Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг олон эм тан, тэдгээрийн түүхий эдийн химийн нарийвчилсан судлагаа, тэр тусмаа бүтэц байгуулалтийг орон зайн түвшинд судлан тогтоох нь миний ажлын нэг хэсэг. Эмийн ургамлуудаар их ажилладаг байлаа, монголд байхдаа...
Монголын судлаачид энэ салбартаа боломжийн үнэлэгддэг байснийг зориуд хэлэх хэрэгтэй. Өөрсдөө яриад шоудаад явдаггүй л болохоос манай эрдэмтэд шинжлэх ухаанд анх олж нээсэн шинэ сонин бүтэцтэй, биологийн өндөр идэвхтэй бодисын тоо 100 хол гараад явчихсан.
Нөгөө талаас манай нөхцөлд үүнийг зарлаад олон нийтэд тараагаад явах нь их хор уршигтай юм билээ... Ялангуяа нисдэг үл мэдэгдэх оточ маарамба, мэрэг төлөгч, хэн ч сонсоогүй зурхай, сүнс хий үзэгдэлийн академийн хүндэт доктор, профессор, академич нар олон болж.
Аливаа ургамлыг "эмийн ургамал" гээд л хэлчихвэл дахиж хэзээ ч ургахааргүй болтол нь үндэс угаар нь тасалж түүгээд хятадуудад зарчихдаг мунхаг ардын хажууд энэ "том эрдэмтэд" айхтар "интеллигент" бөгөөд биднийхаа судлагааг сайхан хачирлаж нэмээд жигтэйхэн зузаан судар ном бичсэн нь хүртэл бий, хэхэ...
Монгол орны ургамлийн аймагт ердоо 2000 илүү ургамал бий, хэн хэзээ тоолсон юм бүү мэд 2 ургамлийн нэг нь ардын болон уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байжээ... Энэ тоон дотор бургас хүртэл орчихсон яваа, хөл гар хугарвал чиг барьж бооход хэрэглэдэг учраас оруулж... Энэ нь нүүдлийн ахуй, цэрэг дайны явдал ихтэй, түүнийгээ дагаад гэмтэл бэртлийг эмчлэх, нөхөн сэргээх эмчилгээ нилээд хөгжсөн байсан өмнөх үеээс улбаатай, орохоос аргагүй.
Монгол орон яг үнэндээ бол ургамал, амьтанаар тун ядуухан, асар их стресстэй орчинтой. Стресс гэдэг үг хүртэл заримдаа зөөлөн санагдахаар хүйтэн, халуун болон гэрлийн шооктой орчинтой гэж би үздэг. Сансарт нисэхээс бусдийг үзсэн харх хүртэл байдаггүйг та нар юу гэж бодож байна? Тэгвэл ийм орчинд амьд үлдэж, дасаж, үржиж чадах амьд бие ховор ч эмийн шинж чанартай ургамал амьтан олон гэдэг. Үнэндээ байгаа хэдээ л бололцоотой бүх аргаар л хэрэглэдэг байж.
Хачирхалтай нь хорхой шавьжийг хэрэглэж ирсэн тухай уншиж харах юм тун ховор, 1977 онд Ц.Хайдав судлаачийн бичсэн "Ардын эмнэлэгт хэрэглэж байсан амьтны гаралтай эм" гэж уран зохиолийн ч юм шиг номыг эс тооцвол. Үнэхээр монголчууд эрт дээр үеээс элдэв хорхой шавьж, тэдгээрийн эд эрхтэнг тодорхой хэмжээгээр хэрэглэж байсан ч үлдэж хоцорсон баримт байхгүйтэй адил. Одоо бол шарласан хүнд бөөс идүүлдэг, ходоодны шарханд хар цохны ханд сайн гээд л үнэн худал аль болох яриа л үлдэж, сонсоогүй хүн байхгүй биздээ...
Миний ажигласанаар монголчуудийн уламжлалт анагаах ухаанд элдэв хорхой шавьж хэрэглэж ирсэн уламжлал нь энэтхэг уйгараас ихээхэн улбаатай бөгөөд 15 дугаар зууны ангилал зүйгээр Нүхэнд орогноочингийн аймагт хамаарах хилэнцэт хорхой, аалз, зөгий, хүр эрвээхий, өмхий цих, буглаа цох, шивхэрч цох, балчирганы өт болон Ус чийгэнд орогноочингийн аймгийн наймаалж, шанаганцар, эмгэн хумс, царцаа гол үүрэгтэй.
Мэдээж эмнэлгийн хануур хорхой хожим нэмэгдсэн нь тухайн үед барууны анагаах ухаанаас нэвтэрсэн инноваци байж таараа.
Энэ бүгдийг ёстой санаанд багтангүй олон төрлийн өвчин анагаахад хэрэглэж байсан ч гол төлөв гадны өвчин үүсгэгчийг идэвхгүйжүүлэх, хордлого тайлах, үрэвсэлийг эмчлэхэд түгэээмэл хэрэглэдэг байсан нь олонхи үет хөлтөнүүд өөрийгөө хамгаалах химийн зэвсэгтэй байдагт үндсэлсэн.
Таагүй үнэр, амттай эсбэл хортой шингэнээр утдаг, цацдаг нулимдаг бас хатгадаг энэ арга их болхи боловч одоо хүртэл хэрэглэж болоод байгаа бөгөөд бид яг одоо судлаж байна...
Сонин юм их гарах бололтой.Удахгүй Spiderman-д чухам юу тохиолдсонийг хэлж өгнө өө...
Сэтгэгдэлүүд:
Urgeljiluuleed bicheed bgaarai!
TS-d ugaasaa naad hun chin hiij bgaa ajil bolon erdemten sudlaachid yag ene chigleleer haana yavj bgaag ni l humuust oilguulahiig hicheesen bn gej bi bodoj bn. Spiderman-d yag tohioldsoniig odoogoor hench medeegui bgaa gedegt burne etgeltei bn heheh ene chin zugeer l monvie shuu dee hoo...OOROOR HELBEL ENE CHIGLEL CHIN TSOO SHINEEEREE BGAA BHGUI YU DOO.
Mongold baidag ter akademi, ter tsagaan sahaltai akademich nar yamar uchirtai humuus bdg um bol oo, laboratory ed nar bhgui yaaj sudalgaa shinjilgeegee hiigeed yaaj doctor professor bolood bdg um be, hen neeltiig ni zovshoorch tsol hergemiig ni olgodog um boloo ih sonin shu, neg hunees bi sonsohod odoo doctor bol ih amarhan bolson l gj sonsdonon bilee
Монголын боловсролын доктор бол оросын кандидат наук, шинжлэх ухааны доктор бол доктор наук шууд хуулбар юм... Боловсролын доктор зэрэг хамгаалах эрдмийн зөвлөл их дээд сургуулиудын дэргэд харин шинжлэх ухааны докторын зөвлөл ШУА дэргэд байдаг болохоос тус тусдаа зэрэг олгодоггүй юм шүү. Түүнээс гадна эрдмийн зэргийн болзол барууны системтэй яг адил. Дор хаяж, 2 эрдэм шинжилгээний өгүүлэлийг олон улсын хэмжээний мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж судлаачдын хүртээл болгосон байх ёстой. Хамаг асуудал энэхүү заалтыг гадаадад бүтээлтэй байна гэж гуйвуулж ойлгуулаад Улаан Үүдэд болсон хуралд илтгэлийн хураангуй хэвлүүлээд хамгаалсан тохиолдол гарсан юм. Түүнээс биш сайн судлаач, эрдэмтэд бий шүү! Монголоосоо олон гарч үзээгүй, хааяа нэг Харвардад очиж лекц уншчихаад ирдэг ч өдөр болгон тантай хамт микронд сууж таардаг тийм л хүмүүс байгаа даа...
Ug ni yum humaa uhuul bgaa l bh daa
USA-iin kompanitai hamtran ajillah tuhai geree yum. Microorganismiig hamtran sudlah tuhai. Chuham yamar zaalt oruulah tuhai bol nadad baigaa gehdee, bolomjiin geree hiimeer baina l daa. Barag l Mongoliin zasgiin gazar IVANHOE MINES-tai hiideg shig herew chuhal organism baiwal 51 gedgee boliildoo yadahdaa 34 huwiig bi ezemshine gej oruulmaar baina. Gedhee zagwar ni baihgui uchir ih towogtei bolood baina. Yanz buriin omngoologch nartai uulzaj baihad shuud l ehneesee huwia tohirson ni deer. Gadaadiin humuus ihewschlen daraa ni tohiroltssono, hariltsan yariltsana gesen oguulber oruulah geed baidag. Ene ni ireeduid asar ih chiregdel awchirdag yum baina. Herew tanid urid ni hiij baisan geree baiwal ogch tusalbal mash ih sain baina.