бол доо...
4.Хойд 2 хөл дээрээ сандран гүйж яваа гүрвэлийн зураг зөндөө харсан байх. Үүнийг аль болох хурдан зугтаж алга болох нь гэж боддог байтал Кембридж Их Сургуулийн эрдэмтэд мотоциклоор огцом хөдлөх үед урд дугуй газраас хөндийрдөгөөс огт өөрцгүй бөгөөд 4 хөл дээр гүйснээсээ удаан байна гээд Journal of Experimental Biology-д хэвлэсэн байна. Хэд хэдэн зүйл гүрвэлийг харьцуулж судлаад зарим нь урд мөчөөрөө агаарт хоосон гүйгээд байгааг харсан гэнэ, аль сандрахыг тэр гэхэв
3.Proceedings of the National Academy of Sciences.д мич хүн болох гэж элдэв олон мод чулуу хэрэглэхдээ юу бодож байсан байж болох тухай хэвлэжээ. Парма Иx Сургуулийн судлаачдын хэлж байгааг сонсвол неиронууд нь тэр багажыг биеийн нэг хэсэг/үргэлжлэл мэтээр тооцдог гэнэ
2.The Eighth Annual Sopchoppy Worm Gruntin' Festival буюу Газраас өт ухах 8 дугаар Их Наадмын үеээр судлаачид нэг сонин зүйл ажигласнаа Biology Letters-д хэвлүүлсэн байна. Таагүй авиа гаргах замаар 2хон минутын дотор Diplocardia mississipiensis зүйлийн өтийг газрын гүнээс нэлээд хэдэн метр явуулж болж байгаа гэнэ, их л сандаргаж дээ... Чухам ямар давтамжтай авиа учраас ингэж айж сандарсан болохыг үргэлжлүүлж турших байх, сайхан төсөл болно доо
1.Квант мэдээллийн технологид дэвшил авчирч болохуйц нэгэн судлагааны үр дүн Physical Review Letters сэтгүүлд гарсаныг Science шилдэг судлагаагаар нэрлэж. Судлаачид хийн орчинд вакуум буюу оргүй хоосныг 3 микросекундын хугацаанд хадгалж бас эргүүлэн гаргаж авч чадсан байна. Өөрөөр хэлбэл энэ орчинд гэрлийг буюу цахилгаан соронзон долгионыг зогсоож шахмал байдал оруулах замаар вакуум үүсгэсэн гэнэ
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 604, Жоорло
Сэтгэгдэлүүд:
danke
odoo bolomjtoi bol shinjlekh ukhaanii salbar bureer top 10 buteeliin tovch medeelel oruulbal goe doo,
olonh hund gehgui ee, humuusiin olonhi ni, ihenh ni geh baih.
tuunees bish gesnii araas uguisgeh, tiim tiim yum demii, yavtsgui geh meteer. orchuulahdaa l ehnees ni ugee sain songovol zugeer. mergejliin, shinjleh uhaanii blog bas aldaagui baival saihan shuu.
tiimee. ooriin surguuliin pc-ees oroh bolomjtoi l gej bodoh yum. manai surguuli jpn-ii ulsiin surguuliin toond ordog bolhoor eronhiidoo ihenh materialuudiig get hiih bolomjtoi baidag yum. tegeed l "nad shig olon hun" gej todotgoson yum l daa.