Monday, February 6, 2012

Доктор 007





1999 онд Канзас Их Сургуулийн авьяаслаг эрдэмтэн Хироаки Сэризава хүнд „бяцхан тус" хүргэснийхээ төлөө ял сонссон юм. Эртний танил Такаши Окамотогийн хүссэнээр хуруу шилтэй нэгэн дээжийг өөрийн лаборатори дахь хөлдөөгчиндөө хадгалсны төлөө тэрбээр цөөнгүй хэдэн жил мөрдүүлж, шүүх цагдаагаар явсаны эцэст 2003 онд 3 жилийн тэнсэн ял, 150 цагийн албадан хөдөлмөр, 500$ торгууль сонсож.

Xамгийн харамсалтай нь Америкийн Хавдар Судлалын Нийгэмлэгээс түүний грантуудыг зогсоож хамтран ажилагсад нь Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс 3 жилийн туршид ямар ч төсөл, санхүүжилт авах эрхгүй болсон гэдэг. Ажлаас халагдаад зогсохгүй академик кариер нь нэг мөсөн сүйрэх нь мэдээж...
Энэ бол 1996 онд батлагдсан АНУ-ийн эдийн засгийн тагнуулийн эсрэг хуулийг хэрэглэсэн анхний тохиолдол байлаа.
Тухайн үед Кливлендийн Клиникт эсийн мембран дахь кавеолиний төрлийн уургийн судлагаа хийдэг „хэргийн эзэн- хэнгэрийн дохиур" Т. Окамото гэгч Алцхаймерийн өвчтний тархийг гэмтээдэг кавеолин-3 уургийг олсоноо Journal of Neuroscience сэтгүүлд хэвлүүлчихсэн байв (K.Nishiyama et al. J.Neurosci. 19. 6538-6548; 1999). Улмаар тархинд өнгөр үүсгэгч уургийг таслах чадвартай а-секретаза энзимийг гарган авахаар шинэхэн төсөл, ихээхэн хэмжээний санхүүжилт аваад үргэлжлүүлэн ажилллаж байсан Т. Окамото „буруу туршилт хийж, давтах боломжгуй үр дүн гаргасан" хэмээн нэг ажилтнаа буруутгаж 1000 гаруй ДНХ дээж, 250 орчим cell line зэрэг судлагааны үнэт баримтуудaa устгав.
Тэрээр 2001 онд эдийн засгийн тагнуулийн эсрэг хуулийн хамгийн хүнд нь болох 1831 дүгээр зүйл анги буюу гадаад тагнуулийн хэрэгт буруутгагдсан юм. Хачирхалтай нь Такаши Окамото Японы RIKEN хүрээлэнд ажилд орохоор зэхэж байсныг Холбооны Мөрдөх Товчоо илрүүлсэн ч хам хэрэгт буруутгаж бараагүй гэдэг.
Тухайн үед Үндэсний Сөрөx Тагнуулийн газраас гадаадын 90 гаруй орны бизнессмэн, эрдэмтэд, судлаачид болон засгийн газрын ажилтнууд АНУ-ын өндөр технологи, худалдааны нууцад халдсаныг сануулж дээрхи хэргийг зориуд дуулиан шуугиан болгосон ч олонх эрдэмтэд энэ мэт асуудалд Хироаки Сэризавагийн адил хайнга хандсан хэвээр байгааг харамсан өгүүлж байлаа.
Монголын байгалын ухааны салбарт судлагааны тагнуул (scientific espionage)-ын сонирхолыг татах энэ мэт үр дүн ховор боловч чадварлаг судлаачдыг урьж ажиллуулах, сонирхолтой шинж чанар, биологийн идэвхтэй бичил биетнүүд, ургамлыг ихэд сонирхох болсон нь илт ажиглагддаг.
Түүнчлэн мэргэжлийн бус хүмүүс гадаад төсөл, хамтарсан судлагаа нэрээр гадаадын судлаачид болон судлагааны технологийг нэвтрүүлж, үнэт цэнэтэй ховор болон унаган (эндемик) дээжүүдийг гаргаж байна.
Судлагааны ажил гэдэг хаа нэгтээ эрдэм шинжилгээны өгүүлэл хэвлүүлсэнээр хязгаарлагдахгүй ээ!!!

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-02-02 05:43:45
сонирхолтой мэдээлэл бна аа хө баярллаа
2. Гүзээ өвгөн | 2009-02-02 05:50:35
sonirholtoi medeelel bna gehdee sorog tagnuul bish soroh tagnuul gedeg baihgui yu manaihan sain medehgui sorog geed baidiin
3. biochemiker | 2009-02-02 06:07:30
баярлалаа! Сөрөх тагнуул гээд засчихлаа...
4. чацарганы бут (зочин) | 2009-02-02 06:09:47
одоо тэгвэл сөрөг болго доо, за тоглосон юм. энийг уншиж байгаагүй, сонирхолтой мэдээлэл байна.
5. anjigai | 2009-02-02 09:27:09
Сонирхолтой
6. Sansar (зочин) | 2009-02-02 12:18:49
Sonirholtoi yumaa. Gadniihan manai urgamliig sonirhood bolbol ooriin orondoo tarialchih geed bdag, ogohgui geheer Mongoldoo sudlaj chaddaggui. Uul n hatuu huuli gargah yostoi baih.
7. apelsina | 2009-02-02 12:57:33
Huseltiig mini huleen avch holbogdoh paper-iig havsargasand asar ih talarhaj bainaa. Tsaashdaa ch tusalj demjeerei
8. Jami (зочин) | 2009-02-02 13:02:05
Urgamal tarih gesnees, bi lav Japanii jiriin tetgevriin emgen Mongoloos yu gedeg urgamllin ch genev ish avchirj tarisan geed sonirhuulj baihtai taarsan. bId nar l neg ih oishoohgui baigaa bolohoos iimerhuu yum zondoo l baidag yum shig baina lee.
9. Ylmedeh (зочин) | 2009-02-02 18:21:17
Mongold bgaa urgamliig gadaadad sudalchihlaar yu ni bolohoo baichaad bdiin? oilgosongyi
10. Boldoo (зочин) | 2009-02-03 04:11:33
Ene tuuhiig deer ued Nature deerees unshij baisan yum baina. Japanii shuuh oorsdiin humuusee buruugui gej uzsen yum bilee, ene n 2-r dainaas hoish anh udaa amerikiin shuuhiin esreg japanii shuuhiin gargasan shiidver gesen baisniig sanaj baina. Mongolchuud oorsdoo gadaadaas ali boloh technology hulgailah heregtei. Baruun europe-aas orsuud orsuudaas hyatad bolon jijig garuud neleen technology hulgaildag gej baisan. Lab Times setguuliin 2008 onii 5 sariin dugaar deer ene talaar tomoohon review garsan. Teren deer bichseneer bol hamgiin tom hulgaich oron bol medeej China, bur humuusee zoriud ilgeedeg gej bichsen bainalee. Mongoliin huvid odoo gadaadad neleen ajlaad postdok-iin first generation garaad irlee, ehneesee mongoldoo yum teej avchrah tsag n bolson baihaa
11. O (зочин) | 2009-02-03 18:45:55
Tanii blog-g unshih durtai shu Sain medeelluudiig avdag yum
12. biochemiker | 2009-02-04 01:34:10
Энэ явдал үнэхээр 2 улс дамжсан томоохон дуулиан шуугиан болсон. Nature зогсохгүй олон хэвлэлээр гарч олон орны эрдэмтдийг, тэр тусмаа АНУ гарах гэсэн япон судлаачдыг нэг хэсэг шооконд оруулсаныг сайн санадаг юм. Өнгөц харахад судлаачын ёс зүй алдсан, ингэж хүндрүүлэхээр хэрэг биш мэт боловч АНУ судлагааны үр дүн, олсон мэдлэг, зарцуулсан хөрөнгөө хэрхэн хамгаалж, нөгөө талаас Япон өөрийн иргэн, өөрийн институцийг яаж өмөөрч байгаа нь атаархмаар... Гэтэл манайд байдал эсрэгээр байна. Мэргэжилтэнүүдээ зүгээр явуулчихдаг... Судлагааны унаган дээжүүдээ өөрсдөө бэлдээд өгчихдөг нь энүүхэнд... Дээр нь судлагааны уялдаа холбоо залгамж алга байгаагаас хэн хаана юу хийж байгаа, юу хийсэн нь мэдэгдэхгүй учраас бөөн бөөнөөрөө унадаг... Юун судлагааны тагнуул хийх...
13. S50 (зочин) | 2009-02-04 11:43:43
2004 onii Nature deer iim material baina. http://www.nature.com/nature/journal/v430/n7003/full/430960a.html
Tsaach ni unshih gesen chini mongo tol gene. Harin, http://www.nature.com/nature/journal/v417/n6885/full/417108b.html bas adilhan material.
14. n2012 (зочин) | 2009-02-04 13:06:17
Ornuud medeelliig ih hairlaj bna, tegeed huulia gargasan bna, hartsangui hegjil muutai ni uunees yaj um hurteh um bol --
garts baigaa bailguudee. Zugeer umaa egeed yavuuldag tsag engersen bainshdee. Heerhii manai erdemted buruu baihgui ee, harin jalagnii uzel barimtlalaas salaaach. Erenhii ugend avtagdaj hund bodloo helehees aidag bolohoor haachih bileedee. Um medeheesee iluu tuuniigee chuluu bolgoh talaar boddoggui umuudaa,zugeer neg hedhen dollaraar esvel tomiloltoor ....
Biochemiker neg zuiliig heleed bnshdee.
Tegvel manaid bgaa olon deejuud yamar une tsentei boloh ni oilgomjtoi bolj bna.
Eersdee guitsed sudalj chadahgui ni medeej. teglee geed eersdinhee une tseniig umartaj bolohguishdee. Eer entsegees harah tsag boljee
15. S50 (зочин) | 2009-02-04 13:07:25
Ер нь бодоод байхад ийм цаг үед ийм юм бичнэ гэдэг бол Монголд энэ тал дээр нэг л том тэсрэлт болох юм байна даа. Чухам тэр нь хэзээ бол. BIOCHEMIKER бол цаг үеэ их соргогоор мэдэрдэг хүн байна. BIOCHEMIKER-т баяр хүргэе. 9 дүгээрт сэтгэгдлээ бичсэн хүнд нэгэн зөвлөлгөөг өгье. Манай эрдэмтэд ихэнх нь шүү, аливаа мэдээллийг өөрөө уиншиж нягталдаггүйгээс, дандаа сургаар мэдээлэл авдаг учир BIOCHEMIKER-ийн хэлээд байгаа зүйлийн утгыг олгодоггүй байж болох юм. Хамгийн үнэн зүйл бол ямар ч генетик нөөцийг орчин үед хүнд зүгээр өгдөггүйг анхаарах хэрэгтэй байх. Сая 1 хүн хурал дээр хэлж байсан. Африкийн орнуудад 1 ургамлыг судлах эрхийг (Access Fee) 25000 ам.долл-аар үнэлдэг байна. Харин манайд үнэгүй байдаг. Энэ 25000 ам.долл чинь гадаадын хуулийн этгээдийн тухайн эрдэмтэдэд төлөх хөлс шүү дээ. Гарын салаагаараа баруун солгойгүй урсгадаг манайхны энэ үрэлгэн зан хэзээ гайгүй болох бол. Оюутолгой л гэх юм. Тэр ер нь хэнд хэрэгтэй юм. Ашгийг нь үзэх гэсээр байтал хөгширлөө. Үс цайж эхэлж байна.
16. S50 (зочин) | 2009-02-04 13:35:52
n2012-t.
Монгол хүмүүс таны хэлдгээр дээж, сорьцны үнэ цэнийг ойлгохгүй байгаа юм. 2006 онд Дэлхийн банкнаас "Үндэснүүдийн баялаг хаана байдаг" гэсэн тайлан гаргасан байгаа юм. Тэр тайлан дээр 1 Монгол хүнд 8200 ам.долл оногдоно гэнээ. Арай ч дээ. 8200 гэж үгүй байлгүй дээ. Би бодохдоо лав л орон алдсан байх. 82000 ам.долл байлгүй дээ. Нөгөө ДНХ, энзим, гүүний шээс, янз бүрийн молекул чинь үнэгүй юм уу ? Энэ олон ургамал, микроорганизм чинь хэний өмч юм бэ ? Лав л МУИС, ШУА-ийн өмч биш байх. Гэх мэтээр өөр өнцгөөс хараад байвал хараад л байх юм байна. Нээрээ энэ баялагууд хэний өмч юм бэ ?
17. n2012 (зочин) | 2009-02-04 13:41:44
Ih bayarlalaa, saihan medeelel bna.


Emch teriinh bolj taarlaa. harin sudlah, ariljaalah asuudal oilgomjgui bna, humuus um bodno bizdee
18. S50 (зочин) | 2009-02-04 13:49:07
n2012-т


Тиймээ, биологийн баялаг бол биологийн баялаг ч бас биш юм. Мэргэжлийн хэлээр бол Генетик нөөц гэж хэлнэ л дээ, ийм генетик нөөцийн эзэн нь Монголын төр л байх. Арай хувьчилчихаагүй байх. 1990 оноос өмнө манай харилцаа тийм байсан юм чтнь, 1990 оноос хойш хэн хаашаа ямар дээж явуулсан тухай мэдээлэл байдаггүй юм байхдаа. Малаа болохоор ХААЯ жил болгон тоолдог мөртлөө ийм нарийн асуудлыг тоолж, баримтжуулдаггүй юм байна даа.
19. biochemiker | 2009-02-04 21:00:59
заавал миний эсвэл чиний өмч гэж хувааж хэл ам хэрүүл эхлүүлэх хэрэггүй л дээ... Эзэгнэж эсвэл үнэлж болохгүй үнэт зүйл гэж байна... Генетик нөөцөө мэддэг, харж ханддаг байхад л эхний ээлжинд хангалттай!
20. S50 (зочин) | 2009-02-05 12:07:33
Biochemiker-t


Миний ойлгосноор Америкчууд японы судлаач залууг Эдийн засгийн тагнуулын хуулиар буруутгасан (Economic Espionage Act 1996, EEA). Америк Биологийн олон янз байдлын тухай Конвенцэд нэгдээгүй орон. Энэ конвенцэд нэгдээгүй 5 улс байдгийн нэг нь Америк. Биологийн олон янз байдлын Конвенцийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр заалтад Тухайн улсын Генетик нөөцийг ашиглах онцгой эрх нь тухайн улсын засгийн газарт байна гэж заасан байна. ARTICLE 15 | Access to Genetic Resources 1. Recognizing the sovereign rights of States over their natural resources, the authority to determine access to genetic resources rests with the national governments and is subject to national legislation.
http://www.cbd.int/doc/handbook/cbd-hb-01-en.pdf
Энэ нөхцөлийг Монголын засгийн газар зөвшөөрсөн учир Конвенцэд гарын үсэг зурсан байна. Өөрөөр хэлбэл Монголын генетик нөөцийг ашиглах онцгой эрх нь Засгийн газарт байна. Энэхүү онцгой эрх болох өмчлөх, ашиглах, эзэмших, худалдах, барьцаалах эрх Монголын засгийн газарт байна гэсэн үг юм. Монголын засгийн газар завгүй учир одоогоор эдгээр эрхийг хэн нэгэнд өгч Access fee хийхийг Конвенцийн заалтаар зохицуулж байгаа гэж ойлгогдохоор байна. Иймд, Монголын Генетик нөөц бол Монголын Засгийн Газрын өмч болж таарч байна.
21. n2012 (зочин) | 2009-02-05 12:31:36
s50 -aa , tanitai taniltsmaar bna
Tanitai uulzaj ene tuhai nariin shiriin yumiig asuumaar baina boloh uu


ta mash uul suuritai um bichij bna
manai erdemted eniig oilgoogui yavj bgaa um shig sanagdlaa.
22. biochemiker | 2009-02-05 16:28:00
Тийм ээ, S50! ...Тэрээр 2001 онд эдийн засгийн тагнуулийн эсрэг хуулийн хамгийн хүнд нь болох 1831 дүгээр зүйл анги буюу гадаад тагнуулийн хэрэгт буруутгагдсан юм...
23. S50 (зочин) | 2009-02-05 17:45:10
Biochemiker-t
Bayarlalaa.


n2012-t


Надад таньтай уулзах боломж байхгүй. Харин та энэ тухай улам ихийг мэдэхийг хүсвэл Байгаль орчны Яамнаас асуух нь зүйтэй болов уу? Тэд л Access to Genetic Resource-ийг сайн хэлж өгөх байхдаа. Таньд амжилт хүсье.
24. zochin 22 (зочин) | 2009-02-07 18:34:48
Biochemiker tanin medehuin sedeveer dandaa sonirholtoi zuils bicheh yum. Shine bichleg bolgoniig chin huleej bdag shuu. Amjilt

No comments: