2008-12-27 04:25:34
Монголчуудийн хамгийн чухал хүнс нь маx. Харин монгол хүмүүст түгээмэл тохиолддог өвчнүүдийн нэг хавдар, тэр тусмаа хоол боловсруулах эрхтнүүдийн хавдар. Аль аль нь олон зууны "уламжлалтай".
Тэгвэл Европ дахинаа сүүлийн 15 жилийн туршид явуулсан өргөн цар хүрээтэй нэгэн судлагааны үр дүн эцсийн байдлаар саяхан хэвлэгдсэн нь бидэнд "аймаар" хамаатай ажээ. Эрдэмтдийн баталж байгаагаар өдөрт 160г дээш мах, хиам хүнсэндээ хэрэглэх болвоос төдий чинээ ходоод, бүдүүн гэдэсний хавдартай болох эрсдэл ихэсдэг байна.
EPIC буюу European Prospective Investigation Into Cancer and Nutrition хэмээх дэлхийн анагаах ухааны нүсэр том төслүүдийн нэг болох энэхүү судлагаанд европын 10 орны 519000 өвчтөнүүд 15 жилийн турш хамрагдсан юм.
Судлагааны эцсийн зөвлөмж туйлын энгийн; хүнсэндээ үхэр, хонь, гахай мэт амьтны мах бага хэрэглэж пектин ихтэй хүнс, жимс ногоо илүүтэй хэрэглэ, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэ гэжээ. Нөгөө талаас жимс хүнсний ногоо илүүтэй хэрэглэх нь диабетээс ч сэргийлэх сайн талтай нь нэгэнт тодорхой болсныг та нар мэдэх байх...
Судлаачдын хувьд махан бүтээгдэхүүнээс үүдэлтэй хавдрын үүсгэгч нь одоо болтол тодорхойгүй байгаа ч махны уургууд ходоод гэдэсний замд карциногенүүд болон хувирах, үгүй бол хоол чанаж боловсруулах үед үүсэх гетероцагирагт аминуудаас гарцаагүй гэж хэлж байна. Энэ талаар хятад, англи хүмүүсийн хоол хийх арга, хавдараар өвчлөх эрсдэлийг холбон судласан нь бий. Харин миний ажигласнаар энэ судлагаанд алдартай "Chinese restaurant syndrome" огт дурдагдаагүй байна лээ, туйлын дутагдалтай...
Ходоод гэдэсний хавдраар хязгаарлагдахгүйгээр эмэгтэйчүүдэд маxан хүнснээс болж хөхний хорт хавдар тусах эрсдэл их байгааг British Journal of Cancer хүртэл зай харамлахгүй хэвлэснийг бас харж болно.
Эцэст нь өгүүлэхэд, Калифорнийн Их Сургуулийн эрдэмтэд эртний болон орчин үеийн нохойн зүйлүүдийг жишээ авч харьцуулсан судласанаар аливаа махчин амьтад хөгжлийн явцад тун удалгүй устаж алга болдогийг олж мэджээ...
Aelurodon ferox хэмээх эртний араатан үүний сонгодог жишээ. Хүчирхэг махчин (hypercarnivore) энэ араатан өөр олон учир шалтгааны улмаас мөхөж сөнөсөн байж болох ч чухам махан идэштэй байсан нь мөхөлд гарцаагүй хүргэснийг хаа сайгүй бичсэн бий.
Танайх өвлийн идшиндээ хэр их мах хэрэглэдэг вэ?
Нийтэлсэн: biochemiker, Нээгдсэн: 990, Жоорло
Сэтгэгдэлүүд:
Би бол махсаг хүн биш хувьдаа. Манай гэр бүлийнхэн ч адилхан доо.
Тэгээд сая харин ялангуяа хагас түүхий стеак хавдар үүсгэдэг гээд стеак идэхээ эрс багасгаад байгаа ухаантай ккк
mah shig saihan yum haa baina,
dutuu bolgoson mah medeej vitamin ni ih bolovch bas sorog yum baigaa,
Тухайлбал махныхаа шинж чанар үүсэлтэй харьцуулж судалсан юм болов уу. Тухайлбал: Бараг манайхаас бусад бүх орны хүнсний бүтээгдэхүүн бол оригнал гэж хэцүү шүү дээ. Мах гэхэд: малынхаа үүлдрийг сайжруулж байна гэж бөөн туршилт явуулна. Өгч байгаа тэжээл нь бас баахан химийн нэгдлүүд, түүнийгээ удаан хадгалах, ширхэгийг нь томруулах гээд бас тариа хийнэ. Тэгэхээр олон янзын химийн бодис, биологийн нэмэлт тэжээлүүд гээд олон янзын зүйл холилдоод ирэхээр нөгөө мах чинь байгалийн үндсэн цэвэр байдлаа алдчихсан байдаг төдийгүй хүний ходоодонд янз бүрийн урвал, шинэ нэгдэл үүсгээд эхэлж байгаа даа. уул нь байгалийн цэвэр бэлчээрт байгаа малын мах, фермерт байгаа малын мах 2-г харьцуулаад үзвэл бас зүгээр байх. Манайханы хувьд бол мах идсэнээсээ илүү хооллолтын горим орчны нөлөөнөөс болж сөрөг үр дагавар гарч байгаа гэж боддог. Цагаар хооллодоггүй, хоолоо идчээд ялхайтал суучихдаг гээ л... Уул нь манайх шиг цаг агаартай оронд дулааны алдагдлыг нөхөх хамгийн сайн тэжээл нь мах. Ер нь нүүдэлчид дандаа мах хэрэглэдэг, бас тэр хэмжээгээр хөдөлгөөнтэй аж төрдөг уламжлалтай л да
эрс багасгасан ч идэхгүй байж огт чадашгүй..
шүүмжлэх санаагүй л дээ ..
зүгээр хэлж үзэв.
сайхан , үхрийн мах идэхсээн..
үхрийн сайхан мах идэхсэн.. аль зөв болоо гэж, таслал тавих ч хэрэг бна уу??
за за арзагнах завтай бгаа юм бна би гуай..
negen decade ongoronguut l esregeer heldeg yum, maad olon surguuli, sudalgaanii ag, sudlaach nar. unen buren togs yum haa ch baihgui-gej bichsentei chin sanaa niilehgui bn sorry shuulmjileed helchihmeer sangdchihlaa...ugaasaaa erdemten sudalaachidiihaa hiisen ajil ur dung, zaavar zovlomjiig l dagaj ene delhii ertonts chin yavj ersen gedgiig eserguutseh hun bhgui biz ee gej bodnom. Suuliin jiluuded CANCER-tai delhii ertonts ter chigeeree temtsej bgaa bolovch ulam zaluujaad l baina!!! uuniig l humuust seremjiluuleh gej sudlaachid meriij ajilj bdag yum
Bi l huvdaa makh edehdee anhaarch chanar bas hemjee talaas ni harj uzej baih yostoi yum bn gej oilogloo
Мах махан бүтээгдэхүүн ихээр хэрэглэх нь хавдар үүсэх эрсдлийг ихэсгэж байгааг л анхаарч уншаарай... Мэргэжлийн нарийн ойлголтууд, нэр томъёо хэрэглэхгүйгээр олонх блоггерууддаа зориулж хүнсээ тохируулж хэрэглэх тухай санааг гаргахыг бодсон юм. Та бүхнийг сонирхон уншсанд талархая!