Monday, February 6, 2012

30тай залуу ямар тэрэг унах вэ?


Хэн нэгэн хүний тухай хэрхэн хамгийн хурднаар төсөөлөл авч болох вэ? Ганцхан хараад л хэн нэгний дотоод сэтгэл зүйн хөрөг бий болгож чадах чухам тэр зүйл юу вэ? Мэдээж хэрэг эхнэр хүүхэд, дансан дахь мөнгө, албан тушаалын аль нь ч биш харин түүний хөлөглөж байгаа унаа юм. Эзнээ тодорхойлох гол зүйл нь түүний автомашин бөгөөд хэн нэгнийг хараад унадаг машины нь тухай бас мэдэж авч болно.

Нэгэн залуу байна... Дунд шатны менежер, байдаг л залуу... Дээд сургуулиа онц төгссөн, бизнесс эхлээгүй эсвэл ерөөсөө төсвөөс эсвэл төслөөс мөнгө идэж чадаагүй/чадахгүй ч цалингаараа амьдардаг хүн. Харин хаа очиж гайгүй авдаг ч хамгийн гоёо мөрөөдөл нь л болоx сольж унах спорт машинтай болоx гэдэг түүний хувьд арай л ахадсан даваа, одоохондоо...

Гэр, ажил, дэлгүүр, сургууль хооронд эхнэр хүүхэд, эд хогшил зөөх, цагаан сараар бултаараа суугаад золгохоор явах багтаамжтай хонины номхон бороос гадна амралтын өдрөөр гав ганцаараа салхи татуулан давхих нэг сайхан унаа хэрэгтэй байдаг ч эхнэр байраа засна, хүүхдүүд Playstation авна, хадмууд хөдөө сүү цагаан идээ, сааль сааманд гарна гэх учраас одоохондоо энэ тухай мөрөөдөхөөс цаашгүй яваа залуу....
Тиймээс, хаа явж машин тэрэг гайгүй сайн мэддэг тэр залуу Subaru Forester STi сонгожээ.

Үнэхээр Forester STi бол практик хэрэгцээ болон спортын хамгийн сайхан зохицол юм. Япон инженерүүд нэр алдраа түгээсэн Impreza STi загварын хурд хүч, динамикийг Forester-ийн практик байдал, тав тухтай хамт нэгэн дээвэрт шингээсэн юм. Тиймээс залуу эхнэртээ "Хонгор минь зай багтаамж хангалттай, хүүхдүүдээ суулгаад аялахад яг таарна. Дээр нь хүүхнүүд унахад сонин хөөрхөн загвартай байгаа биздээ..." гээд л... Харин орой ни хэдэн найзтайгаа пиводож суухдаа "Манийх нь тэрэг 2500-тай турбо хөдөлгүүртэй шт! Бас Brembo-ийн тормос систем, 6 шаттай механик араатай гээд бодчих, за!" гээд л...
Энэ машин 30 гарсан залууд яг таарна, эхнэртэй, хүүхэдтэй бас хадамтай...

Чихээд суухад бүгдээрээ машинд багтана гэсэн үг биш, бүгдэд таалагдана гэсэн үг юм. Хатуувтар болов ч тухтай байхаар тохиргоо хийсэн амортизатортой юм чинь лагерь орох замд машин дотор эвгүйцэхгүй гэсэн үг!

Ийм тэрэгтэй болсон хүн гэнэт гэрийн ажилд аймаар дуртай болдог нэг том дутагдалтай тал бий гэнэ... Юу гэвэл маргааш идэх талх дуусчихсан эсвэл өглөөний цайны сүүгүй болчихсон байхад дээр нь хөлбөмбөгийн ямар ч гоёо тоглолт гарч байсан год үсрээд дэлгүүр гүйх гээд байдаг болно. Гэхдээ ойрхон байгаа ТҮЦ биш, хамгийн холийн гайгүй дэлгүүр лүү шүү!

Учир нь оройдоо зам сэлүүхэн дээр нь ганцаараа барьж яваа тул жинхэнэ ид шидийг нь үздэг алтан боломж энэ юм. Аз нь гийгээд дохион дээр BMW X5 зогсож байвал талханд гүйхийн жаргал гэдэг тэр буюу! Дохион дээрээс хоцорч гарах нь энэ уралдаанд хамгийн чухал бөгөөд, яахав гэнэт гар утас дуугараад л аймаар чухал юм яриа биз, тээ... Тэгээд хоцорч гараад хажуугаар нь шуугиад өнгөрнө. Харин талxанд гарсанаа мартчихгүйн тулд ихэд хичээх хэрэгтэй дээ...

Ер нь Subaru Forester STi - бол жинхэнэ эрэгчин автомашин. Байдаг л Forester-уудтай харьцуулбал урлагийн бүтээл ч гэж хэлж болохоор... Спорт бампер, босго, R18 тай дугуй, капот дээр үнэн зэрлэг харагдах агаар сорогч, арын спойлер зэрэг нь "Замаас холд!" гэж хэлэхтэй адил харагдана.
Мэдээж аймаар үзүүлэлтүүдтэй, эрэмгий төрхтэй бас содноос содон өнгөтэй автомашин авсан хүн чинь түүнийгээ ажлынхаа хэдэн баагийд завсарлагааны үед өнгөтөөр ярьж өгөх гэж авсан байгаа даа. Ганц удаа ч биш нилээд хэдэн удаа хүн цуглуулж, дээр нь жаахан хоцрох л болох нь. 2500, турботой мотор нь 265 морины хүчээ яаж үзүүлдэг, 6 шаттай механик араа, STi амортизатор яаж ажилдаг, МОМО спорт жолооний хүрд ямархуу барьцтай, эсвэл Brembo тормос, бага профилтай спорт резинтэй 18тай галзуу гоёо обудтайгаа нийлээд ямар харагддагийг, спорт суудалтай жолоодох ямар байдаг ч юм уу... За, тэгээд дохион дээр ямар ямар тэргийг яаж тоосонд булсанаа ярьж бас болно шт, хэхэ...

Ийм Forester-ийн эзэн ажлийн цагаар өөр юм хийх гээд байдаг тал бий... Янз бүрийн авто сэтгүүл, интэpнэтийн сайтуудыг нэг нэгэнгүй онгичож зарим нэг нэмэлт тоноглол, сэлбэг тавих юм бол хайртай машин нь улам сайн, хүчтэй болж, өөрөө төвөггүйхэн гэрлэн дохионы уралдааны аврага болохоо мэдэрчихсэн сууж байдаг аж. Гэхдээ үүнийгээ хийдэггүй гол шалтгаан нь эдгээр нэмэлтүүд чамгуй үнэтэй тул гэрийн санхүүгээс хонхойтол авахаас гадна хадам ээждээ шинээр авч тавьсан яндан нь эвдэрхий аятай ягаад ингэж дотор муухайртал айхтар хүнгэнэдгийг тайлбарлаж хэлж чадахгүйд оршино.

Ямар ч машинд дутагдалтай тал бий... Тэр тусмаа Forester STI нэг аймаар том дутагдалтай, хайгаад байх ч хэрэггүй. Тэр нь хянах самбарийн доороос цухуйж харагдах бөгөөд харсан хүн болгон Өө! Хуучин япон тэрэг уначихаж гэж хэлдэг.

Сэтгэгдэлүүд:

1. monsumya (зочин) | 2008-09-16 12:24:20
saihan tereg baina. MOngold yamar unetei baidag yum boldoo.

monsumya
http://auto.blog.mn
2. Золбин ББ | 2008-09-16 12:29:28
балиар үнэтэй биз энэ .

Эксэлийг л даж унаа гэж боддог ш дээ.
3. biochemiker | 2008-09-16 16:10:48
Shineeree 40 orchim myangan USD bolno. Huuchin ni mongold 25000 orchim USDaar oruulj irj boloh baih
4. biochemiker | 2008-09-16 16:13:36
2004 ond uidverlesen, 43000km yavsan zagvariig Japanaas 1.5 saya yen buyu 15000 USD avch bolohoor haragdaj baina...
5. monsumya (зочин) | 2008-09-16 23:54:08
2007 oniih n bur goyo designtai. suuliin uyiin SUV shig bolson bn. zurag n end bn.
https://bzl.cis6200.jp/syupimg/TH/0414/Front/05837_002.jpg
6. Choi (зочин) | 2008-09-17 00:01:04
Toyota Blade gej unen saak mashin baigaa shu. Sonirhooroi. Cheers,
7. biochemiker | 2008-09-17 02:19:47
Alivaa automachine.ii design ni taalagdah ugui ni hun buriin shonirhol, oilgoltoos bolj oor oor baidag. Minii huvid shine garsan 3dahi ueiin Forester neg l bish bolson gej boddog. Monsumya goyo blogtoi yum baina! Taalagdsan shu! Bi auto ih hobbytai, heden zagaar ch hamaagui yarij chadna shuu, hehe
8. Ganaa (зочин) | 2008-10-06 12:43:52
Ter neg aldaa ni yu yum be?
9. *САЙХАН САНАА* | 2008-10-06 12:51:56
мань мэт бол бэнзкин л бага идэж байвал хойноо нэг 6 хүн багтаж байвал тэгээл болоо ш дээ
10. nomad | 2008-10-06 13:01:08
эрийн чимэг машин гэдэг мэдэж хүн болсных аятайхан машин хөлөглөмээр л бөайна шүү
11. claus | 2008-10-06 13:12:01
гаагүү эдэлсэн морин тэрэг морьтой нь эзэнтэй нь үнэ тохируул өгчинө шүү.
12. ordinary (зочин) | 2008-10-06 13:20:34
WRX gedeg n impreza гаас яг ямар ялгаатай байдын бол? Ер нь субару дээрүү, эво зүгээрүү?
13. biochemiker | 2008-10-06 14:19:12
WRX bol harizangui zoon toogoor uildverledeg saijruulsan zagvar bogood WRC buyu World Rally Championship uraldaand zoriulj beltgesen zagvartaigaa iluu oirolzoo. Neg ugeer uraldaanii zagvariin gudamjind unadag huvilbar, zarimdaa beltgeliin zagvar ch gej heleh ni bii... Evo Impreza 2n ali ni deerve gedeg nemeh hasan zenegiin ali ni deer ve gedegtei yag adilhan asuult. Ghde suuliin ueiin Evo sain bolj baigaag nuuh argagui ch Impreza shig "setgel tatah, horogdoh yum" tuund dutagddag tal bii...
14. Тэнүүлч (зочин) | 2008-11-28 17:57:23
ус цахилгаанаар ажилладаг л юм хэрэгтэй байна даа
15. ВАФЛЬ | 2008-11-28 18:09:25
надад давль - аар ижилсүүлсэн машаан байдаг... Гараашид унахгүй гээд голоод тоос шороонд даруулсан ч бий.

Номер нь хүртэл азын дугаар. Би ер нь чамирхах дуртай хүн л дээ. Тэр дугаараа үнэ цохиж авсийм.

Азын дугаартай хөлгөөрөө хотын төвөөр салхи татуулан хурдлах аа мөн аатай даа. Цагдаа хүртэл ёслоод л... одоо харин танил талаараа туслуулж байгаад улаан хос дугаар авий гэж бодож байгаа.

Тэгүүл бүүр олны харааг булаана л даа.
Намайг энэ тэнд явж байвал даллаж байгаарай, таануус...Машааны дугаар уу

38 - 38 УБЩ
16. biochemiker | 2008-11-29 02:21:14
Waffel.d! Hussen zagvariin chin, goyomsog yamar l bol yamar aziin dugaar europoos zahialgaar avchirch ogch bolno shuu!!!
17. Батболд (зочин) | 2008-12-03 16:14:35
энэ 2008 оны Forester уу? сайхан л унаа байна. гэхдээ манай нөхцөлд даанч хэцүү лдээ би өөрөө спорт машин маш их сонирходог. гэвч дандаа буруу рультэй машинууд орж ирэх юм. хэрэв зөв стандартын үнэхээр дийлцэн evo, supra, impreza, эсвэл skyline орж ирвэлч.... гэхдээ би toyota-ийн машин илүү сонирходог лдоо.
18. biochemiker | 2008-12-03 16:32:22
Forester bol idealogiin huvid hamgiin zov automachine yum aa... Yalanguya mongoliin zamd... Buruu zov ruliteidee gej yarih minii bodloor buruu... Hamgiin gol ni chinii deer durdsan autonuud baruun taldaa joloonii hurdtei huvilbaruud ni "arai oor" baidagt gol uchir bii! Japanuud oortoo oor yum hiideg yum shuu! Yag ijil zagvariin japanii dotoodiin zah zeeld garsan bolon exportiin 2 tergiig harizuulaad uzeerei! Yalangya Toyota bol 2 garaar hiihdee aldartai...
19. zochin (зочин) | 2008-12-18 10:24:37
7500 baigaa sh de mongold. gehdee on n bol joohon hugshin l duu
20. biochemiker | 2008-12-19 00:39:26
Сонирхуулахад, 2003 онд үйлдвэрлэсэн Forester SG5 SG9 загварууд бодож байснаас илүү хямдарсан харагдаж байна лээ... Японоос энгийн тоноглолтой гамтай цэвэрхэн хэрэглэсэн тэргийг 6000 орчим доллараар, км гүйлт 50000км доош, сайтар тоноглосон эсвэл спорт загваруудийг 10000 орчим доллараар үнэлсэн харагдана лээ...
21. anjigai | 2008-12-19 00:50:14
Машин унахад нас хамаатай юу? Эсвэл мөнгө үү? 18-тай баян айлын хүү наадхаас чинь хамаагүй илүү л юм унана. Тэгэхээр түүний талаарх төсөөлөл 30-тай залуугаас илүү гарахнээ.
Ийм парадокс гарч ирээд байна.

Тэгэхдээ чиний бичлэг хүнд юм бодогдуулж байнаа.
22. biochemiker | 2008-12-19 02:47:03
нэг талаасаа хэрэглээний соёл юм... Эдэлж хэрэглэх зүйл нас хүйс, зэрэг зиндаа, хэрэгцээ шаардлага, санхүүгийн боломжоос хамаарна. Хичнээн мөнгө нь байсан ч монгол гэрт амьдардаг айл унтлагын иж бүрэн тавилга худалдаж авахгүй.
Гэхдэ энэ бичлэгийн гол санаа нь өөрийн чадлаар юм юмныхаа захад хүрч байгаа, орчин цагийн залуу хүн үнэтэй чамин, ганган хээнцэрийг нь бус, шилдэг технологи, өдөр тутмын хэрэглээ болон хоббигаа мэдлэг мэдээллийн тусламжтай хэрхэн хослуулж болох нэг боломж юм. 30тай залуу ямар байх ёстой доод шалгуур хэмээн ойлгосон ч болно доо...
23. AndaB | 2008-12-19 02:54:36
30 tai zaluu yamar tereg baridiin?
hun taalagdsan l bol yuch barisan yahuudee ugaas mashin unaa chin hunii heregtseel yumdaa.

No comments: