Monday, February 6, 2012

Нисдэг шприц




Хүн өөрөөсөө гадна олон амьтан тээж тэтгэж, тэдний төлөө амиа хүртэл өгдөг. Эхнэр нөхөр, эх эцэг, ах дүү, хамаатан, үр хүүхэд биш л дээ... Бичил биетнүүд, нян, мөөгөнцөр, шимэгч хорхой, шавьжуудийг хэлж байгаа юм.
Тэдний нэг нь шумуул. Дэрээр шидэхээс эхлээд дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэмцэж байгаа нь цуст дайн. Уг нь өндгөө л тээх гэж эмэгчин шумуул нь өчүүхэн бага цус сорохоос өөр гэмгүй...

Xамаг гай халдварт шүлсэнд нь бий. Зөвхөн Африкийн суб-сахарийн бүсэд жилдээ 350-500 сая өвчний тохиолдол гарч, 1 сая балчир хүүхдээ шумуулаар халдах өвчинд өргөдөг гэдэг. Тэр өвчин нь хумхаа.
Хумхаа гэдэг цусны улаан эсийн халдвар, Plasmodium falciparum ба P. vivax-аас үүдэлтэй байх нь тун элбэг. Бүх амьдралаа хүн, шумуул хоёрын биед жаргаж өнгөрүүлдэг бичил биетэн. Тиймээс хүн шумуул хоёрын зовлон ижил... Аргаа барсан өмнөд америкийн уугуулууд шумуул идчихвэл дахиад хазуулахгүй гэж итгэдэг байхав...
Хэн ч тоолсон юм, дэлхий дээр ойролцоогоор 3500 зүйл шумуул бий гэх. Зарим нь хойд туйлд хүртэл амьдарна. Эдгээрээс хүнд хамгийн гэмтэй нь Anopheles (malaria, filariasis), Aedes (yellow fever, dengue, chikungunya), ба Culex (West Nile, Japanese encephalitis, filariasis).

Олон төрлийн эмэн тэсвэртэй P.falciparum омогууд Зүүн Өмнөд Ази, ялангуяа Тайланд-Бирм, Тайланд-Камбодж болон Сахаар, Амазоны хөндийд амьдардаг гэдэг...
Уламжлалт эмчилгээ нэгэнт нэмэргүй болсоноос шалтгаалан ийм шумуулыг өөрийг нь вакцинжуулалтад хэрэглэх оролдогууд гарч байж. Британий судлаач Боб Синден, Жулиан Крамптон нар генетик аргаар өөрчилсөн шумуул ашиглан хумхаагийн эсрэг дархлаатай үүсгэх (иммуноген) уургыг хүнд дамжуулах боломжийн талаар идэвхтэй судлаж байж.
Тэр бүү хэл лабораторийн нөхцөлд хумхаа дамжуулж чаддаггүй шумуул гарган авсан байгаа юм. Зүгээр л нисдэг тариур гэсэн үг.
Харин тэр болтол Дэлхийн Эрүүл Мэндийн Байгуулагаас санал болгож байгаа ганцхан эмийн бодисоо хэрэглэсээр байхаар болж... Уг нь Монголын говьд элбэг ургах нэг зүйлын шарилжаас гарган авсан эм, монголоос бусад оронд тарималжуулж хэрэглэдэг юм...
Хачин сонин бүтэцтэй, асар өндөр идэвхтэй бодис агуулдаг нь хавдарын эсийг ч хордуулах чадвартай гэдэг (Disbrow et al. 65 (23): 10854. (2005)... Нисдэг тариур гартал удах байх өө...

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-04-08 22:30:30
ёстой хэрэгтэй мэдүүүштэй зүйл оруулжээ хө
2. leo | 2009-04-08 22:38:05
сонин юм шүү
3. Silenttone | 2009-04-08 22:39:21
Хаздагууд нь дандаа эмэгчин шумуул юмуу тэ? СОНИРХОЛТОЙ МЭДЭЭ БАЙНА.
4. Ганхүү | 2009-04-08 23:14:25
Сонин л юм
5. debe | 2009-04-09 00:00:16
saihan bichleg
6. Orgil | 2009-04-09 09:13:36
hehe
7. alchemist (зочин) | 2009-04-09 13:13:13
emegchin shumuul ni l hazdag, eregchin ni urgamal n shuus meteer hoollodog gej sonsson, haanaas ch olood harchihlaa daa, haldvar damjuuldag ter zuiliin shumuuluud ni alag, tod ongotei bdg geed, tegsen manai oroond yag tiim shumuuluud niseed bn lee, Raid l shumuuland hamgiin sain ed dee, neeree ajaad bhad gazar gazriin shumuuluud oor oor hazaad bh shig, Mongol d shumuulnuud aimaar horon hazdag, neg hazsaniih ni daraa ter ni havdaad hed honogoor zagtnaad bdg, end bolohoor neg shumuul neg bish barag 10 hazaj bj zailna, ter ni teruuhendee zagatnaj bgaad l alga bolchood bh shig keke
алчемист гэдэг ном байдагийн байна лээ тэрийг олж унших юмсан юун тухайг нь мэдкүч уншмаар санагдаад байнаа хөө
9. Жиргээ | 2009-04-09 16:09:17
Xorvood bidnii medexgui tum buman zuils baix shuu!
10. Demjigch (зочин) | 2009-04-09 22:29:13
Mash sonirholtoi amidrald oir medee baina tnx. Shumuul gej sonin amitan. Umnud hursh ene haluun ornii shumuul joom n hurtel sonin bh. Joomnii talaar bicheerei
India-n shumuul mash osnin tom urt hoshuutai hazhad sorvishdog aihtar sanagdsan.
11. biochemiker | 2009-04-11 16:14:46
Urevsel+Allergy
12. peakfinder (зочин) | 2009-04-13 00:53:47
Sayavtar "double whammy" em gargah dohlo geed shuugiad baisan shuu. Haemoghlobin zadrahad uusdeg toxinoo zailuulj chadahgui bolchihoj baigaa yum gesen. Gehdee turshilt ene ter geseer lav arvaad jil boloh dogoo.
13. EmInEnT | 2009-04-14 20:32:17
манай монголд тйи шумуул энэ тэр нь байхгүй нь яамай даа тэр алс хол байгаа африк энэ тэр нь маньд ёстой падлий алгаа
14. biochemiker | 2009-04-16 20:00:09
http://www.nature.com/ncb/journal/v11/n2/pdf/ncb0209-114.pdf uuniig helj baina uu? Unshsan yum baina...
15. Boldoo (зочин) | 2009-04-17 04:29:52
Hi, auto mashinii talaar goyo review-nuud bicheech
16. ВАФЛЬ | 2009-04-28 16:44:59
ад үзээд байдаг шарилж чинь тийм хэрэгтэй эд үү. Нано технологийн үзэсгэлэн үзэж байхад химийн салбарынхан шарилжнаас ахуйн хэрэгцээний нянг маш сайн устгадаг саван гаргаж авсан гэж байсан.

Одоо л ойлголоо.
17. Myrlin | 2010-02-07 22:07:04
Сайн байна уу?
Анх удаа блогт тань нэгэн блогт үлдээсэн сэтгэгдлээр тань дамжин орж ирлээ.
Хожмын цаг заваараа эргэн ирж тухлая аа.
18. SandraHerrera (зочин) | 2010-04-05 15:37:50
I revalue your outcome related to this post. I should say that I haven’t look at such kind of talented writer until this time. Could you write the very well written thesis and just thesis titles?
19. Одго (зочин) | 2010-08-05 20:01:19
Сайн уу? Сонирхолтой мэдээлэл байна. баярлалаа...
Гэхдээ говьд ургадаг шарилж гэдэг нь ямар зүйл нь байсан юм болоо? Тэр сонин байна???
20. Shawshank Redemption Movie (зочин) | 2010-08-23 14:34:21
saihan bichleg

No comments: